Япончууд спорт тэргийг хэрхэн хийж байсан вэ?

Япончууд дэлхий дахинд маш их хэмжээний сонирхолтой, өвөрмөц, чанартай Машинуудыг гаргадаг гэдгийг бид мэднэ. Тэд хангалттай их хэмжээний машиныг үйлдвэрлэж завгүй иргэдийн ажил, амьдралыг хөнгөвчилж өгсөн буянтай компани билээ. Тэдний гаргасан концепт (бүрэн бус загвар)-оос харахад, Наран улсын иргэд илүү чамин, илүү хүчирхэг машин зохион бүтээхийг зорьж байсан бололтой.
Япончууд спорт тэргийг хэрхэн хийж байсан вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Honda Argento Vivo. 1995 он.
Машины нэр нь “Мөнгө” хэмээн орчуулагдаж байгаа юм. Харин энэхүү машиныг Япончууд дан ганц өөрсдөө хийгээгүй бөгөөд тэдэнд Pininfarina тусалсан байна. Өнгөний зохилдлогоо гайхалтай болсны ачаар энэхүү хүлэг нэлээд чамин болсон аж. Концептондоо 5 цилиндрийн 2,5 мотортой байхаар төлөвлөгдөж байжээ. Гялалзсан хэсгүүдийг нь хөнгөн цагаанаар, хар хөх хэсгүүдийг нь шилэн хуванцараар хийсэн байна.

www.caak.mn (28 фото)

Энэхүү концепт хэд хэдэн шагнал хүртсэн ч цуврал хэлбэрээр гарах боломжгүй байсан юм. Учир нь энэ үед Honda S2000 хэмээх загвар нэлээд алдартай болж байжээ. Гэсэн хэдий ч Honda Argento Vivo нэлээд хэдэн удаа үйлдвэрлэгдсэн байна. Жишээлбэл: Энэхүү машин Бруней Султанд маш их таалагдсан учир тэрээр бүр 5 ширхэгийг захиалж байжээ. Гэвч Бруней энэхүү хүлгийн зөвхөн гадаад үзэмжинд болсон болов уу. Учир нь түүний Argento Vivo-ийн эд ангиудын бараг ихэнхи нь Mercedes-Benz SL73 AMG байсан байна.

www.caak.mn (28 фото)

Mitsubishi HSR-II. 1989 он.
Mitsubishi HSR-II (Highly Sophisticated-transport Research ) нь энэхүү загварын залгамжлагч нь байсан бөгөөд хамгийн хурдан нь байжээ. Mitsubishi HSR-II нь 300 морины хүчин чадалтай, V6 хөдөлгүүртэй, цагт 320 км-ээс ч илүү хурдалж чаддаг байсан бөгөөд аэродинамик элемэнтүүд нь машиныг илүү нэр хүндтэй болгож байсан байна.

www.caak.mn (28 фото)

HSR-II-ын гол зорилго нь ирээдүйн машины хурдыг илэрхийлэх байсан юм. Мөн тэрээр замын зурвас, бартаа гэх мэт зүйлүүдийг тодорхойлох чадвартай байсан байна.

www.caak.mn (28 фото)

www.caak.mn (28 фото)

www.caak.mn (28 фото)

Dome Zero. 1978 он.
Dome компанийг Японы иргэн Минору Хаяши байгуулсан бөгөөд тэрээр бүхэл амьдралынхаа туршид машин үйлдвэрлэхийг мөрөөдөж байжээ. Энэхүү машин нь тэр үедээ нэлээд загварлагт ордог байсан нь тодорхой.

www.caak.mn (28 фото)

Dome Zero нь 145 (226 Нм) хүчин чадалтай, 6 цилиндрийн Nissan-ы хөдөлгүүртэй, 5 араатай механик байсан байна. Нийтдээ 920 кг жинтэй тэрээр тухайн үеийнхээ хурдтай хүлгийн тоонд ордог байжээ. Гэвч машиныг үйлдвэрлэх явцад асуудал гарчээ.

www.caak.mn (28 фото)

Үйлдвэрийн эзэн Хаяши нь машинаа Японд баталгаажуулж чадах байсан учир бүүр улс дамжин экспортлох болжээ. Харин Dome Zero-ын хүчин чадлыг батлахын тулд 24 цагийн уралдаанд оролцох ёстой байсан бөгөөд харамсалтай нь энэхүү уралдааны үр дүн муу гарч түүний машин хамгийн сүүлд оржээ.

www.caak.mn (28 фото)

www.caak.mn (28 фото)

www.caak.mn (28 фото)

Nissan Trail Runner. 1997 он.
Nissan Trail Runner-ын концептыг хөдөө, орон нутгийн замаар илүү хурдтай явахад зориулан хийж байжээ. Тэрээр 205/55 R18 дугуйтай, Nissan Skyline GT-R-ын жолоотой байсан байна. Капотны доор нь 185 (196 Нм) хүчин чадалтай хөдөлгүүр, 6 янзын тохиргоо хийж болох араатай байжээ. Машины салон нь шар оруулгатай, спорт суудалтай байсан байна. Мөн тэр үед ховорхон байсан ксенон гэрэлтэй болохоор төлөвлөж байсан байна.

www.caak.mn (28 фото)

Suzuki GSX-R/4. 2001 он.
Саяхныг хүртэл Японд 280 морины хүчин чадалтайгаас илүү чадалтай тэргийг үйлдвэрлэхийг хориглож байсан хэдий ч хөнгөн тэрэг үйлдвэрлэхийг хэзээ ч хориглож байгаагүй юм. Тиймээс Японд хөнгөн тэрэг нэлээд үйлдвэрлэгддэг байжээ. Suzuki GSX-R/4-ийн концепт нь эдгээрийн нэг юм.

www.caak.mn (28 фото)

Тэр маш жижигхэн байсан бөгөөд ердөө л 3,5 метр урт, 640 кг жинтэй, GSX-1300R Hayabusa-ийн 4 цилиндрийн хөдөлгүүртэй, 173 морины хүчин чадалтай, минутанд 11 мянган эргэлт хийдэг байжээ. 6,3 секундын дотор 100 км хүртэл хурдаа авдаг байсан бөгөөд хамгийн ихдээ 226 км\цаг хүртэл хурдлах чадалтай байсан аж. Suzuki GSX-R/4-ийг цувралаар үйлдвэрлээгүй ч түүний өвийг "Formula Hayabusa" залгамжилсан байна.

www.caak.mn (28 фото)

www.caak.mn (28 фото)

www.caak.mn (28 фото)

www.caak.mn (28 фото)

Yamaha OX99-11. 1992 он.
Yamaha нь 320 км хүртэл хурдалдаг, 3.2 секундэд хурдаа авч чаддаг байсан бөгөөд шилдэг хүлгийн тоонд орж байжээ.

www.caak.mn (28 фото)

Yamaha OX99-11 нь 3,5 мотортой 400 морины хүчин чадалтай V12 хөдөлгүүртэй байсан бөгөөд минутанд 10,000 эргэлтийг хийдэг байсан байна. Машины кузовыг хөнгөн цагаанаар хийсэн учир 1150 кг жинтэй байжээ. 

www.caak.mn (28 фото)

Хэдийгээр энэхүү хүлгийг худалдаалахыг эрмэлзэж байсан ч өртөг зардал нь шингээд 800 мянган доллар болжээ. Энэхүү хэт өндөр үнэ нь машиныг худалдан авах боломжыг эрс багасгасан байна. Гэхдээ гурван ширхэг Yamaha OX99-11-ийг үйлдвэрлэсэн түүхтэй. 

www.caak.mn (28 фото)

www.caak.mn (28 фото)

www.caak.mn (28 фото)

www.caak.mn (28 фото)

www.caak.mn (28 фото)

Mazda RX-500. 1970 он.
Mazda RX-500 нь 247 морины хүчин чадалтай, 491 см.куб багтаамжтай хөдөлгүүртэй байсан байна.

www.caak.mn (28 фото)

Шилэн хуванцарын ачаар энэ машин хөнгөхөн байсан бөгөөд ердөө л 850 кг жинтэй байв. Цагт 240 км хурдлах чадалтай.
 
www.caak.mn (28 фото)

Mazda компани нь Mazda RX-500-г хамгийн өндөр хурдыг тодорхойлохын тулд ашиглаж байжээ. Концептын нэг сонирхолтой нь ард талын гэрэл янз бүрийн өнгөөр асдаг байсан бөгөөд эдгээр гэрлийн тусламжтайгаар машины хурдаа авч байгаа, зогсох гэж байгаа гэх мэт хурдтай холбоотой үйлдлүүдийг мэдэх боломжтой байсан байна.

www.caak.mn (28 фото)

www.caak.mn (28 фото)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()