Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Одоогийн байдлаар хэдэн мянган матруудыг барьсан боловч ихэнхи нь сул байгаа аж.
2. Цагдаагийн байгууллага болон зэвсэгт хүчнийхэн иргэдэд туслахын тулд матар барих үйл ажиллагаанд оролцож байгаа хэдий ч тусгай чадваргүйн улмаас тийм ч амжилттай болж чадахгүй байгаа бололтой.
3. Нутгийн бүх иргэдэд энэхүү аюулын талаар мэдэгдсэн бөгөөд ямар ч тохиолдолд гэрээсээ битгий гараарай хэмээн тушаасан байна. Мөн ямар нэг тусгай багаж хэрэгсэлгүйгээр матар барих үйл ажиллагаанд оролцохгүй байхыг анхааруулсан аж.
4. Харин зарим матрууд нэлээд хурдан шуурхай учраас хагас өдрийн дотор л 120 км-ийн зайд зугтсан байна. Эдгээр матруудыг сургуулийн хөл бөмбөгийн талбайд байхад нь барьж авчээ.
5. Фермерийн эзэн Зэйн Лангман болон түүний хүү матар барих үйл ажиллагаанд идэвхитэй ороцож байгаа аж.
6. Үер усны аюулын улмаас 10 гауй хүн амиа алдаад байгаа гэнэ. Харин матраас болоод хичнээн хүн хохирсон тоо баримтыг хараахан гаргаагүй аж. Хамгийн аймшигтай нь голын ойролцоо байсан 20 гаруй байшин нурсан байсан байна.
7. Нутгийн иргэд өмнө нь матартай таарч байсан ч ийм олон тооны матартай тулж байгаагүй гэнэ. Иргэд матар барих үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байгаа бөгөөд матар барих чадвартай нь цагдаа болон зэвсэгт хүчнийхэнд туслаж, харин чадваргүй нь эргэн тойрноо сайн ажиглаж матар олж харвал утасдан мэдэгдэж байгаа аж.
8. Матруудыг шөнө барих нь илүү амар байдаг гэнэ. Учир нь шөнө тэдний нүд улаанаар гэрэлтдэг байна.
9. Аз болоход энэ улиралд өсөн торниж байсан матрууд нас бие гүйцээгүй байсан бөгөөд ердөө л 1-1.5 метр байжээ.