Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. 1-р сарын 8-нд Инукжуак хотын иргэд халим загаснууд мөсний завсар зайгаар амьсгалж байна гэсэн мэдээллийг өгчээ.
2. Канадын загас агнуур болон далайн Яамны ажилчид Пүрэв гаригт ажиглагчдыг явуулсан хэмээн мэдэгджээ.
3. Анчид Мягмар гаригт загаснуудыг анх харсан бөгөөд нэг хоногийн дараа буюу Лхагва гаригт энэхүү хоолой мөсөөр хучигдаж эхэлсэн байна.
4. Тосгоны иргэд мөсөн дээгүүр тойрон аялал хийж халимнуудыг сонирхсон аж.
5. Аюулгүй байдлын тэргүүн Инукжуак хэлэхдээ: "Нэгдүгээр сард халимнууд энэхүү тохойд байх ёсгүй" -гэжээ.
6. Мөн тэрээр, "Өмнө зөвхөн зуны цагт л ийм төрлийн халимнуудыг харж байсан. Харин өвлийн улиралд тэд илүү нээлттэй газар хайж явдаг байсан" -хэмээн хэлжээ.
7. Мөсөн давхарга нэмэгдэж байгаатай холбогдуулан халимнуудын амьсгалах зай улам багасаж байсан байна.
8. Инукжуак Канадын Загас агнуур болон далайн Яаманд хандаж яаралтай мөс хагалагчдыг явуулаач гэж хүссэн боловч ажиглагчид аль хэдийн ирж, боломжтой бүх аргыг судлаж байна гэсэн хариу авчээ.
9. Энэ хугацаанд усны урсгал өөрчлөгдөж мөснүүд хагарснаар 35км-ийн зай гарч халимнууд явж чадсан байна.
Видео.