“Оскар 2013” шилдэг мөчүүд

2013-02-26, 20:17
24,742
Өчигдөр буюу 2 сарын 25-нд АНУ-д алдарт жүжигчид, тэдгээрийн шүтэн бишригчдийн хүсэн хүлээж байсан “Оскар 2013”-ын шагнал гардуулах ёслол болж өнгөрсөн байна. Энэ удаагийн Оскар гардуулах ёслол 85 дахь удаагаа “Долби” театрт болж өнгөрчээ. Энэхүү шагнал гардуулах ёслолын үеэр маш сонирхолтой, гайхалтай мөчүүд болж өнгөрсөн нь мэдээж юм. Харин зарим нэг одууд хэт их сэтгэл хөдлөлдөө автаад ч тэр үү, хэт их баярласандаа ч тэр үү бага зэрэг азгүйтжээ. Ингээд “Оскар 2013”-ын шилдэг мөчүүдийг хүлээн авцгаая.
“Оскар 2013” шилдэг мөчүүд

1. Женнифер Лоуренс “Silver Linings Playbook” киноны дүрээр “Шилдэг эмэгтэй жүжигчин” болсон бөгөөд шагналаа авах гэж байгаад бүдэрчээ.



2. “Оскар 2013” наадмын шилдэг эмэгтэй жүжигчнээр Женнифер Лоуренс шалгарсан байна. Түүний өрсөлдөгчид Жессика Честейн, Квенжане Уолис, Наоми Уотс болон Эммануэль Рива нар байсан байна. Лоурес “Оскар”-ын шагналыг хоёрдахь удаагийнхаа нэр дэвшилтээр л хүртсэн байна.



3. “Lincoln” киноны дүрээр Дэниел Дэй-Льюис “Шилдэг эрэгтэй жүжигчин” болжээ. 55 настай Дэниел Дэй-Льюис 3 дахь удаагаа Оскарын шилдэг эрэгтэй жүжигчин болж байгаа юм байна. Анхны “Оскар-ын шагналаа тэрээр 1989 онд “My Left Foot” киноны дүрээр авч байсан бол хоёрдахь удаагаа 2007 онд “There Will Be Blood” киноны дүрээр авч байсан байна. Энэ удаагийн “шилдэг эрэгтэй жүжигчин” номинацид Дэниел Дэй-Льюис, Брэдли Купер, Дензел Вашингтон, Хоакин Феникс болон Хью Жекман нар нэр дэвшжээ.



4. 85 дахь “Оскар”-ын хамгийн гол шагнал болох шилдэг киногоор Бен Аффлекийн “Argo” кино шалгарсан байна. Харин шагналыг Жек Николсон \тайзан дээр\ болон Мишель Обама \дэлгэцэн дээр\ нар гардуулж өгчээ. Энэхүү номинацид Михаэл Ханек “Amour”, Том Хупер “Les Misérables”, Квентин Тарантино “Django Unchained”, Дэвид О.Расселла “Les Misérables”, Кетрин Бигелоу “Zero Dark Thirty”, Бена Зайтлин “Beasts of the Southern Wild”, Стивен Спилберг “Lincoln” болон Энга Ли “Life of Pi” зэрэг кинонууд нэр дэвшсэн байна.



5. Өмнө нь “Argo” “Алтан бөмбөрцөг”-ийн шилдэг киногоор шалгарч байжээ. Киноны найруулагч Бен Аффлек шагналын хамт.



6. “Шилдэг найруулагч”-аар Энг Ли “Life of Pi” киногоороо шалгарсан байна.



7. Киноны шилдэг дуугаар “Skyfall” шалгарсан бөгөөд “Оскар”-ын шагналыг дуучин Адель болон продюссор Пол Энворт авсан байна. Жеймс Бондын дуу хэд хэдэн удаа “Оскар”-т нэр дэвшиж байсан ч шагналын эзэн болж чадаагүй байжээ.



8. Туслах эрэгтэй шилдэг жүжигчний шагналыг Кристоф Вальц гардаж авсан байна. Түүний өрсөлдөгчид нь Роберт де Ниро, Алан Аркин, Томми Ли Жонс болон Филипп Сеймур Хоффман нар байсан юм. Харин өмнө нь энэхүү номинацид шагнал хүртсэн Вальц болон Аркин, Жонс нар нэр дэвшиж байжээ.



9. Америкийн жүжигчин Энн Хэтэуэй шилдэг эмэгтэй туслах жүжигчин болсон байна. 30 настай жүжигчин маань энэхүү шагналыг “Les Misérables” киноны дүрээр авжээ. Энэ нь Хэтэуэй-ийн анхны шагнал бөгөөд тэрээр хэлэхдээ: “Мөрөөдөл маань бодит боллоо” гэжээ. Энэхүү ноимнацид Салли Филд, Хелен Хант, Жеки Уивер болон Эми Адамс нар нэр дэвшжээ.



10. Михаэл Ханхекийн “Amour” шилдэг гадаад хэлтэй киногоор шалгарсан байна. Энэхүү номинацид “Amour”, “A Royal Affair”, “Kon-Tiki”, “War Witch” болон “No” гэсэн кинонууд нэр дэвшсэн байна. Мөн “Amour” кино нь “Шилдэг кино”, “Шилдэг гадаад кино”, “Шилдэг найруулагатай кино”, “Шилдэг эмэгтэй жүжигчин” -хэмээх номинацуудад нэр дэвшжээ.



11. Шагнал гардуулах ёслолын хөтлөгч Сет МакФарлейн. Сет Макфарлейн нь Гриффини хүүхэлдэйн киноны найруулагчаар тайзан дээр анх гарсан байна.



12. Квентин Тарантино “Django Unchained” киногоороо “Шилдэг зохиолтой кино” номинацийн эзэн болжээ. Тарантиногийн хувьд энэ Оскар хоёр дахь шагнал юм.



13. Британийн дуучин Адель “Skyfall” дуугаа дуулж өгсөн байна.



14. Жеймс Бондын талаар кино хэд хэдэн удаа Оскарт нэр дэвшиж байсан ч өмнө нь хэзээ ч шагнал хүртэж байгаагүй юм байна. 85 дахь Оскар гардуулах ёслолын Бондын талаар кино бүтсэний 50 жилийн ойтой давхцаж байгаа билээ.



15. Энэхүү 50 жилийн ойд зориулан алдарт, түүхэн дуучин Ширли Бэсси өөрийн тоглолтоор бэлэг барьсан байна. Тэрээр өмнө Бондын киноны дууг дуулж байжээ.



16. Түүний дараа тайзан дээр Ченнинг Татум болон Шарлиз Тэрон нар бүжиглэжээ.



17. Тэд Макферланы дуунд бүжиглэсэн байна.



18. Макферланыг “Оскар”-ын хамгийн муу хөтлөгч хэмээн үзсэн бөгөөд Жозеф Гордон Левитт болон Дэниэл Рэдклифф нар хөтлөгчтэй хамтран ээлжит тоглолтыг үзүүлжээ.



19. Жозеф Гордон Левитт, Дэниэл Рэдклифф болон Макферлан.



20. Роберт Дауни, Крис Эванс, Марк Руффало, Жереми Реннер болон Сэмюэл Л. Жексон нар.



21. Кэтрин Зита Жонс “All that jazz” дуугаа дуулж өгсөн байна.



22. “Чикаго”-гийн энэхүү дууг мюзикл хэлбэртэй дуулжээ.



23. Гадаад хэл дээрхи хамгийн шилдэг киног танилцуулахаар Женнифер Гарнер болон Жессика Честейн нар гарч ирлээ.



24. “Les Misérables” киноны жүжигчдийн бүрэлдэхүүн.



25. Аманда Сейфрид, Саманта Баркс болон Эдди Редмэйн нар “Les Misérables” киноны дууг дуулжээ.



26. Барбара Стрейкандын тоглолт.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()