Кувейт орны тухай

2013-02-07, 01:20
23,893
Кувейтэд амьдрал сайхан байдаг хэмээн зарим хүмүүс үздэг байна. Харин яагаад юм бол? Кувейтийг нефт ихтэй, баян орнуудын нэг учир ингэж үзэж болох л юм. Үнэн хэрэгтээ Кувейтэд сонирхолтой зүйл бараг үгүй бөгөөд түүхгүй, өвөрмөц зан заншил, соёлгүй энгийн л нэг орон юм байна. Кувейт цөлд байрлах томоохон худалдааны улс аж. Ингээд Кувейт хэмээх худалдааны бяцхан улстай арай ойроос танилцацгаая.
Кувейт орны тухай
Жич. Сэтгүүлчийн тэмдэглэлийг ямар ч хачиргүй орчуулан хүргэв.

Кувейт 3,5 сая хүн амтай бөгөөд эдгээр хүмүүсийн 1 сая нь улсын уугуул иргэд нь байдаг байна. Тэд бараг л ажил хийдэггүй. Кувейтуудын 80% нь төрийн албанд ажилладаг бөгөөд үлдсэн нь өндөр цалинтай худалдааны байгууллагуудад ажилладаг гэнэ.

Кувейтэд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компани нь тухайн улсын иргэдийн тодорхой хувийг авч ажиллуулах ёстой бөгөөд хангалттай хэмжээний цалин өгөх ёстой аж.

Энэхүү мэдээллийг бэлтгэсэн сэтгүүлч: "Тухайн гадаад байгууллага сарын 10 мянган долларын цалинтайгаар Кувейт иргэнийг ажилд авах ёстой бөгөөд түүнийг орлож ажиллах бас хэдэн Энэтхэгчүүдийг бага цалингаар авч ажиллуулдаг байна. Учир нь Кувейтчууд ажилдаа бараг л ирдэггүй боловч халах ямар ч боломжгүй. Бичиг баримтан дээр гарын үсэг зурах, эсвэл өөр нэг яаралтай шаардлага гарсан үед Кувейт ажилтан руу залгаж хүрч ирэхийг хүсдэг байна. Харин Кувейт хүн хариуд нь: “Та нарт хэрэгтэй учир өөрсдөө ир” -хэмээн хэлдэг аж. Кувейт иргэдийн ихэнхи нь бичиж чаддаггүй, их залхуу хүмүүс байдаг бөгөөд Кувейтэд төрсөн нь тэдний аз” -хэмээн сэтгүүлч бичижээ.

Кувейтийн хууль маш хатуу гэнэ. Кувейтийн нэгэн иргэн Улсынхаа эмир болох Сабах аль-Ахмада аль-Сабах-ыг Twitter-т доромжилсон хэргээр 5 жилийн хорих ял авсан байна. Сүүлийн жилүүдэд Кувейтад улсын томоохон удирдлагуудыг шүүмжлэхийн эсрэг үйл ажиллагааг эрчимтэй явуулж эхэлжээ. Мөн 1-р сард Кувейтийн нэг сэтгүүлч улсын удирдлагыг доромжилсон хэргээр 2 жилийн хорих ял авчээ.

Ажилчдын дүүрэг.



Зам сайтай юм. Гэсэн хэдий ч энэ замаар явах газар үгүй.



Кувейтчуудын хамгийн дуртай зүйл нь машин. Худалдан авсан машинаараа юу хийх нь тэдний  л дур.



Энэ улсад нэгэн сонирхолтой авто ослын хэрэг гарчээ. Кувейтийн гурван залуу инженер орой ажлаа тараад гэр рүүгээ харьж яваад түгжрэлд оржээ. Төдийлөн удаан зогсолгүй тэд түгжрэлийг тойрон явж сөрөг урсгал руу орсон байна. Харин замын эсрэг талаас жийп унасан Энэтхэг ирж байжээ. Жийп унасан Энэтхэг хүн гэдэг бол маш том хүн бөгөөд ихэд өндөрлөгт хүрсэн хэмээн Энэтхэгчүүд үздэг аж. Ингээд өөд өөдөөсөө ирж явсан машинуудын хэн нь ч  зам тавьж өгөхийг хүсээгүй бөгөөд гэрэл тусган явсаар эцсийн эцэст мөргөлдсөн байна.



Худалдааны дүүрэг.



Кувейтэд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байдаг байна. Тиймээс огт зардаггүй бөгөөд хилийн шалгатын үеэр согтууруулах ундаа илрэх юм бол та эх орон руугаа буцах болдог. Харин эмэгтэйчүүдийн хувцаслалтын хувьд ямар ч хорио байдаггүй байна.



Цагаачдын гудамж. Кувейтэд бүх зүйл гудамжинд хуваагдсан бөгөөд ялангуяа амины орон сууцууд байрлаж буй гудамжуудыг Египетийн, Энэтхэгчүүдийн, Европчуудын гэх мэт ангилдаг байна. Хэдийгээр Кувейт иргэн эрх өндөртэй ч хүссэн гудамжиндаа амьдарч чадахгүй гэнэ. Учир нь зар дээр ямар хүнд хөлслүүлэх, зарах тухайгаа тодорхой зааж өгсөн байдаг байна.



Тэнгэр баганадсан барилгууд.





Шинэ барилгын үйл явц.





Кувейтүүд маш тарган байдаг. Учир нь тэд байнга л иддэг.



Цагаачдын гудамж.



Кувейтэд зун маш халуун байдаг учир уух боломжтой Усан оргилуурууд байдаг байна.



Зун жолооч нар нэг гартаа бээлий өмсдөг. Учир нь наранд халсан машины хаалгыг онгойлгоход хэцүү байх нь мэдээж.



Кувейтийн барилгууд.



Харин байрны гадаа ямар ч цэцэрлэгт хүрээлэн, хашаа байдаггүй байна.



Мөн байшингийн ард талд нь антен байдаг гэнэ. Яагаад ч юм дээвэр дээр тавихыг нь зөвшөөрдөггүй аж.



Явган хүний зам.





Кувейтэд маш их муур байдаг.



Аялал жуулчлал Кувейтэд хөгжөөгүй байна. Аялалын виз авах бараг боломжгүй болов уу.



Загасчид.





Хавч.



Ангийнн олз.



Кувейтууд дэлгүүрээр явахдаа барааг нь зөөх тусгай цагаач иргэнтэй явдаг байна.



Кувейтийн дүр төрх.



Кувейтийг үзэхэд нэг л өдөр хангалттай бөгөөд эргэж ирэхийг хэн ч хүсэхгүй.



АНУ-ын байлдааны онгоцууд Кувейтийн нефть олборлолтын талбай дээгүүр нисч байна. 1991 онд Иракт эзлэгдсэн Кувейтийг Америкчууд аварсан гэхэд болно. Энэ үед дүрвэн зугатаж байсан Иракчууд Кувейтийн нефтийн өрөмдлөгүүдийг болон нефть олборлолтын сувгуудыг дэлбэлж байсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()