Аэрофлот нь агаар дээрх хамгийн амтат гал тогоотой газрын нэг аж. Нэгд, амттай хооллоно. Хоёрт, дессерт болгож зайрмаг өгнө. Тэгэхэд зарим нэг нисэхийн байгууллагууд амттан бараг л өгдөггүй.
Бизнес нислэгийн үеийн хачир нь бяслагтай жигнэмэг болон куркурма өгсөн. Аэрофллот согтууруулах ундааны сонголт ихтэй ч, энгийн уух зүйлийн тал дээр бага зэрэг сонголт муутай.
Зууш.
Даршилсан үхрийн мах болон бусад амтлагчууд.
Салат. Шинэхэн ногооны салат бөгөөд салатны дээр дүүрэн хушга самар, бяслаг цацсан байхыг та харж байгаа биз. Гэхдээ самар цацахын өмнө үйлчлүүлэгчиддээ самрын талаар сануулга өгөх нь зүгээр болов уу. Миний хувьд самарны харшилтай.
Цөцгийтэй ногоотой шөл.
Өнгийг нь үл тооцвол ногоотой шөл дажгүй амттай байсан.
Хоолны хувьд махтай хоол, загасны хоол эсвэл үндэсний хоолны аль нэгийг сонгох гурван сонголттой байдаг. Жишээлбэл: Хэрвээ та Азийн орон руу нисэж байвал танд Ази үндэстэний хоолыг өгөх юм.
Би үхрийн болон тахианы махтай хоолыг захиалсан.
Дессерт нь бяслагаар хийсэн бялуу байлаа.
Мөн ванильтай зайрмаг.
Өглөөний хоол. Яагаад ч юм оройн хоолноосоо илүү өглөөний хоол нь Аэрофлотод муу байдаг. Магадгүй бүтээгдэхүүнүүд нь шөнийн дотор мууддаг болов уу.
Загасны махтай хавчуурга.
Есөн цагийн нислэгийн дараа блинчик нь бага зэрэг хатсан учир халаах нь мэдээж. Гэхдээ үүнийг жимстэй нь хамт хийж халааснаар гүзээлзгэнэ нь зөөлөрч их л онцгүй зүйл болчихлоо.
Харин самартай бялуу нь зүгээр байсан ч би самарны харшилтай.
Бизнес нислэгийн онгоцны харагдах байдал.
Ямар дүгнэлтэнд хүрэв? Бусад компаниудыг бодвол Аэрофлот амттай хоол өгдөг юм байна. Гэхдээ өглөөний хоол дээр бага зэрэг анхаарал хандуулах нь зүйтэй болов уу. Мөн энгийн уух зүйл дээр анхаарал хандуулахгүй бол сонголт тун цөөнтэй юм.
"Таны зорчиж байсан ямар авиа компани хамгийн сайхан хоолтой байсан вэ?" -гэдгийг сэтгэгдэл дээр бичээрэй.