Ой санамжаа алдсан бүсгүй

2013-02-01, 01:49
29,590
18 настай Тейлор Смарт (Taylor Smart) 2 жилийн өмнө санаандгүй байдлаар унасанаас болж ийнхүү ой санамжаа алджээ. Одоо тэрээр гэр бүлийнхээ зургийг хараад, хэн болохыг огт танидаггүй бөгөөд зүгээр л нэг танихгүй гэр бүлийн зураг харж байгаа мэт байдаг байжээ. Тейлор такикарди хэмээх өвчтэй байсан бөгөөд энэхүү өвчний улмаас ухаан алдаж унадаг байсан байна. Ингээд гадуур явж байтал түүний ухаан гэнэт балартаж, унасан аж.
Ой санамжаа алдсан бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гэсэн хэдий ч энэхүү санаандгүй ослын дараа Тейлор гэр бүлийнхнийгээ таньж чадсан боловч гэр бүлийнхээ түүхийг дахин судлах болсон байна. “Би гэр бүл, найз нөхөд, нохой зэргээ огт танихгүй байсан. Надад гал тогооны хэрэгслийг хэрхэн ашиглах, гутлаа яаж үдэх, хэрхэн үсэг бичих талаар бүр эхнээс нь зааж өгсөн. Би бараг л өөр гаригаас ирсэн мэт сэтгэгдэл төрж байсан” -хэмээн Тейлор ярьжээ.


Тейлор такикарди хэмээх өвчтэй байсан учраас тэр хааяа ухаан алдан унадаг байсан байна. Тэрээр энэ өвчний эсрэг ямар нэгэн эм тариа хэрэглэдэггүй байжээ. Нэг өдөр Тейлор гадуур явж байтал гэнэт толгой нь эргэж ухаан алдаж унасан бөгөөд сэрснийхээ дараа ой санамжаа алдсан байна.



Нүдээ нээснийхээ дараа Тейлор ээж Жейн, аав Стив болон эгч нар болох Эшли болон Бекки нарыг танисан байна. Түүний ээж Жейн хэлэхдээ: “Тейлор яг л жаахан хүүхэд мэт л байсан. Үргэлж л яагаад? энэ юу вэ? хэмээн асууж байсан. Ухаан орсон үедээ тэр их өлсөж байсан боловч хэрвээ тэр үед сэндвич идэхийг санал болгосон бол Тейлор юу болохыг нь ч мэдэхгүй байх байсан юм. Тэр ямар ч баяр, төрсөн өдрүүдийг санахгүй байсан. Нэг удаа тэр хайруулын тавганд түлэгдсэн юм. Учир нь тэрээр хайруулын тавганд түлэгдэж болно гэдгийг мэдэхгүй байсан” -хэмээн хэлжээ.

Аз болоход Тейлорыг тархи гэмтээгүй байсан байна. Тэр уншиж, ярьж чадаж байсан ч ихэнхи зүйлсийн нэрийг мартсан байжээ. Тиймээс тэр одоо бүх зүйлийг шинээр сурч байгаа гэнэ. “Ээжтэйгээ дэлгүүрээр явах надад маш их таалагдсан. Би түүнээс бүх зүйлийг юу болохыг нь асууж, сонирхож байсан юм. Мөн түүнээс би юунд дуртай, дургүй болох талаар асуусан” -хэмээн Тейлор ярьсан байна. “Харин зул сарын баяр болоход би гэртээ том гацуур модыг хараад ихэд цочирдсон” -гэж тэрээр нэмж хэлжээ.



Гэхдээ бүх юм тийм ч хөжилтэй байгаагүй. Бүсгүй бүх зүйлд дасах хэрэгтэй болсон бөгөөд гэр бүл, ойр дотныхоо хүмүүсээс болон сэтгэл зүйчийн туслалцаа авах шаардлага гарсан байна. Тейлор ангийнхнаа огт санахгүй байсан боловч энэхүү асуудлыг даван туулж чадсан бөгөөд шалгалтаа ч өгч чадсан аж. Тэрээр одоо коллежид элсэн орсон бөгөөд анагаахын салбарт ажиллахыг хүсэж байгаа гэнэ. Одоо Тейлор “Topshop”-т ажиллаж, бага багаар шинэ зүйлсийг сурч байгаа аж.

Бүсгүйн ой санамж бага багаар эргэн ирж байгаа бөгөөд ялангуяа ямар нэг танил зүйлийг үнэрлэхээр мэдэгддэг байна. “Зул сараас өмнө би дэлгүүрээр аялаж байгаад нэг үнэртэй ус үнэрлэсэн юм. Үүний дараа энэхүү үнэр миний ээжийн түрхдэг үнэртэй ус болохыг санасан” -гэжээ. Эмч нар хэзээ Тейлорын ой санамж бүрэн сэргэхийг мэдэхгүй байна. Интернэтээс тэр өөртэйгөөө адилхан зовлонтой ердөө л хоёр тохиолдлыг олж илрүүлсэн байна. Эхний тохиолдолд бүсгүйн ойн санамж 3 жилийн дараа сэргэсэн бол хоёр дахь тохиолдолд ой санамж нь сэргээгүй аж. “Миний ой санамж сэргэхгүй гэдэгтэй би бүрэн эвлэрсэн бөгөөд одоо бүх зүйлийг шинээр сурч, амьдрах хүсэл эрмэлзэлтэй болсон” -хэмээн Тейлор хэлжээ. Харин гэр бүлийнх нь сэтгэлийн хаттай, цовоо охиноороо бахархаж байгаа гэнэ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()