Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Өөдрөг үзэлтэй бай
Аливаа нэг зүйлийг хийхэд таны өөртөө итгэх итгэл, өөдрөг үзэлтэй байх нь их чухал. Тиймээс турах асуудалд эерэгээр хандаж, хэдийгээр бага багаар жин хаяж байгаа ч үүндээ баярлах хэрэгтэй.
Спорт
Турж буй хүмүүсийн хувьд биеийн хөдөлгөөн хийх нь хамгаас хэцүү мэт санагддаг. Үнэндээ бол өөрт чинь таалагддаг спортын төрлийг сонгох хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд та дасгалаа дуртай гэгч нь хийх болов уу.
Халуун ногоотой болон тослог хоол
Халуун ногоотой болон тослог хоолноос татгалзаарай. Мөн усыг их хэмжээгээр уух хэрэгтэй бөгөөд аль болох чихэрлэг болон хийжүүлсэн ундаанаас татгалзаарай.
Их порцоор идэх
Хэдий чинээ их хоол харна төдий чинээ өлсөх мэдрэмж төлдөг. Оройн хоолныхоо порцыг ялихгүй жаахан багасгаад үзээрэй. Хэрвээ цадсан бол шууд л ширээний араас босоорой. Энэ нь таныг хэт их идэхээс урьдчилан сэргийлнэ.
Цагийн хуваарьтай хоол идэх
Өглөөний хоолоо заавал идээрэй. Өглөөний хоолноос тухайн өдрийнхөө эрч хүчийг олж авна шүү дээ. Харин өдрийн хоолондоо мах хэрэглэх нь илүү тохиромжтой. Харин өглөөний хоол болон өдрийн хоолны хооронд жимс, ногоо идээрэй. Янз бүрийн жигнэмэг, чихэр, шоколаднаас аль болох татгалзвал зүйтэй.
Дэмжигч
Таныг хэн нэгэн дэмжиж байвал энэ нь их үр нөлөөтэй болно. Мөн таньтай хамтран дасгал сургуулилт хийх хэн нэгнийг олоход энэ ажил тийм ч уйтгартай биш болно шүү дээ. Хэрвээ та хоолны дэглэм барьж байгаа бол гэр бүлийнхэндээ таныг уруу татах юм бүү хийгээрэй хэмээн гуйх, сануулах хэрэгтэй.
Дэлгүүр хэс
Хэрвээ танд таарсан хувцас олдохгүй байвал бүү санаа зов. Харин ч арай жижиг хувцас авч түүндээ багтах зорилгоор заавал тураарай.