Сүүлчийн хүсэл

2013-01-15, 23:08
23,752
Зарим нэг оронд цаазаар авах ялыг хэрэгжүүлэхийн өмнө хамгийн сүүлийнх нь хүслийг биелүүлэх эрхийг өгдөг байна. Гэрэл зурагчин Генри Харгривза-гийн сонирхолыг энэхүү уламжлал их татсан бөгөөд ялангуяа ялтангуудын сүүлчийнх нь хүсэл ихэд сонирхолтой санагдсан гэнэ. Зурагчины үзэж байгаагаар ялтаны энэ хүсэл тэдний зан чанар, оюун санааг нь тодорхойлж өгдөг болов уу хэмээн ойлгож байгаа аж.
Сүүлчийн хүсэл


28 настай, Виктор Фегер, хүн амины хэрэг болон дээрмийн хэргээр яллажээ. Түүний эцсийн хүсэл нь олив идэх байжээ.



Анхель Ньевес Диас, 55 настай бөгөөд тэрээр хүн амины хэрэг, зэвсэгт халдлага, дээрмийн хэргээр ял оноосон бөгөөд тэр яллагдахынхаа өмнө хоолноос татгалзсан байна.



33 настай, Тимоти Маквей хүн амины хэргээр шийтгүүлэх ёстой болсон бөгөөд түүний эцсийн хүсэл гаатай, шоколадтай зайрмаг идэх байжээ.



Жон Уэйн Гейси, 52 настай бөгөөд түүнд хүчингийн хэрэг болон хүн амины хэргээр цаазаар авах ял оноосон байна. Тэрээр амьдралынхаа сүүлийн мөчид 12 ширхэг шарсан сам хорхой, KFC-ийн түргэн хоолны тахианы мөч, далавч, шарсан төмс, гүзээлзгэнэ идэхийг хүсжээ.



42 настай, Рики Рэй Ректорд хүн амины хэргээр цаазлах ял оноосон бөгөөд түүний эцсийн хүсэл нь стейк, шарсан тахиа, “Kool-Aid” ундаа, пекантай жигнэмэг идэхийг хүссэн байна.



Стивен Андерсон 49 настай бөгөөд дээрэм, халдлага, шоронгоос оргосон орголт, 7 хүний амь хороосон хэргээр цаазын ял авжээ. Амьдралынхаа эцсийн мөчид тэрээр хоёр сэндвич, гэрийн жигнэмэг, эрдэнэ шишийн каш, тоортой жигнэмэг болон нэг бөөрөнхий шоколадтай зайрмаг идэхийг хүсжээ.



Тед Банди 43 настай бөгөөд хүчин, орголт, хүн амины хэргээр ялласан байна. Тэрээр хоол сонгохоос татгалзсан учир түүнд шоронгийн хамгийн шилдэг хоол болох стейк, 3 өндөг, төмс болон жимсний чанамалтай талх өгсөн аж.



49 настай Ронни Ли Гарднер нь хулгай, хүн амины хэргээр цаазын ял авсан байна. Тэрээр буудах ялыг сонгосон бөгөөд “Бөгжний эзэн” киног үзэж байх хоорондоо стейк, шейк, алимны жигнэмэг болон зайрмаг иджээ.



Аллен Ли Дэвис 54 настай бөгөөд тэрээр дээрэм, хүн амины хэргээр түүнд цаазын ял оноосон аж. Шарсан төмс, сам хорхой, сармистай талх болон литр хар пиво уухыг хүссэн байна.



41 настай Тереза Льюис хүн амины хэрэг болон дээрмийн хэргээр цаазаар авах ял оноосон бөгөөд түүний эцсийн хүсэл нь шарсан тахианы хөл, вандуй, алимтай жигнэмэг идэж, Dr Pepper уух байжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()