Ерөнхийлөгч сайд нарыг загнав

2013-01-20, 08:04
37,080
Өнөөдөр өглөө Засгийн газрын хуралд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн биеэр оролцож, засгийн газрын хийсэн болон хийж байгаа ажлуудтай танилцлаа. Энэ хурлыг Монголын үндэсний телевиз болон Eagle телевизүүд орон даяар шууд цацсан бөгөөд ард иргэдэд анх удаа ийм томоохон хэмжээний хурал нээлттэй болсон гэхэд хэлсдэхгүй биз. Уг хурлыг үзсэн олон хүнд энэ алхам маш ихээр таалагдсан бөгөөд хэн нь хэн бэ гэдгийг ч товчхон бөгөөд тодорхой харсан байх. Хурлын төгсгөлд ерөнхийлөгч маань сайд нарыг зэмлэж, ажилдаа сэтгэл гаргахгүй байгааг ил тод шүүмжилсэн юм. Ингээд энэ хурлын тодорхой хэсгүүдийг шууд үзэхээр орууллаа.
Ерөнхийлөгч сайд нарыг загнав

Видео.









Хаалттай хурлууд ийм янзаар хийдгийг мэдэхгүй юм. Гэхдээ, ерөнхийлөгч маань жинхэнэ улс орны удирдагч шиг байж, засгийн газрын ажлыг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгсөн нь хамгийн зөв алхам байв. Дахиад ч ийм хурлуудыг улирал бүр хийж байгаасай гэж санагдлаа. Гэхдээ нээлттэй хийх үгүйг тэд шийдэх биз.

"Улс оронд маань тулгамдаад байгаа, ялангуяа нийслэлд тулгамдаад байгаа Утаа болон түүнийг тойрсон гол асуудалдаа анхаарлаа хандуулж, сэтгэл гаргаж ажлаачээ" -гэдэг үг нь хамгийн их таалагдлаа.

Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Батбарын "Гудамж" төсөл хамгийн боломжын санаа байлаа.

 Энэ хурлыг бүрэн эхээр нь үзсэн хүмүүс олон байгаа байх. Тэд маань өөрийн санал бодлоо сэтгэгдэл дээр үлдээнэ биз дээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()