20 000 харх амьдардаг сүм

2013-01-29, 03:49
24,773
Та бүхэндээ барууны нэгэн аялагчын фото тэмдэглэлийг орчуулан хүргэж байна. Та урьд өмнө нь 20,000 амьд харх нэг дор хамтдаа байхыг харсан уу?... Зэрлэг хархыг өөрийн гараар хооллох, эсвэл өөрийнхөө биен дээгүүр явуулж байв уу? Хэрвээ үгүй бол.., Энэ бүгдийг хийх хүсэл байгаа бол 20,000 харх амьдардаг Карни Мата (Karni Mata) хэмээх дэлхийд алдартай сүм оршдог “Дешнок” хот орох зам таны өмнө нээлттэй байна. Ингээд хамтдаа аялацгаая.
20 000 харх амьдардаг сүм

Карни Мата бол энэтхэгийн олон домгуудын нэгэнтэй холбоотой хутагт эх билээ.1463 онд Дешнокт түүний дагуул хүү Лакхан цөөрмөөс ус ууж цангаагаа тайлах гэж байгаад унан живжээ. Домогт өгүүлснээр, Карни эх Яма бурханаас хүүг амьдруулж өгөхийг гуйсан ч тэрээр татгалзжээ. Тэгэнгүүт хутагт эх “залуу хүү болон миний хүрээний бүх эрчүүд хэзээ ч Яма бурханд хандахгүй, харин үхсэнийхээ дараа хархны биенд түр хувирч байгаад дараагийн төрөлдөө хүн болж төрөх ёстой”- хэмээн тунхагласан байна. Хожим нь энд сүм босгожээ.

Жич. Аялагчын тэмдэглэлийг ямар ч хачиргүй орчуулсан болно.

1. Сүм рүү аймхайчууд болон сэжигч жуулчдын хувьд очоогүй нь дээр...



2. Сүм рүү орох хаалга



3. Энэ бол өнөөг хүртэл байнга ямар нэгэн зан үйлийн ёслол үйлдэж байдаг сүм юм.



4.



5.



6. Хүмүүс хархыг ихэд шүтэж, тэдэнд байнга том тавгаар дүүрэн сүү хийж өгдөг байна.



7. Энэтхэгчүүдийн хувьд хархнуудыг амттанаар хооллох нь сайн гэж үздэг.



8. Сүмийн энд тэндгүй хархнууд язганаж байдаг.



9. Хэрвээ санамсаргүй хархыг алах юм бол та томоохон хэмжээний мөнгөн хөшөөг сүмд худалдаж авч өгөх ёстой болдог.



10.



11.



12. Та сүмд орохдоо өмднийхөө түрүүг оймсныхоо дотуур хийхгүй бол хувцсан дотор тань Харх орох талтай.



13.



14. Хархнууд гаршсан учир хаздаггүй.



15.



16.



17.



18. Хархнууд бие биенээ хазаж гэмтээх нь олонтой байдаг.



19. Бяцхан хархнуудын цугларалт.



20. Бобби бол манай жолоочийн хүү бөгөөд хойд Энэтхэгийн сүмүүдээр биднийг авч явсан хөтөч билээ. Сүмд нэгэн цайвар өнгөтэй харх байдаг бөгөөд түүнийг харвал хүслээ шивнэдэг гэнэ. Бидэнд тийм завшаан тохиосонгүй, харин Бобби азтай байсан бөгөөд цагаан хархыг олж харсан юм.



21. Сүм дотор суугаад тамхилангаа ярьж сууна. Яарах хэрэг юу байна?



22. Энэтхэг гармони хөгжимчин.



23. Өвөрмөц хэв маягтай баатар, харамсалтай нь нүүрэн талаас нь зургийг нь авч амжсангүй.



24. Зам дагуу суугаад хажуугаар өнгөрч буй машинуудыг харж суух нь эдний ажил бололтой.



25.



26.



27.



28.



29. Төлбөртэй сургууль.



30. Цагаан сахалтай том биетэй хүн ирсэн нь хүүхдүүдийн хувьд бөөн баяр болсон бөгөөд бүх ажлаа орхиод дуртайяа зурагаа авахуулав.



31. Хоромхон зуур сургуулийн хаалганы ойролцоо бүгд цугларсан байв.



32. Хэрвээ манай хүүхдүүдийн зургийг нэгэн энэтхэг хүн авсан бол тэд яах байсан бол гэдэг нь сонин санагдлаа.



33. Цааш явах цаг боллоо. Баяртай.



34. Яасан олуулаа чихээ вэ.



35.



36. Харин энэ бол улсын сургууль. Ширээ ч байхгүй сурагчид нь шууд л гаднаа хичээллэдэг.



37.



38. Замдаа хэсүүчлэн яваа хоёр даяанч-садху-тай тааралдав.



39. Та нарт амжилт хүсье.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()