2500₮-өөр iPhone 6 утастай болоорой

2015-06-12, 17:27
3,348
Итгэмээргүй юм гэж үү? Тэгвэл өнөөдрийн байдлаар 28 хүн iPhone 6 утасны эзэн болж, ахиад 28 ширхэг цоо шинэ iPhone 6 эздээ хүлээж байна. Та Мобикомын хэрэглэгч бол энэ зуны хамгийн том Ёндоотой 9 долоо хоног аянд оролцож ёндоогоо үзээрэй.
2500₮-өөр iPhone 6 утастай болоорой
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Д.Дэнсмаа
5-р сарын 27-ны өдөр iPhone 6 утасны ялагч болсон Д.Дэнсмаа дараа төлбөрт хэрэглэгч бөгөөд өөрт ирсэн 4 эрхийг идэвхжүүлсэн нь ёндоо авчирчээ. “Надад маш олон хүнээс баяр хүргэсэн дуудлага мессэж ирэхэд би итгээгүй. Тэгсэн чинь үнэхээр ялагч болсон байсан” гэж ярьсан юм.



Ц.Эрдэнэчимэг

Харин Ц.Эрдэнэчимэгийн хувьд 5000₮-өөр утсаа цэнэглээд л iPhone 6-тай болжээ. “Хүү маань утасдаад Ээж, та Мобикомын Ёндоотой урамшууллын ялагч болчихсон байна гэхэд би итгэлгүй “Битгий ээжээрээ тоглоод бай” гэж хэлсэн” хэмээн ярьж байлаа. Ц.Эрдэнэчимэг iPhone 6 утсаа сайхан мэдээ дуулгасан хүүдээ өгөхөөр шийджээ.



Энэ мэтчилэн ялагчид тодорсоор байна. Мобикомын бүх хэрэглэгч энэхүү урамшуулалт аянд оролцон iPhone 6 утасны ялагч болж, бас цоо шинэ Land Cruiser машин хөлөглөх боломжтой. Ёндоотой хэрэглэгчдийг МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр Мягмар гарагийн 21:05 цагт тодруулсаар байна.

Та ч бас ёндоогоо үзмээр байна уу? Мобикомын урьдчилсан төлбөрт хэрэглэгч 2500 болон түүнээс дээш нэгжээр цэнэглэж, 500MB болон түүнээс дээш дата багц худалдан авах бүрт тухайн өдрийн iPhone 6 утасны төлөө өрсөлдөх урамшууллын эрхийн код олгогдоно. Харин дараа төлбөрт хэрэглэгчдийн утсанд Даваа гараг бүр мессэжээр эрхийн тоо ирэх бөгөөд хэрэглэгч энэ эрхээ хүлээж авсан тухайн долоо хоногтоо багтаан хэдэн эрхээ хэзээ идэвхжүүлэхээ сонгоод 399 дугаарт илгээснээр урамшуулалд оролцох юм. Жишээлбэл, танд 5 эрхийн код ирж түүнийхээ гурвыг нь Лхагва гарагт харин үлдсэн хоёрыг нь Баасан гарагт идэвхжүүлэх бол Лхагва гарагт 3 гэсэн тоог, Баасан гарагт 2 гэсэн тоог 399 тусгай дугаарт мессэжээр илгээгээрэй.

Дараа төлбөрт хэрэглэгчид 8-аас дээш эрхийг идэвхжүүлэн, урьдчилсан төлбөрт хэрэглэгчид 8-аас дээш эрх цуглуулаад супер урамшуулал Land Cruiser 200 машины төлөө өрсөлдөх боломжтой.

Дэлгэрэнгүй: https://www.mobicom.mn/mn/news/988
Үйлчилгээний нэгдсэн төв: 2222


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.