Хайртай дотны хүндээ барих Дэгжин бэлэг

“Киа Моторс Монгол” компанийн хамт олны зүгээс Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан ээлжит бэлгээ задалж байна. Тус компанийнхан энэ удаад хайртай дотны хүнд чинь чанар, тансаг, дээд зэрэглэлийн тав тух, нэр хүндийн баталгаа болсон ”Sportage” –ийг санал болгож байна.
Хайртай дотны хүндээ барих Дэгжин бэлэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өнгөрсөн зууны сүүлийн хагаст автомашин үйлдвэрлэлд хөл тавьсан Өмнөд Солонгосын KIA MOTORS компанийн гайхамшигтай загварууд нь  дэлхий даяар зүгээр нь нэг худалдаалагдаж бус харин худалдан авагчдын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж автомашины ертөнцөд тэсрэлт хийн худалдаалагдаж байгаа нь үнэхээр гайхамшигтай юм.
 


2006 онд Kia өөрийн компанийн ерөнхий дизайнераар Петер Шраер хэмээх герман эрийг сонгож, ажилд нь томилсон юм. Петер Шраерыг мэдэх хүн цөөхөн байх. Харин түүний гайхамшигтай бүтээл болох Audi TТ, Volkswagen New Beetle зэргийг мэдэхгүй автомашин сонирхогч бараг л байхгүй. Бүтээлээрээ овоглосон Шраер автомашин үйлдвэрлэл дэх өөрийн карьерийн нэг хэсгийг Kia компанитай холбосон юм. Гэхдээ энэ явдал зарим талаараа жирийн нэг ажил олголт мэт харагдаж болох ч дэлхийн хэмжээний дизайнер энэ эрхэм Kia компанийг сонгосноороо Kia-гийн Дэлхийн Автомашины Зах зээл дээрх тэсрэлт эхэлсэн юм. Киа үнэхээр тэсрэлтийг хийж чадсан. Гэхдээ хамгийн богино хугацаанд.







Герман дизайнер нэн тэргүүнд радиаторын торны хэсэгт анхаарлаа хандууллаа. Үүний үр дүнд  Mercedes-ийн урд шулуун тор, BMW-ийн хоёр салаа хамартай  ижил дэлхийн ямарч автомашинаас ялгарч чадах “Tiger Nose” буюу “Барын хамар” хэмээн өхөөрдөм ч юм шиг, гэхдээ гайхамшигтай нууцлаг хүч чадлыг илэрхийлсэн нэртэй радиаторын торны загвар мэндэлсэн. Чухам энэ л Барын мишээл мэт төрхийн дор “Сэтгэхүйг өөрчлөгч” уриатай гайхамшигт загварууд бүтээгдсэн юм.



“Сэтгэхүйг өөрчлөгч” цуврал загварын хамгийн сонирхолтой бөгөөд онцлог загвар нь KIA SPORTAGE билээ. Түүний төрхийг харахад яг л хаа нэг тийш давхих гэж байгаа мэт, эсвэл давхиж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрүүлнэ.  Орчин үеийн машиныг чимдэг загварын сонирхолтой элементүүд болох их биеэс салангид биш зурвасан ачаа, LED оруулга бүхий эх гэрэл, араас нь харахад Audi юу даа гэж андуурмаар арын гэрлүүд, хажуу талаасаа жижиг оврын SUV гэж хэлмээргүй том харагдах байдал, хурц тод болон классик өнгийн сонголтууд зэрэг нь түүнийг өөлөхөд бэрх болгож чаддаг. Энэ бүгдийг агуулсан Герман биш машиныг өөр хаанаас олж, харж болох вэ?

Sportage-ийн гурав дахь буюу одоогийн загвар нь Америкийн “Insurance Institute for Highway Safety” / Хурдны Замын Аюулгүй байдлын Институт / байгууллагаас өгдөг  Top safety pick  буюу хамгийн аюулгүй сонголт хэмээх эрхэм шагналыг хүртсэн билээ. Энэхүү шагналын шалгуураар Sportage нь ослын үеийн тестэд 2 дахин чанартай гэсэн үзүүлэлтийг үзүүлсэн байна. Түүнчлэн бат бөхийг хэмжихдээ уг машиныг доош нь харуулахад дээвэр нь дааж байгаа эсэхийг шалгадаг ба стандарт нь тухайн автомашинаас 1,5 дахин их байх ёстой. Харин Sportage нь 3 дахин их жинг дааж байв. Энэ бол дэвшил гэдэгтэй хэн ч маргахгүй биз. 

Худалдаанд гарсан цагаасаа дизайны чиглэлийн 
•    2011 IF Design Award,
•    2011 Good Design Award,
•  2011 reddot Product Design Award-ын “Шилдгийн Шилдэг Дизайн” хэмээх шагналуудыг тус тус хүртсэн нь гайхалтай амжилт билээ.

Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах тоноглолуудаар энэхүү автомашин нь иж бүрэн тоноглогдсон бөгөөд та хүссэнээрээ өөрчлөн захиалах боломжийг ч мөн танд олгоно. Монголд зарагдаж буй Sportage-д гурван жилийн буюу зуун мянган километрийн баталгаа өгч байгаа нь монголдоо анхдагч байгаад зогсохгүй “Автомашины Баталгаат хугацаа” хэмээх тодотголд хувьсал хийсэн хугацаа юм.













Kia Sportage автомшины тоноглолтой танилцъя.

1.     Төсөөлөшгүй зураглал
Зогсож байхдаа  салхи татуулан хурдлаж буй дүр төрхтэй. Урд талаас хойд тал руу чиглэсэн налуу хэлбэрийн дизайнтай Sportage автомашин  нь бат бөх чанартай, найдвартай.

2.    Гоёмсог цэлгэр салон
Compact SUV ангилал дотроо тэргүүлэхээр салонтой гэж ойлгож болно.  Урд хэсгийг  харахад  2 талдаа тэгш хэмтэй дэлгэсэн далавч мэт харагдана. Гоёмсог загварлаг хянах самбар нь жолоочид бүх төрлийн  аюулгүйн мэдээллийг хүргэх болно.

3.    LED DRL нэмэлт гэрэлтүүлэг
Өдрийн цагт үзэмж нэмэх ба шөнийн цагт хурц тод гэрэлнээс хамгаалах LED DRL урд болон хойд гэрэлтүүлэгтэй.

4.    Панорамик төрлийн салхивч
Өндөр технологиор бүтээгдсэн шилэн хийц бүхий дээврийн хэсэгт таны салхивч байрлаж электрон удирдлагаар зохицуулагдана. Энэ төрлийн салхивч нь дээд зэрэглэлийн сэтгэл ханамж тансаг орчинг бүрдүүлэх болно.

5.    8 төрлийн үйлдэлт халаагчтай суудал
Найман төрлийн үйлдэл бүхий төгс удирдлагат суудлууд нь жолоо барих үеийн  тав тухыг бүрэн хангаж чадахаас гадна спираль хэлбэрийн халаагчтай тул жолооч болон зорчигчдын тав тух, эрүүл мэндийг сахин хамгаалах болно.

6.    Ухаалаг түлхүүрийн нэгдсэн систем
Start Engine товчлуурыг  дарсанаар хөдөлгүүрээс  үл мэдэг хүржигнэх чимээ гарч  төмөр хүлэг таны мэдэлд шилжсэнийг илтгэнэ.

7.    Bluetooth холболт
Энэхүү утасгүй холболтын тусламжтайгаар гар утсандаа хүрэх шаардлагагүйгээр дуудлагыг хүлээн авах боломжтой болох тул хөдөлгөөний аюулгүй байдал цаашлаад эд хөрөнгө амь насаа ч хамгаалах юм. Мөн гар утсан дахь хөгжмийг машины хөгжимтэй ч утасгүй холболтоор холбох боломжтой.

8.    AWD систем
Энэхүү  систем нь эдийн засгийн бодит хэмнэлтийг мэдрүүлж  аюулгүй жолоодлогын нөхцөлийг бүрдүүлнэ. 40км/ц  хурдтай  явахад  4-н дугуйгаа зэрэг хөтөлж, илүү хурдлахад зөвхөн урд 2 дугуйгаар хөтлөх горимд автоматаар шилжинэ. Мөн замын нөхцөл байдлаас хамааран дугуйнд ирэх ачааллыг мэдэрч дифференциал хуваарилагчийг ажиллуулах юм. 

9.    ESC буюу электрон тогтворжуулалтын систем
Хальтаргаа гулгаатай замын нөхцөлд дугуй бүр дээрх мэдрэгчүүд тулгарч буй аюулын мэдээллийг боловсруулж шарвалтын эсрэг тогтворжуулах горимд автоматаар шилжих болно.

10.    Ухрахын камер, урд хойд саад мэдрэгтэй
Үзэгдэх орчин хязгаарлагдмал, бартаа саад ихтэй орон зайд жолоодох үйлдэл хийхэд туслах урд болон хойд хэсгийн мэдрэгчүүд, ухрах үеийн талбайг харах камерийн нэгдсэн систем нь жолоочийн сайн туслах байх болно.

11.    Аюулгүйн дэр
Зорчигч болон жолоочийн амь насыг хамгаалах 6 ширхэг аюулгүйн дэрээр тоноглогдсон. Аюулгүйн дэрийг дээд зэргийн технологиор үйлдвэрлэсэн тул ажиллах хурд болон дэрний материалд санаа зовох зүйлгүй юм.

Киа Моторс корпорацийн монгол дахь албан ёсны төлөөлөгч

Албан ёсны сайт. www.kia.com
Фэйсбүүк: http://www.facebook.com/kiamotorsmongolia

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.