Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Оросын замын цагдаа нар энэхүү бичлэгийг хийсэн байна. Хурд хэтрүүлэн давхих дуртай нэгэн аав ачааны машинтай мөргөлдсөн бөгөөд машины арын цонхоор нэг настай бяцхан хүүхэд шидэгдсэн байна. Хүүхэд азаар ачааны машины дугуйн дор ороогүй аж. Энэхүү осол Москва-Уфа хүрэх замд болсон байна.
Видео
“Mitsubishi” маркын машин дотор нэг настай хүүхэдтэй гэр бүл явж байсан бөгөөд жолооч гэнэт жолоогоо алдаж ачааны машинтай мөргөлдсөн байна.
Харин хэдэн секундын дараа машины ард талын цонхоор бяцхан хүүхэд шидэгдэн зам дээр гарчээ. Тэрээр болсон үйл явдлыг ойлгож ч амжаагүй байтал дахиад нэгэн ачааны машин ирж байсан байна.
Эцсийн мөчид ачааны машины жолооч зам дээр хүүхэд байгааг харж жолоогоо эргүүлж, хэдхэн сантиметрийн зайтай өнгөрчээ.
Үүний дараа шоконд орсон Миланагийн аав машинаасаа гарч ирэн хүүхдээ авч машин руугаа оржээ.
53 настай Mitsubishi-ийн жолооч Дмитрий Алиев 15 жил жолоо барьсан туршлагатай юм байна. Тэрээр гүйцэж түрүүлэхийг завдаж байтал гэнэт жолоогоо алдан ийнхүү осолд оржээ.
Замын цагдаагийнхан ослын газар ирээд бяцхан охин машины суудал дээр биш харин хойд талын хэсэгт унтаж байсан болохыг тогтоожээ.
Охин эдгээр гэр бүлийн өргөмөл охин байсан бөгөөд дух хэсэг нь гэмтсэн, уруул нь сэтэрч, тархиндаа гэмтэл авсан байна. Харин томчууд огт гэмтээгүй аж. Эцэг эх нь охиноо суух ёстой газар нь унтуулсан бол ийм явдал болохгүй байсан билээ.