3 сард худалдаанд гарах шинэ “TagAZ Aquila”

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шинэ “TagAZ Aquila” худалдаанд гарах болно хэмээн эртнээс зарлаж эхэлсэн билээ. Тэгвэл энэхүү шинэ хүлэг энэ 3 сард худалдаанд гарах бөгөөд аль хэдийн захиалга нь эхэлсэн байна. Ингээд тун удахгүй худалдаанд гарах TagAZ Aquila-ийн загварыг хамтдаа сонирхоцгооё.
3 сард худалдаанд гарах шинэ “TagAZ Aquila”



Таг-Азын үйлдвэрлэгчид энэхүү хүлгийг дөрвөн хаалгатай байхаар төлөвлөсөн байна. Өмнө нь бол энэхүү хүлэг 5 хаалгатай, хэтчбек байсан билээ.



Тэгвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр энэхүү загварыг нэлээд шүүмжилсэн бөгөөд хуучинсаг, салон нь нүдэнд тусахуйц биш хэмээн үнэлсэн байна.



3 сард гарах энэхүү худалдаагаар, худалдан авагчдад зөвхөн нэг л төрлийн хөдөлгүүртэй хүлгийг санал болгож байгаа бөгөөд энэ нь 1.6 мотортой 107 морины хүчин чадалтай байх юм. Сонирхуулахад энэхүү хөдөлгүүрийг Mitsubishi-ийн үйлдвэрт хийж байгаа гэнэ.



Энэхүү хөдөлгүүр нь 5 араатай байх аж.



Одоогийн байдлаар 13,800$-ын үнэтэй нэг л хувилбар гаргах юм байна.



Харин дилерүүдээс худалдан авбал энэхүү үнэ бага зэрэг өсөх магадлалтай. Энэ ханшинд хүргэлтийн үнэ багтаагүй байгаа аж.



Салоны дотор тал нь улаан, хар хосолсон өнгөтэй байх аж.



Ерөнхий төхөөрөмжүүдэд хамгаалалтын дэр, хөгжим, халаагуур, хөргөлтийн систем гэх мэт нэлээд хэдэн зүйл багтсан байна.



Харин хяналтын самбар нь Chevrolet Lacetti-тай ихэд адилхан гэнэ.



Дизайнерүүд болон механикүүд энэхүү загварыг бүтээхдээ ихэд энгийнээр хийхийг хичээсэн бололтой.



Уг хүлэг захиалга ихтэй байгаа бөгөөд шинэ TagAZ Aquila-г тун удахгүй дэлхийн замаар хурдлах нь ээ.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()