Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Сувилагчид Германд хэрэггүй оюун ухааны хомсдолтой өвчтөнгүүдийг амийг хороохоос гадна, Герман үндэстэн хүүхдүүдийг бий болгох төсөлд өөрийн биеэ зориулан ажиллаж байжээ.
Нацистын үеийн эмч нарын ажлын талаар маш олон баримт хадгалагдан үлдсэн. Учир нь тэдний хийх ёстой ажил юуны түрүүнд төлөвлөгдсөн, зарим нь бүр хальсан дээр хуулбарлагдсан байх аж. Харин бага эмч болон сувилагч нарын гүйцэтгэж буй ажил үүргийг бараг л тэмдэглэдэггүй байсан учир мэдэгдэх зүйл их ховор байж. Гэсэн хэдий ч саяхан нацистын үеийн сувилагч нарын ажлын зураг олдсон бөгөөд энд тухайн үеийн хар бараан зүйлийг харуулсан болно.
Эдгээр зургуудыг хараад сувилагч нарын ажил тэдний хувьд юу байсан болохыг нь тогтоох хэцүү. Магадгүй амь насаа аврахыг хүссэн ажилчид, эсвэл ямар нэг дарамт шахалтанд орсон сувилагчид ч байж болох юм. 1939 онд Польшийг Герман эзлэн авсан бөгөөд энэ үед Польшид болж байсан үйл явдлын талаар энэхүү зургууд дээр тод харагдаж байна. Энд эмч болон эрдэмтдийн ажиглалтан доор цэвэр Герман үндэстэнгүүдийг гаргах үйл ажиллагааг хийдэг байжээ.
Түүхчдийн үгээр бол: "Нацистууд маш олон тооны бяцхан хүүхдүүдийг хулгайлж тусгай клиникт байлгаж Герман үндэстэнгийн ухамсрыг суулгахаас гадна, гадаад төрхийг нь хүртэл ижил болгох ажиллагаагаа хийдэг байсан байна. Харин түүний дараа хүүхдүүдийг Герман гэр бүлд өргүүлэн өгдөг байжээ."
Үйл ажиллагааны явцад хүүхдүүдийг жинхэнэ Герман үндэстэн болгохын тулд хэт ягаан туяанд оруулж үсний өнгийг нь хүртэл өөрчилж байсан байна. Харин ятгалаганд орохгүй байгаа өсвөр насны хүүхдүүдийг зодож, бөөнөөр нь хорих лагер руу явуулдаг байсан ч ихэнхи нь тэндээ нас бардаг байжээ.