Хүний үнэнч анд-нохой

2013-03-05, 20:54
18,469
Хэзээ ч эзнээ гомдоохгүй, үргэлж хүний анд байдаг нэгэн амьтан бол нохой яах аргагүй мөн. Тэгвэл одоо нохой хүний анд байгаад зогсохгүй, бяцхан хүүхдүүдийг эмчилдэг эмч болох нь ээ. Канис-терапии хэмээх нэгэн төв байдаг бөгөөд энэхүү төвд янз бүрийн өвчтэй хүүхдүүдийг нохойны тусламжтай эмчилдэг байна. Нохойгоор хүүхэд эмчлэх аргыг анх 1960 онд хүүхдийн сэтгэл судлаач эмч Борис Левинс илрүүлсэн аж. Нохойг эмчилгээнд ашиглахын өмнө юуны түрүүнд түүний ааш зан, дуу авианд хандах хандлага зэргийг судалдаг бөгөөд үүнд тэнцсэний дараа тусгайлан бүтэн жилийн сургуулилт хийлгэдэг байна.
Хүний үнэнч анд-нохой

Голден-ретривер хэмээх нохойны үүлдэр байдаг билээ. Энэхүү нохой ойролцоогоор 50-60 кг жинтэй бөгөөд орчин тойрондоо хайр түгээсээр л... Энэ нь нохойны сайхан сэтгэл, эргэн тойронд буй хүндээ хайр халамжийг мэдрүүлж, өөрөө ч энэхүү хайр халамжийг мэдрэхийг хүсэж буй нохойны сэтгэл юм. Канис-терапии нь нохойны энэхүү чанарыг өөрийгөө нууцалсан, ганцаардмал хүүхдүүдийг эмчлэхэд ашигладаг байна. Ганцаардсан хүүхдүүд ихэвчлэн огцом ууртай байдаг бөгөөд нохойны тусламжтайгаар энэхүү огцом уурлалтыг зогсоож чаддаг аж. Нугасны мэдээ алдалттай, даун өвчтэй хүүхдүүдийн хувьд хөдөлгөөн нь нэмэгдэж, ой тогтоолт нь сайжирснаар хүүхдүүд илүү биеэ дааж, орчин тойрныхонтойгоо эелдэг сайхан харьцдаг болдог. Тиймээс энэхүү дөрвөн хөлт амьтан маань өөрийнхөө сайхан сэтгэлээр орчин тойрныхоо хүмүүсийн сэтгэл санааг сэргээж, өвчтэй бяцхан хүүхдүүдэд илүү сайхан мэдрэмж төрүүлж, нэмэлт чадваруудыг нь нээж чаддаг байна. Харин эмчилгээг хүүхдүүд эмчийн хяналтан дор гүйцэтгэдэг нь мэдээж.























Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()