Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Эми Егучи
Японы AKB48 поп хамтлаг саяхан нэгэн шинэ гишүүнтэй болсон аж. Гэсэн хэдий ч тэрээр үнэндээ энэ хамтлагт байдаггүй бөгөөд зөвхөн компьютерын дэлгэцэн дээр л мөнхөрсөн юм байна. Компьютерын програмын туслажмтайгаар AKB48 хамтлагийн бүх гишүүдийн хэсгээс авч ийнхүү түүний дүрийг мөнхөлсөн аж. Харин түүний тухай “Эми Егучи 16 настай, Сайтамо хотод төрсөн, хөнгөн атлетикийн тэмцээнд оролцож байсан бөгөөд анхны зураг авалтыг нь Playboy сэтгүүл хийж байсан” -гэж танилцуулжээ.
2. Жорж Бурдел
1927 онд Жоржия мужийн Технологийн Их Сургуулийнхан санаандгүй байдлаар Эд Смитэд хоёр элсэлтийн хуудсыг илгээчихсэн аж. Харин тэрээр нэгийг нь өөрийнхөө жинхэнэ нэрээр бөглөж, нөгөөхийг нь үл мэдэгдэх Жорж Бурдел (George Bourdelle) хэмээн бөглөж явуулсан байна. Харин Их Сургуульд тэрээр өөрийн зохиосон баатрынхаа өмнөөс гэрийн даалгаварыг нь хийж, хичээл болгон дээр нэрийг нь оруулж бүртгэдэг байжээ. Үүний үр дүнд “Жорж” сургуулиа амжилттай төгссөн байна. Харин оюутнууд үүний талаар мэдсэний дараа Эдийг хайж, хамгаалж байсан байна.
“Жорж”-ын танилцуулга нь: “дэлхийн 2-р дайны үеэр 12 удаа Европоор нисэж, дайнд оролцож байсан. 1969-1981 оны хооронд “Мурзилка” сэтгүүлийн захирал, 90 настайдаа “Оны шилдэг хүн” хэмээх шагналд нэр дэвшиж байсан” -гэж зохион бичсэн байна.
Их Сургуулийн удирдлагууд үүнийг хуурамч зүйл гэдгийг мэдсэн бөгөөд Их Сургуулийн түүхэн дэхь хамгийн том тоглоом хэмээн үздэг аж. Харин одоо Жоржын Фэйсбүүк дээр 5000 орчим найз байдаг гэнэ шүү.
“Жорж”-ын танилцуулга нь: “дэлхийн 2-р дайны үеэр 12 удаа Европоор нисэж, дайнд оролцож байсан. 1969-1981 оны хооронд “Мурзилка” сэтгүүлийн захирал, 90 настайдаа “Оны шилдэг хүн” хэмээх шагналд нэр дэвшиж байсан” -гэж зохион бичсэн байна.
Их Сургуулийн удирдлагууд үүнийг хуурамч зүйл гэдгийг мэдсэн бөгөөд Их Сургуулийн түүхэн дэхь хамгийн том тоглоом хэмээн үздэг аж. Харин одоо Жоржын Фэйсбүүк дээр 5000 орчим найз байдаг гэнэ шүү.
3. Дэвид Мэннинг
Роб Шнайдерийн “Амьтад” инээдмийн кино дэлгэцэнд гарч эхлэхэд, “энэ киноны талаар сайн зүйл байраг л бичихгүй болов уу” -гэсэн таамаг нь үнэн болж тааржээ. Тиймээс киноны хөрөнгө оруулагч “Sony pictures” өөрсдөө кино шүүмжлэгчдийг бүтээсэн байна. Энэхүү хүнийг Дэвид Мэннинг гэдэг бөгөөд тэрээр киног илүү сайн талаас нь харуулахаар эрмэлзсэн байна. Үүнээс болоод Калифорнийн зарим нэг кино шүүмлэгчид хуурамч Мэннингийн эсрэг гомдол гаргасан юм. Харин Sony компани учирсан хор уршгийг ямар нэгэн шүүх хурал хийлгүйгээр төлбөрийг барагдуулсан байна.
4. Жемайма
1893 оны үед хүнсний салбарт Авга эгч Жемайма (Aunt Jemima) хэмээх дотно төрхтэй эмэгтэйн дүрийг агуулсан бүтээгдэхүүн гарч эхэлжээ. Энэ нэрийг анх 1937 онд албан ёсоор барааны нэрийн жагсаалтанд бүртгэн авсан байна. Энэхүү эмэгтэйн дүрийг тухайн үед хит болоод байсан “Менестрель шоу” хэмээх киноноос сэдэвлэн бүтээсэн байна. Уг өнгөт арьст эмэгтэй 10 гаруй жилийн турш илчлэг багатай сиропны нүүр царай болсон бөгөөд түүний инээмсэглэл худалдааны салбарт нэлээд нэр хүндтэй байсан байна.
5. Аллегра Коулман
Аллегра Коулман нь зохиолч Марта Шериллийн бүтээсэн хуурамч жүжигчин юм. Харин түүний талаар мэдээлэл бичихдээ Али Лартер хэмээх бүсгүйн зургийг ашигласан бөгөөд хожим нь Али Лартерын ирээдүйн амьдралд эерэгээр нөлөөлсөн байна. Тэрээр зурагтын нэвтрүүлэгт оролцож, хэд хэдэн кинонд дүрээ бүтээгээд амжжээ. Аллегра Коулман хэмээх эмэгтэй үнэн хэрэгтээ байдаггүй гэдгийг бүгд мэдсэн ч Алид одоог хүртэл кинонд тоглох санал ирсээр л багаа юм байна.