2012 оны шилдэг зургууд (5-р хэсэг)

2013-01-07, 22:28
21,177
2012 оны шилдэг зургууд үргэлжилсээр л байна. Энэ удаад “Esquire” сэтгүүлээс шалгаруулсан өнгөрсөн оны хамгийн шилдэг 50 гэрэл зургийг хүлээн авцгаая. Энэ нийтлэлд үзэсгэлэнтэй барилга байгууламж, байгалийн үзэсгэлэн гэх мэт олон сонирхолтой зургууд багтсан болно.
2012 оны шилдэг зургууд (5-р хэсэг)

Дубай-с 4 км-ийн зайд байрлах хиймэл арал дээр баригдсан анхны байшин. Нийт 300 хиймэл арал байрлах бөгөөд хэлбэрээрээ дэлхийн газрын зураг мэт харагдана. Одоогийн байдлаар энэхүү арал баригдах үйл явц зогссон байгаа билээ.



2012 оны 2 сарын 14-нд сүйрсэн “Коста Конкордия” усан онгоцны дэргэд гэр бүлийн хосууд амарч байна.



2012 оны 1 сарын 19. Швейцарь дахь Цвайершпитце уул. Далайн түвшнээс дээш 1858 метр.



2012 оны 2 сарын 7. Женевийн нуур.



2012 оны 2 сарын 10. Европт нүүрлэсэн хүйтнээс болж иргэд машин дотроо дулаацдаг байжээ. Швейцарь, Метменштеттен



2012 оны 2 сарын 16. Венесуэл дахь борчуудын хороолол.



2012 оны 2 сарын 22. АНУ, Огайо муж. Улсын удирдлагууд энэхүү гүүрийг 3 жилийн өмнө устгасан байна. Учир нь энэхүү гүүр 83 жилийн настай байсан бөгөөд үйлчилгээнд тохирохгүй болжээ.



2012 оны 2 сарын 29. Их Британийн шувуу үржүүлэх ферм. Энэхүү фермд өссөн шувууд мэдрэмж маш муутай байдаг байна.



2012 оны 3 сарын 15. Гиннесийн номд бичигдэхээр нэр дэвшиж буй Энэтхэгийн гэр бүл. Тэд хамгийн их альбиностой гэр бүл төрлөөр бичигдэх зорилготой байжээ.



2012 оны 3 сарын 19. 3D-принтерээр хэвлэсэн уралдааны машин. Өмнө нь 3D-принтерийн хурд нь секундэд миллиметрээр хэмжэгддэг байсан бол одооны шинэ технологи нь секундэд 5 метрийг хэвлэн гаргадаг болжээ. Энэхүү принтерт шингэн давирхайг ашигладаг гэнэ.



2012 оны 3 сарын 29. АНУ-ын Ардчиллын конгрессийн гишүүн Бобби Раш хуралдааны үеэр хувцасаа солин өмсөж байна. Ийм байдлаар тэрээр Трейвон Мартин хэмээх алагдсан хөвгүүний гэмт хэргийн талаар үзэл бодлоо илэрхийлжээ.



2012 оны 4 сарын 2. Өндөр хүчдэлийн шугамыг шалгаж байна. Хятад улс.



2012 оны 4 сарын 4. Түр зуурын амьтдын орогнох байр. Энэхүү амьтдын тусламжтайгаар Өмнөд Солонгос улсад нохойн зодооныг олон нийтэд цацсан хэргээр 7 иргэнийг баривчилсан байна.



2012 оны 4 сарын 5. Гэрэлт хөвөгчид.



2012 оны 4 сарын 6. Хөнгөн атлетикч Жо Иган Сиднейд болсон ХАА-н үзэсгэлэнгийн үеэр.



2012 оны 4 сарын 12. Сансрын нисгэгчдийн өдрийг тохиолдуулан Юрий Гагарины 70 метрийн өндөртэй хөшөөг угааж байна.



2012 оны 4 сарын 17. 3 жилийн өмнө Ума нохой тахир дутуу болсон бөгөөд эзэд нь түүнийг хэргэцээтэй зүйлээр нь хангахын тулд хэдэн сая доллар зарцуулсан байна.



2012 оны 5 сарын 4. S3 Krypton лазерийн гэрэлтэй аварга загас. Биологич Люк Типл загасны талаар судалгаа хийхийн тулд ийнхүү лазерийг хийсэн байна.



2012 оны 5 сарын 12. Намагжсан газар маш эрчимтэйгээр үгүй болж байгаа нь эдгээр шувууд үрэгдэхэд нөлөөлж байна. Энэтхэг, Гувахати.



2012 оны 5 сарын 21. АНУ-ын Калифорни муж дахь нар хиртэлт.



2012 оны 6 сарын 13. Уурхайчдын бослого.



2012 оны 6 сарын 18. Олсоор явагч Ник Валленда АНУ болон Канадын хооронд байрлах Ниагарын хүрхрээний дээгүүр олсоор явж байна. Сүүлийн 128 жилийн хугацаанд Ниаграын хүрхрээн дээгүүр олсоор явах эрхийг Никт өгсөн аж.



2012 оны 6 сарын 25. Сайн дурын хүмүүс нүцгэлэн шар болон улаан өнгөөр биеэ будаж гэрэл зурагчин Спенсер Туникт туслаж байна.



2012 оны 7 сарын 9. Үерт өртсөн Крымскийн байр. Албан ёсны мэдээллээр Краснодарт болсон үерийн үеэр нийт 170 хүн амиа алдсан бөгөөд эдгээрийн 160 Крымскийнх байсан байна.



2012 оны 7 сарын 20. Цасанд хучигдсан мод.



2012 оны 7 сарын 24. Дрэг-рейсингийн Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр Йоханссоны хөдөлгүүр дэлбэрчээ.



2012 оны 7 сарын 30. Тулалдааны робот Kuratas.



2012 оны 8 сарын 7. Эрдельтерьер үүлдрийн нохой Америкт болсон нэгэн үзэсгэлэнгийн үеэр. Түүний биеийг олон бяцхан мэлхийнүүд чимэглэсэн байна.



2012 оны 8 сарын 13. Хятад улс дахь 24 давхрын усан сан.



2012 оны 8 сарын 16. Хятад улсын 8 давхар дээр байрлах хувийн орон сууц.



2012 оны 8 сарын 30. Сью Остины зохиосон усан доорхи тахир дутуу хүмүүсийн тэрэг. Энэхүү тэргийг пара-олимпт зориулан хийж байгаа гэнэ.



2012 оны 9 сарын 4. “Шаруудын баяр”. Нидерланд.



2012 оны 9 сарын 7. Нарны гадаргаас шидэгдэж буй бодис.



  87 настай тамирчин эмээ. 2012 оны 9 сарын 14.



2012 оны 9 сарын 20. Парламентын сонгууль. Белорусь, Курково тосгон.



2012 оны 9 сарын 25. Цахилгаан микроскопоор дарсан гэтэгч амьтны зураг. Гэтэгч амьтан нь 1,5 мм биетэй бяцхан сээр нуруугүй амьтан бөгөөд ямар ч нөхцөл байдалд дасаж чаддаг давуу чанартай юм.



2012 оны 10 сарын 4. ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев.



2012 оны 10 сарын 12. Флорида мужаас олдсон үл мэдэгдэх аварга амьтны нүд.



2012 оны 10 сарын 16. Сирийн Чөлөөт армийн байлдагчид гар хийцийн тэсрэх бөмбөгийг дэлбэлж байна.



2012 оны 10 сарын 18. Google-ийн 8 дата-төвийн нэг.



2012 оны 10 сарын 24. Австрали дахь ширгэсэн гол.



2012 оны 10 сарын 26. Сомалийн загас агнагчид.



2012 оны 10 сарын 30. “Сэнди” хар салхинаас үүдсэн эрчим хүчгүй болсон байрууд.



2012 оны 11 сарын 8. Индонезийн хүүхдүүд 10 метрийн өндөртэй олсоор дамжин сургуульдаа явж байна.



2012 оны 11 сарын 19. Нудистуудын дунд болсон Олимпын ялагчид. Энэхүү тэмцээнд 60 орчим хүн оролцож, 30 гаруй төрлөөр өрсөлдсөн байна.



2012 оны 11 сарын 22. Хятадын шинэ зам. Энэхүү байранд нэгэн өвгөн, эмгэн хоёр амьдардаг бөгөөд тэд байшингаа нураалгахыг татгалзсан учир ийнхүү тэдний байртай хэсгийг нь үлдээжээ.



2012 оны 11 сарын 27. Фермерүүд сүү сүүн бүтээгдэхүүний үнийг буулгахын эсрэг тэмцэж, цагдаагийн ажилчид руу сүү цацлаа.



2012 оны 11 сарын 30. ”Сэнди” хар салхины үеэр намагт шигдсэн байшин.



2012 оны 12 сарын 10. 48 настай Рэнделл Шеперд болон 56 настай Ларри Дункан нар гэрлэхийн өмнө. 2012 оны 12 сарын 6-нд Вашингтонд ижил хүйстэнгүүдийг гэрлэхийг зөвшөөрсөн байна.



2012 оны 12 сарын 12. Шотландын хамгийн анхны сахал хусаагүй, уламжлалт малгай өмсөөгүй нэгэн цэрэг.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()