Ганцаардмал сармагчин

2013-02-06, 01:32
20,441
Энэхүү эм сармагчин үргэлж ганцаараа, байнга нүцгэн бас халзан байдаг гэнэ. Тиймээс Бабуин (нохой сармагчин) ийм гунигтай, урт нүүртэй байгаа нь хачирхалтай биш. Ховорхон тохиолдох нүцгэн сармагчныг 65 настай Энн Уорнер найзындаа Зимбабвед амарч байхдаа олж харсан байна. Ихэнхидээ эдгээр амьтад Төв болон Өмнөд Африкийн газар нутгуудаар амьдардаг бөгөөд 250 орчим нь нүцгэн байдаг аж. Хэдийгээр эдгээр амьтад ойд амьдардаг хэдий ч тэдэнд ямар ч айх зүйл байдаггүй байна.
Ганцаардмал сармагчин

Сармагчингийн халзарсан учир нь алопеции хэмээх халзрах өвчин байх магадлалтай боловч энэхүү сармагчинг бусад сармагчингаас тусгаарлагдсан байхад нь олсон учир халзарсан шалтгааныг тогтоох боломжгүй байгаа аж. “Энэхүү халзарсан шалтгаанаасаа болоод магадгүй тэрээр бусдаасаа тусгаарлагдмал байгаа болов уу” -хэмээн таамаглаж байгаа гэнэ.



2005 онд халзан эр сармагчинг эхтэй нь хамт олсон бөгөөд тэр үед эх нь түүний үсийг долоож, зулгааж байжээ.



Амьтан хамгаалах байгууллагын ажилчид амьтны хүрээлэнгийн ажилчдыг дуудаж, сармагчингуудыг амьтны хүрээлэнд аваачсан байна. Ээж сармагчин хүүгийнхээ үсийг зулгааж байсан шалтгаан нь стресстэй шууд холбоотой гэж үзжээ. Ингээд амьтны хүрээлэнгийн ажилчид ээж, хүү хоёрыг ажиглаж ямарваа нэгэн зүйл илрэхэд л шууд мэдэгдэх болно гэсэн байна.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()