Шинэ Mazda 6

Өнгөрсөн оны 12 сарын 6-нд Мазда-гийн шинэхэн загвар худалдаанд гарчээ. Түүний гадаад загвар бага зэрэг өөрчлөгдсөн бөгөөд тэрээр Teana болон Mondeo-гоос илүү урт болсон байна. Шинэ загвар нь илүү сайхан, тансаг харагдах болжээ. Ингээд "Mazda 6"-ын гадаад загвар болон дотоод салонтой илүү дэлгэрэнгүй танилцацгаая. Машины хорхойтнуудын анхаарлыг ихээхэн татах болов уу.
Шинэ Mazda 6





Машины дотор тал нь илүү загварлаг, нэлээд их гялалзсан мөн ширүүн догшин мэт харагдана. Хэдийгээр гялалзсан зүйл их байгаа ч мөнгөлөг өнгийг бараг л хэрэглээгүй нь нэлээд давуу тал болжээ.



Төхөөрөмжийн хэсэг нь олон хурц гэрэлгүй боловч агааржуулагчыг ажиллуулах тохиргоо нь нэлээд доор байгаа нь дутагдалтай тал болно.



Ерөнхий тохируулгад агааржуулагч болон хөгжим багтана. Харин хэрвээ та Active цэсийг сонговол гэрэл болон температурын мэдээлэл, Bluetooth-ээр хөгжмийг сонгож болох юм байна. Үүнээс гадна Supreme загварын илүү хүчин чадалтай МАЗДА-6 бас байгаа гэнэ. Ерөнхийдөө энэхүү машиныг илүү тансаг, маш их зүйлийг шаарддаг хэрэглэгч нарт зориулсан бололтой.



Харин шинэхэн МАЗДА 6-гийн ерөнхий тохируулга нь 105 мм-ээр нэмэгдэж, 2830 мм болсон байна. Мөн хойно сууж буй хүмүүсийн хувьд бага зайтай хэмээх асуудал үгүй болсон хэдий ч өндөр нь хэвээрээ үлдсэн тул хэт өндөр хүмүүс суухад бага зэрэг асуудалтай байгаа аж. Харин жолоочийн нуруу огт өвдөхгүйгээр хэдэн мянган км-ийг туулж чадах тухтай суудлыг хийсэн байна.



Шинэхэн машинд харин өвөл, зуны тохиргоо гэж байдаггүй гэнэ.



Ачаа нь тийм ч том биш бөгөөд 483 литрийн багтаамжтай аж.



Supreme загварын хувьд дугуй нь хайлшаар хийгдсэн 225/45 R19 бүрээстэй юм байна. Бусад загварын хувьд 225/55 R17 хэмжээтэй бүрээстэй аж.



Ямар ч асуудалгүйгээр байрнаасаа хөдлөх бөгөөд 3000 эргэлтийн дараа хурд нь огцом нэмэгддэг байна. Харин хамгийн дээд хэмжээний хурд нь 5000 эргэлтийн дараа хүрдэг гэнэ.



Харин зам дээр санаа зовох зүйлгүйгээр хурдлан давхих боломжтой болсон байна. Хурдаа огцом нэмэхэд удаашралтайгаар нэмэгдэх бөгөөд мөн хурдаа буулгахад мөн л удаашралтай буурах аж.



Шинэ жолоо нь өмнөхөө бодвол илүү хатуу бөгөөд машины бүх хүчийг мэдрэх боломжгүй. Хэрвээ та өөрөө хүсвэл тогтворжилтын энэхүү системийг унтрааж болох юм байна. Бартаат заман дээр ямар нэг төвөггүйгээр гарах боломжийг машин маань олгож өгөх аж.



Түлшийн хувьд нэлээд хэмнэлттэй болсон байна. 80км\цаг хурдлахад 5,6 л түлш, 100-120 км\цаг хурдлахад 100 км-т 5,9-6,5 литрийн түлш зарцуулах аж. Харин бартаат замаар явж байгаа тохиолдолд та бараг л энэхүү бартааг мэдрэхгүй бөгөөд дуу чимээ тусгаарлагч сайтай.



Ерөнхий тохируулгатай Мазда 6–ийн үнэ ойролцоогоор 30,766 доллар бол Supreme-ийн 38,216 долларын үнэтэй юм байна. Магадгүй тун удахгүй Монгол улсад маань орж ирж, монголын замаар шинэхэн МАЗДА 6 хурдлах болов уу.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()