Өнгөний тухай баримтууд

2013-01-21, 00:30
46,569
Биднийг хүрээлэн байгаа бүх зүйл тэр ч бүү хэл орчлон ертөнц ч тодорхой өнгөтэй харагддаг. Хүмүүс бидний хамгийн дуртай өнгө юу болох, эрэгтэй эмэгтэй хүмүүс ямар өнгийг өөр өөрөөр хардаг тухай, ягаан өнгө бидний мэдрэлд хэрхэн нөлөөлдөг зэрэг олон сонирхолтой баримтуудыг та бүхэн энэ нийтлэлээс олж мэдэх болно.
Өнгөний тухай баримтууд

1. Өнгөний тухай ойлголт. Техникийн хувьд өнгө гэж байдаггүй.
Гадаад ертөнцөөс хүлээж авсан өнгөний дохиог бидний тархи өнгө болгодог. Өөрөөр хэлвэл өнгө бол бидний толгойд байдаг. Өнгө байхгүй байсан бол бидний ертөнц нэг л өнгөтэй байх байсан.



2. Эрэгтэй эмэгтэй хүмүүс улаан өнгийг өөр өөрөөр хардаг.
Эмэгтэйчүүд хүрэн улаан, улаан хүрэн, хөх ягаан өнгийг харж байхад эрэгтэйчүүд ихэнхидээ улаан өнгөний ялгааг хардаггүй. Энэ нь генетиктэй холбоотой байна. Аризоны их сургуулийн эрдэмтэд улаан өнгийг хариуцдаг ген Х хромосонд байдаг болохыг илрүүлжээ. Эмэгтэйчүүд хоёр Х хромосонтой, харин эрэгтэйчүүд нэг хромосонтой учраас бүсгүйчүүд улаан өнгөний бүх спектрыг илүү сайн мэдэрдэг байна.



3. Мөнгөлөг өнгө машины хувьд хамгийн аюулгүй өнгө.
Хэрвээ та машин авахаар шийдсэн бөгөөд ямар өнгөтэй машин авахаа шийдэж чадахгүй байгаа бол Мөнгөлөг өнгөтэй машин сонгохыг зөвлөж байна. Шинэ Зеландийн Оклендын Их сургуулийн эрдэмтэд замын нөхцөл байдал, аюулгүйн бүсээ хэрэглэсэн эсэх, нас хүйс зэрэг олон зүйлийг харгалзан аваар осол машины өнгөнтэй хэр холбоотойг судалжээ. Мөнгөлөг өнгөтэй машин аваар осолд өртөх нь ховор болох нь тогтоогджээ. Учир нь ийм өнгөтэй машинууд зам дээр болон бүдэг гэрэлд сайн харагддаг байна.



4. Ягаан өнгө мэдрэлийг тайвшруулдаг.
Ягаан өнгө нь зөөлрүүлдэг өнгө гэж үздэг бөгөөд шорон болон сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хяналтаас гардаг хүмүүсийг тайвшруулах зорилгоор хэрэглэх нь олонтоо байдаг. Ягаан өнгө хоригдлуудын хоорондын дайсагналыг багасгадаг төдийгүй түрэмгийлэл болон сэтгэлийн түгшүүрийг бууруулдаг.



5. Хөх өнгө - Дэлхийн хүмүүсийн хамгийн дуртай өнгө.
Хөх өнгө - дэлхийн хүмүүсийн хамгийн дуртай өнгө. Мөн хүмүүсийн эрхэмлэдэг хоёр дахь өнгө бол час улаан өнгө юм. 17 улсад явагдсан санал асуултаар дэлхий дээрх хүмүүсийн 40% нь өөрийн дуртай өнгийг Хөх өнгө гэж үздэг болохыг харуулжээ. Час улаан өнгийг 14% нь сонгожээ. Ихэнхи оронд хамгийн дургүй өнгө нь цагаан өнгө байдаг байна.



6. Айдсийн өнгийг хромофоби гэдэг.
Хромофоби буюу хроматофоби гэдэг нь тодорхой өнгөнүүдээс айх айдас бөгөөд ховор тохиолддог. Ийм өвчтэй хүмүүс зарим өнгөний туяанд хүчтэй хариу урвал өгдөг байхад нөгөө хэсэг хүмүүс нь ямар нэгэн өнгөнөөс зайлсхийхийг хичээдэг ба тэдний дотор нь муухай оргих, толгой эргэх, амьсгал давхцах, зүрхний цохилт болон даралт ихсэх, толгой өвдөх, чичрэх, түгших зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ өвчнийг сэтгэл заслын янз бүрийн аргаар эмчилдэг байна.



7. Хоолны амт сав суулганы өнгөнөөс хамаардаг.
Саяхан хийсэн судалгаа сав суулганы өнгө бидний амтны мэдэрхүйд нөлөөлдөг болохыг дахин баталлаа. Улбар шар өнгөтэй аяганд халуун шоколад уувал илүү амттай мэт санагддагыг туршилт харуулжээ. Урьд нь эрдэмтэд хөх мэтийн хүйтэн өнгө улаан өнгийг бодвол уухад тохиромжтой, ягаан өнгөтэй уух юм бидэнд илүү амттай мэт байдаг гэдгийг тогтоожээ.



8. Өнгөний тойрог нь өнгөнүүдийг тодорхойлох хамгийн шилдэг арга юм.
Өнгөний тойргийг анх Исаак Ньютон зохиосон бөгөөд хожим нь бусад шинжээчид сайжруулсан байна. Өнгөний тойрог нь үндсэн өнгөнүүд хэрхэн холилдож өөр тод өнгийг үүсгэж байгааг харуулдаг. Уламжлал ёсоор өнгөний тойрог нь:



Үндсэн өнгөнүүд (улаан, шар, хөх)
Хоёрдогч өнгөнүүд /үндсэн өнгөнүүд холилдож үүссэн ногоон, улбар шар болон нил ягаан /
Туслах өнгөнүүд - /үндсэн өнгө хоёрдогч өнгөтэй холилдсоны дүнд үүссэн/ Энэ нь хөхөлбөр ногоон, улаавтар ягаан, улбар шар өнгөнүүд.
Өнгөний тойрог нь бидэнд өнгөнүүд бие биеэнтэйгээ хэрхэн холбоотой байдаг, хэрхэн зохицдогийг ойлгоход тусалдаг.



9. Ертөнцийн өнгө – сансарын сүүтэй кофе
Астрономчид ертөнц өнгөтэй гэдгийг баталж энэ өнгийг “сансарын сүүтэй кофе” -гэж нэрлэжээ. 2001 онд  Жон Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд 200,000 галактикийн өнгөнүүдийг нэгэн стандартаар дундчилж  хул цагаан өнгийг гаргаж авчээ.



10. Хар ба цагаан. Энэ өнгө үү, эсвэл өнгөгүй гэсэн үг үү?
Хар болон цагаан өнгө мөн үү? Энэ бол хамгийн маргаантай асуудлуудын нэг юм. Хэрвээ та  хүүхэд эсвэл зураачаас асуувал хар бол өнгө, харин цагаан өнгө байхгүй гэсэн үг гэж хариулна. Шинэжлэх ухааны үүднээс бол хар өнгө бол бүх өнгө байхгүйг, цагаан - бүх өнгөний холимог юм. Гэрэлгүй үед бүх юм хар болдог. Нарны гэрэл бол спектрийн бүх өнгөнөөс бүрдсэн цагаан өнгө юм. Үүний жишээ бол солонго билээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()