Дурлалын витаминтай 2-р сар эхэллээ

2013-02-06, 19:15
6,388
Эрүүл биед саруул ухаан оршино гэсэн эртний сайхан үг бий. Ихийг хийж бүтээн, зорьсон тэмүүлсэндээ хүрэхэд мэдээж эрүүл бие хамгийн чухал. Ийм ч учраас орчин үед хүмүүс өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн тогтмол хийж, амин дэмтэй, витаминлаг хоол хүнс хэрэглэхийг илүүд үзэх болсон. Хэдий чинээ витаминлаг хоол хүнсийг хэрэглэнэ төдий чинээ бие махбодийн үйл ажиллагаа сэргэж, ажил үйлсээ илүү эрч хүчтэй хийх нөхцлөөр хангагддаг билээ. Хүний биеийг тэжээн тэтгэх витаминтай ижил дурлалт хосуудын хайрыг улам бадрааж, үргэлж шинэ мэт сэтгэгдэл төрүүлэх ДУРЛАЛЫН ВИТАМИН ч өнөөдрөөс эхлэн мэндэлж байна.
Дурлалын витаминтай 2-р сар эхэллээ

Монголын мэдээлэл холбооны Юнител групп 2-р сарыг “Дурлалын витамин”-ы сар болголоо. Гэгээн хайрын өдөр буюу 2-р сарын 14-ны өдөр л зөвхөн дурлалт хосууд бие биендээ дахин хайр сэтгэлээ илчилж, ганцхан өдөр л гал халуун хайрандаа жаргах бус бүтэн сарын хугацаанд өдөр бүр хайртай хосууд бие биенийгээ баярлуулж, догдлуулж, хайр дурлалаа шинэ мэт хадгалан үлдэх боломжийг олгож байгаагаараа онцлог юм.

Дурлалын витаминууд

Дурлалын витамин А:
Дурлалт хосуудад зориулсан 8822хххх+8622хххх хос дугаар худалдаанд гарч эхэллээ. Өөрөөр хэлбэл зөвхөн хайртай хосууд л энэхүү дугаарыг барих юм. Шинэ дугаар авсан хосуудад тус бүр 2470 төгрөгийн нэгж, 247MB дата эрх, 90 хоногийн үйлчилгээний эрх, 50GG, 247 хоног хоорондоо үнэгүй мессеж бичих эрх, Өргөө кино театрт хосоороо кино үзэх эрх бэлэглэнэ.

Дурлалын витамин B:
Хайрын шинэ GG багцыг танилцуулж байна. Юнителийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид 247GG-ээр 247 хоног хүссэн нэг дугаартайгаа үнэгүй мессеж бичих эрхтэй болсон бөгөөд давхар 247MB дата эрх бэлэглэж байна.

Дурлалын витамин С:
2-р сарын 14-ны өдөр A-Soundхамтлагийн “Forever247” тоглолт SS клубд болох бөгөөд Юнителийн дараа төлбөрт хэрэглэгч дундаас хамгийн түрүүнд тасалбар худалдан авсан 247 хэрэглэгч тус тоглолтыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу нэгийн үнээр хоёр тасалбар авч, хайртай хүнтэйгээ хамтдаа гэгээн валентиний баярын өдрийг хэзээ ч мартагдашгүй өнгөрүүлэх боломжтой юм.

Хайр яг л хүн шиг. Хүн гоё сайхан бүхнийг мэдэрч, тайшааж, үргэлж шинэ, сонирхолтой орчинд байх тусам өнгө ордогтой адил хайрыг нандигнан, бүх сэтгэл зүрхээ зориулах тусам улам л гал халуун байх болно. Юнителийн санаачилсан “ДУРЛАЛЫН ВИТАМИН”-ы сар мянга мянган дурлалт хосын хайр сэтгэлийг дахин шинэ мэт болгоно гэдэгт итгэлтэй байна.


Албан ёсны сайт. www.unitel.mn

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.