О.МАГНАЙ ОНЫ “FREEDOM OF SPEECH” БОЛЖЭЭ

2013-01-07, 20:10
8,435
Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны шинэ жилийн баярын цэнгүүн буюу “Mind Awards-2012” наадам зохион байгуулагдаж, оны шилдэг залуучууд тодорлоо.
О.МАГНАЙ  ОНЫ “FREEDOM OF SPEECH” БОЛЖЭЭ

Оюун ухаан, мэдлэг, чадвар, урлаг, соёлын бүтээлүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан “Mind Awards-2012” наадам хэд хэдэн зүйлээрээ онцлог байлаа. Юуны түрүүнд оны шилдэг улс төрч, эдийн засагч, нийгмийн зүтгэлтэн гэсэн уламжлалт номинацаас татгалзсан явдал. Харин үүний оронд оюун санааны манлайлагч залуучуудыг шагнаж урамшуулсан ажээ. Хоёрдугаарт ямар нэгэн улс төрийн шалгуур, намын харьяаллаас үл шалтгаалан шагналын эздийг тодруулсан явдал нь бусад залуучуудын байгууллагуудад үлгэр дууриалал болохуйц алхам болсон юм.

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбоо /АЗХ/-оос зохион байгуулсан “Mind Awards-2012” наадмын шагналын эздийг танилцуулж байна.

“ОНЫ GEGAMIND” номинаци
“Оны Gegamind” номинацийн эзнээр В гепатитийн дархлаажуулалтын сүүлийн 20 жилийн үр дүнг үндэсний хэмжээнд нэгтгэн судалсны зэрэгцээ уг вирусын 57 шинэ дарааллыг тодорхойлж, Дэлхийн генийн санд байршуулан нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ЭМШУИС-ийн Эпидемологи, биостатистикийн тэнхимийн эрхлэгч, доктор, залуу эрдэмтэн Д.Даваалхам тодорсон байна.



“ОНЫ ЭХ ОРНЫ БАХАРХАЛ” номинаци
2008 оны Бээжингийн олимпийн алтан медальт, 2012 оны Лондонгийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тодорсон байна.



 “ОНЫ FREEDOM OF SPEECH” номинаци

Өөрийн эрхэлж буй ажлаараа иргэд, олон нийтийн эрх ашгийг хамгаалж, шударга үнэний дуу хоолой болж буй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайг Оны “Freedom of Speech” шагналын эзнээр тодруулсан байна.



“ОНЫ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ” номинаци
Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдүүд, орон гэргүй, нэн ядуу өрхийн хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд туслах чиглэлэээр идэвхитэй ажиллаж буй “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн З.Сарантуяа уг номинацийн эзнээр тодорлоо.



Ардчилсан нам, Ардчилсан Залуучуудын Холбооны удирдлагууд урилгаар оролцсон тус наадмын үеэр наадамд уригдан ирсэн зочид  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн “Ээлтэй ертөнц” ТББ-ын гишүүдийн гараар хийсэн чихмэл бамбаруушийг худалдан авч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийсэн нь олон хүний талархалыг хүлээсэн арга хэмжээ болсон юм.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()