Гариг эрхсийн хамгийн шилдэг зургууд

2013-01-14, 21:39
46,123
Энэ сарын хамгийн шилдэг гариг эрхсийн гэрэл зургуудыг “Astronet” сэтгүүл шалгаруулсан байна. Од гаригийн зураг гэдэг бас л нэгэн өвөрмөц, хүний сонирхолыг ихээхэн татдаг салбар билээ. Ингээд хамгийн сайхан, хамгийн өвөрмөц од, гариг, орбитын гэрэл зургуудыг хүлээн авцгаая.
Гариг эрхсийн хамгийн шилдэг зургууд


AE Aurigae болон хурц од
AE Aurigae одын эргэн тойронд буй IC 405 мананг AE Aurigae –ийн манан гэдэг бөгөөд ямар нэг улаан зүйлээр бүрхэгдсэн мэт харагдаж байгаа ч ямар ч гал байхгүй аж. Энэхүү улаан зүйл нь молекул, хүчилтөрөгч хоёр маш хурдан исэлдэж байгаатай холбогдуулан тайлбарладаг байна. AE Aurigae нэлээд тод од бөгөөд маш халуун байдаг учир түүнээс цацарч буй цэнхэр гэрэл нь атомуудыг түүний эргэн тойронд буй хийгээс салгаж чаддаг аж. Энэхүү хурц од нь манангаас 1500 гэрлийн жилийн зайд оршдог байна.



Урсаж буй Медуза манан
Медуза манан маш бүдэг нэг байрандаа тогтдоггүй учир түүнийг олж харахад маш хэцүү байдаг. Энэхүү мананг IC 443 гэдэг бөгөөд биднээс 5000 гэрлийн жилийн зайд оршдог байна. Медузаг анх 1955 онд нээн илрүүлж байжээ.



Нарны системийн захад байрлах Макемаке
Макемаке нь нарны системийн гадна байрлах хамгийн том биетийн нэг юм. Энэхүү биетийн хэмжээ нь Дэлхий Ван гаригийн гуравны хоёртой тэнцэх бол орбит нь Дэлхий вангаас үл ялиг зайтай бөгөөд арай бүдэг гэрэлтдэг юм байна. Харин түүний налуу нь Дэлхий ван гаригийн эклиптикээс илүү хавтгай байдаг гэнэ. Энэхүү биетийг 2005 онд Калифорнийн Техникийн Их Сургуулийн Майк Брауны багийнхан нээн илрүүлсэн бөгөөд “Макемаке” хэмээн нэрлэх болжээ. 2008 онд Макемаке-г одой гариг хэмээн тодорхойлсон байна. Одоогийн байдлаар дэлхий дээр Макемаке-гийн бодит гэрэл зураг байдаггүй учир зураачийн төсөөллөөр энэхүү гаригийг харж байна.



M35 болон NGC 2158 оддын бөөгнөрөлт
Бөөгнөрсөн одод нь ойр болон хол, хөгшин болон залуу, цэнэгтэй болон цэнэггүй байдаг. Ихэвчлэн 100-10000 мянган оддын цуглуулга байдаг бөгөөд бүгд бараг л нэгэн зэрэг үүсэн бий болсон байдаг гэнэ. Хамгийн залуу одонд илүү тод, цэнхэрээр гэрэлтэж буй одууд багтдаг байна. M35-ын бөөгнөрөлт нь зургийн зүүн дээд буланд харагдаж байгаа бөгөөд 2800 гэрлийн жилийн зайтай юм. Харин NGC 2158-ын бөөгнөрөлт нь зургийн баруун доод буланд харагдаж байна. NGC 2158-ийн зай нь M35-аас 4 дахин их бөгөөд хэд дахин илүү оддын бөөгнөрөлттэй аж. NGC 2158-ийн тод цэнхэр одууд нь задарч ихэвчлэн хуучин шар однууд үлдсэн байна.



NGC 5189 өвөрмөц бүтэцтэй манан
Нартай ойролцоо хэмжээтэй одод үхэж, гадаад давхаргуудаа хаядаг байна. Харин эдгээр давхаргууд нь гээгдэхдээ навч, цагираг, спираль гэх мэт хэлбэр дүрстэй болдог аж. NGC 5189-ийг харахад энгийн бүтцээр задраагүй харин ихэд өвөрмөц маягаар задарсан байна. Зурган дээр буй энэхүү тод, хурц гэрэл нь гадаад давхаргаа хаяж буй NGC 5189 аж. Түүний хэмжээ нь 3 гэрлийн жил бөгөөд 3000 гэрлийн жилийн зайд оршдог байна.



Орионы харвалт
Зурган дээр харагдаж буй энэхүү Орионы харвалтууд биднээс 1500 гэрлийн жилийн зайд оршдог гэнэ. Энэхүү сумнууд нь Дэлхий ван гаригаас ойролцоогоор 10 дахин том нягтаршил сайтай үүлний хий юм. Маш олон оддын жингийн нөлөөллөөр эдгээр үүлүүд тархсан байна. Зурган дээр цэнхэр өнгөтэй харагдаж байна. Тэд секундэд 100км орчим хурдтай харвадаг бөгөөд шар өнгийн устөрөгчийн мөр үлдээдэг аж.



Шөнийн Санчир гариг
Цагирагаар бүрхэгдсэн гаригийн зургийг 800 мянган километрийн зайнаас 2012 оны 10 сарын 17-нд “Кассини” хэмээх сансрын аппаратаар дарсан байна. Энэхүү зургийг эвлүүлэн хийхэд 60 гаруй хэт улаан, улаан, чернилэн ягаан өнгийн зургуудыг ашигласан бөгөөд хойно нь харагдаж буй цагирагнууд нь нэлээд тод харагдаж байна. Харин төв хэсгээрээ арай бүдэг харагдаж байгаа бөгөөд энэ үед Санчир цагираг руу сүүдрээ тусгаж байгаа аж.



Эль-Кастильо дээрх Орион
Энэхүү барилгыг 9-12 зууны үед барьсан бөгөөд хуанли маягаар хэрэглэж болдог байна. Мөн энэхүү пирамидын байрлал нь од гаригсын байршилтай холбоотой хэмээн үздэг. Майячууд одон орон судлаачид, математикчид байсан бөгөөд од, Нар, Сар зэргийн хөдөлгөөнийг ажиглаж үүгээрээ цаг хугацааг тодорхойлдог байсан билээ. Үүлний цаанаас харагдаж буй одод нь Орионы одод юм байна.



Тихо галт уулын тогооны дээгүүр мандаж буй нар
Энэхүү гайхалтай гэрэл зургийг 2011 оны 6 сарын 10-нд “LRO” хэмээх аппаратаар дарсан аж. Тихо галт уулын тогоо нь 100 сая жилийн өмнө үүссэн байна. Энэхүү хадат цогцолбор нь 15 км-ийн урт бөгөөд газарт хүчтэй унасан солирын уналтаас болж үүсжээ.



Ophiuchus: Зугатаж буй од
Ophiuchus од нь хөдлөхдөө нуман хэлбэртэй долгион үүсгэж байгаа нь энэхүү гэрэл зураг дээр гайхалтай харагдаж байна. Зурган дээр Ophiuchus цэнхэр өнгөтэй харагдаж байгаа бөгөөд зурагны төв хэсгээс 24км\секундын хурдтайгаар зүүн тал руу чиглэж байна. Түүний жин нь нарнаас 20 дахин их гэнэ. Энэ од яагаад хөдлөх болсон юм бол? “Ophiuchus” өмнө нь хоёр давхар одны системийн гишүүн байсан бөгөөд түүний хос од нь үүнийг бодохын бол хамаагүй хүнд байсан боловч аль хэдийн үгүй болсон байна. Ophiuchus-ын хос од нь харвахдаа Ophiuchus-ыг оддын аймгаас нь шидчихсэн аж. Энэхүү од нь биднээс 460 гэрлийн жилийн зайд оршдог байна. Тэрээр нарнаас 65 дахин илүү тод гэрэлтдэг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()