Эдгээр бүсгүйчүүд хэдэн настай вэ?

2013-03-06, 21:15
36,862
Залуу харагдахыг хүсдэггүй хүн гэж байхгүй биз. Харин залуу харагдахын тулд юу хийх хэрэгтэй гэж та бодож байна. Юуны түрүүнд зөв хооллож, спортоор хичээллэж, аль болох их амарч, стрэсстэхгүй байх нь их чухал гэнэ. Ийнхүү эдгээр зүйлүүдийг хослуулж чадсанаар та залуу харагдаж чадах нь. Энэхүү зөвөлгөөг фото модель Ясмин Ле Бон өгч байгаа бөгөөд өөрөө ч энэхүү зөвөлгөөнийхөө бодит жишээ нь болж чаджээ.
Эдгээр бүсгүйчүүд хэдэн настай вэ?

Ингэхэд тэр хэдэн настай юм бол?



Харин түүний охин хэдтэй юм бол?



Энэ хоёрын аль нь охин нь вэ?



48 настай Ясмин Ле Бон болон 23 настай түүний охин нар “Monsoon”-ы нүүр царай болжээ. Ээж охин хоёр хамтдаа 2013 оны хавар-зуны хувцасны загварыг танилцуулж ийнхүү зураг авалтанд орсон байна.



“Ясмин ямар нэгэн шидэт тос хэрэглэдэггүй гэнэ. Тэрээр хэзээ ч гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хаядаггүй бөгөөд хэрвээ өөрт нь тохирохгүй байгаа тохиолдолд өөр нэг тостой хольж өөрийн гараар бүтээсэн тосыг гаргаж авдаг” -хэмээн тэрээр инээв.



Хэдийгээр 48 нас хүрж байгаа ч сурталчилгаанд тоглуулахыг хүссэн санал түүнд ирсээр л байгаа гэнэ. “Би чадахаа болих хүртлээ зураг авалтанд оролцох болно. Би өөрийнхөө галбирт ихээхэн анхаарлыг хандуулдаг хэдий ч одоо галбир маань бага зэрэг муудаж байгаа. Би чинь гурван хүүхдийн эх шүү дээ. Харин бүсгүйчүүддээ зөвлөж хэлэхэд хичнээн завгүй байсан ч дасгал заавал хийж байгаарай” -хэмээн Ясмин хэлжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()