ЭРХЭМ САНТА “2013 ОНЫ АНХНЫ МӨРӨӨДЛИЙН ЭЗДИЙГ” ТОДРУУЛЛАА...

2013-01-04, 20:45
5,729
Хуучин он улиран өнгөрч шинэ он эрч хүч, хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүллээр дүүрэн эхэллээ. Шинэ он гарч, хүсэл зорилго, мөрөөдөл бүхэн шинээр тавигдах учир гарч буй ондоо биелүүлэхийг хүссэн нандин мөрөөдлөө “Эрхэм Сантад” хаяглан бичиж, мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгосон ITZONE компьютерийн төрөлжсөн дэлгүүрийн хамт олон 2013 оны анхны Мөрөөдлийн эздийг тодрууллаа. Энэхүү мөрөөдөлдөө хүрэх тизийг атгасан 2013 оны анхны Мөрөөдлийн эзэд маань “Эрхэм Санта”-д юу мөрөөдөн захиа бичсэнийг та бүхэндээ хүргэе.
ЭРХЭМ САНТА “2013 ОНЫ АНХНЫ МӨРӨӨДЛИЙН ЭЗДИЙГ” ТОДРУУЛЛАА...




Санта өвөөгийн сонгосон эхний мөрөөдлийн эзэн Б. Билгүүн нь “Эрхэм Сантад” бичсэн захиандаа “Шинэ ондоо хайртай гэр бүлээрээ орой болгон шимтэн үзэх 32 инчийн LED TV-тэй болгож өгөөрэй” хэмээн бичжээ.



2013 оны анхны Мөрөөдлийн эзний нэг Даваамагсарын Очирдарийн “Эрхэм Сантад” бичсэн захидалд “Сайн байна уу? Санта өвөө. Охин нь 47 инчийн Могул зурагттай болохыг хүсч байна. Надад аз хийморь бэлэглээрэй...” гэсэн байна.



Санта өвөөгийн сонгосон Мөрөөдлийн эзэн Ц. Нямаа нь мэдээллийн технологийн эрин зууны байнгын хэрэглээ гэгддэг нөүтбүүктэй болгож өгөхийг хүсчээ.

Ийнхүү шинэ он, шинэ жил айлчлан ирж, олон олон мөрөөдлүүдээс онцгойлж сонгосон Эрхэм Сантагийн энэ жилийн анхны мөрөөдлийн эзэд тодорлоо.

“Эрхэм Сантад” чамин бэлэгтэй, салам хямдралтай, мөрөөдлийг биелүүлэх тус худалдаагаар компьютер, нөүтбүүк, дижитал камер, телевизор, принтер, хувилагч болон дагалдах хэрэгслүүдийн үнэ хасах 500С хүртэл хөлдөж Хаа ч байхгүй хямд үнийг, Сантагийн чамин бэлэгтэйгээр авах боломжийг эх орныхоо хэрэглэгчдэд олгоод байсан юм.

Нийт гурван долоо хоногийн турш Эрхэм Сантад захиа бичсэн нийт хэрэглэгчдээс 9 захианы эздийн мөрөөдлийг биелүүлэхээр Санта өвөө сонгож баяр дээр баяр нэмлээ.



Эхний долоо хоногийн Мөрөөдлийн эзэд: баруун гар талаас Б. Пүрэвсүрэн, Т.Доржзовд болон Б.Буяндарь нар.



Хоёр дахь долоо хоногийн Мөрөөдлийн эзэд: баруун гар талаас Г.Чулуунцэцэг, А. Дөлгөөн болон Д.Амгалан нар

Эх орныхоо хөгжил дэвшлийн жолоог атгаж буй залуустаа орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан мөрөөдөлдөө хүрэх, түүнийхээ төлөө тэмцэх, боломж нөхцлийг нэмэгдүүлэх зорилгоор зарлагдсан “ЭРХЭМ САНТАД” мөрөөдлийг биелүүлэх худалдаа амжилттай хэрэгжиж, эрхэм Санта дахин уулзахын ерөөл тавин цас мөсний орноо зорилоо.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.