Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Auris-ын гадаад загвар нь өмнөхтэйгөө адил бөгөөд бараг л өөрчлөлт ороогүй аж.
Урд талын хавтан нь зөөлөн хуванцараар хийгдсэн. Салоны хувьд 3 цэнэглэгчтэй, жижиг сажиг зүйл хийх тавиур байгаа гэнэ. Заавруудыг нь уншихад ихэд хялбар бөгөөд дуу хөгжмийн шилдэг дуугаралттай нь таны аян замыг хөгжилтэй, таатай болгоно.
Toyota Auris-ын суудлыг өөрчилж, нэлээд хэдэн нэмэлт тохируулга нэмсэн байна. Харин хойно нь сууж байгаа хүмүүсийн хувьд нэлээд том зайтай учир чөлөөтэй суух боломжтой болжээ.
Харин ачааны хэсэг нь 10 см хүртэл том болсон байна. Хэрвээ дүүртэл нь ачаа хийх шаардлагагүй бол дээш өргөж болно.
Шинэхэн Аурис дизель, бензин, гибрид гэх мэт олон янзын хөдөлгүүртэй юм байна. Энэ бол таны л сонголт...
Харин түүний өндөр 55мм-ээр намссан байна. Үүний ачаар машин 15кг-аар бага жинтэй болсон бөгөөд илүү хурдан болжээ. Газ өгөхөд тэр нь дунд хүртлээ мэдрэхгүй боловч мэдэрснийхээ дараа хурдалж эхлэх нь. Мөн Аурист өгсүүр замд явахад хамгаалсан систем байдаг байна.
2500 эргэлтийн дараа машин хурдаа авна. Огцом өгсүүр газраар явах үеэр хүч нь бага зэрэг хүрдэггүй бол харин замын огцом эргэлтэнд араагаа багасгах хэрэг гарах аж. Харин жолоо нь арай хүнд, хүчтэй болжээ.
Шинэхэн Toyota Auris-ын пүршийг илүү зөөлөн болгож сольсон бөгөөд амортизаторыг сольсон нь машиныг удирдахад илүү хялбар болгожээ. Томоохон замын бартаануудыг мэдрэхгүй байх боломжтой. Гадны дуу авиа тусгаарлагч нь илүү сайн болсон байна.
Автомат араатай машины хувьд хэмнэлтийн горимтой бөгөөд спорт загварын Тоёота нь 7 араатай бол энгийн тоёота 6 араатай ч унахад хялбар, хүч хөдөлмөр шаардалгүйгээр араагаа солих боломжтой аж.
Toyota Auris-ын үнэ манай хойд хөршид 24500 доллараас эхэлж байгаа гэнэ. Хэдийгээр үнэтэй мэт санагдаж байгаа ч Peugeot 308, Kia cee’d, Hyundai i30 болон Volkswagen Golf-тай өрсөлдөхүйц хэмжээний хүлэг юм.
Бүхэлдээ Toyota Auris хотын унаа бөгөөд хот дотор унахад хялбар, зай багатай хотын машины зогсоол дээр тавихад нэн тохиромжтой.