Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Нэгэн өглөө дээрэмчин Британийн банкыг дээрэмдэхээр орж, кассан дахь бүх мөнгөө өг хэмээн шаардсан боловч харамсалтай нь кассанд ганц ч төгрөг байгаагүй байна. Түүний урам маш их хугарсан бөгөөд санал хүсэлтийн дэвтэр авч “мөнгөгүй банк” хэмээн гомдол үлдээснийхээ дараа тайван гэгч нь машиндаа суугаад хөдөлсөн аж. Мэдээж энэ зуур банкныхан цагдаа дуудсан байсан учир тэд дээрэмчнийг хол явуулалгүй барьсан байна. Хяналтын камер, ажилчдын өгсөн мэдүүлгийн дагуу дээрэмчин залуу хариуцлага хүлээхээс өөр аргагүй болжээ.
2. 2011 оны 10 сард нэгэн залуу зогсоол дээр байсан машинаас 2 гар утас болон түрийвч хулгайлсан байна. Утасны нэгийг нээж үзтэл хүүхдийн бэлгийн хүчирхийллийн талаар бичлэг байжээ. Энэхүү бичлэгийг харсан хулгайчийн сэтгэл өвдөж, тэрээр энэхүү бусармаг хэргийг илрүүлэхийн тулд цагдаагийн байгууллагад утсыг аваачиж өгсөн байна. Харин 46 настай хулгай хийхийг завдсан залууд ердөө л 1 сарын хорих ял оноосон гэнэ.
3. "Advance America" дэлгүүрт энгийн нэгэн дээрэмчин нэвтрэн оржээ. Тэрээр буу гарган худалдагч руу тулган мөнгө нэхсэн байна. Гэтэл кассчин эмэгтэй уйлж, алдаа хийхгүй байхыг хүсжээ. Хамгийн хачирхалтай нь дээрэмчин залуу уг үйлдэлийг хийх шалтгаанаа хэлж, сэтгэлээ онгойтол ярилцсан байна. Тэр кассчин бүсгүйгээс хамтдаа бурханд залбирахыг хүсэж, бууны сумыг гаргаж түүнд хор учруулахгүй гэдгээ мэдэгджээ. Үүний дараа тэрээр бүсгүйн утсыг гуйн авч, 20 минутын туршид цагдаа битгий дуудаарай хэмээн хэлж 20 доллар хулгайлан гарч явсан байна. Хэдийгээр хяналтын камерын бичлэг байгаа боловч дээрэмчин одоог хүртэл баригдаагүй байгаа аж.
4. Либерти хотод банк дээрэмдэх гэж байсан нэгэн залуу баригджээ. Энэхүү дээрмийн онцлог нь залуу дээрэм хийх гэж бэлтгэсээр байтал банкны ажлын цаг дууссан байна. 28 настай Кристофер Аллен Кох “Citizens & Northern Bank”-ны гадаа 11:40 гэхэд ирсэн боловч 20 минутын турш машин дотроо хүлээсэн байна. Тэрээр баг, бээлий өмсөж буугаа барьж гараад банкны хаалганы гадаа 12:01 гэхэд очсон ч банк 12:00 цагт хаалгаа барьсан байжээ. Хачирхалтай зочныг хараад гайхсан банкны ажилчид цагдаа дуудсан бөгөөд Аллен цагдаа нарт баригдсан байна.
5. Саксонийн байшингуудын нэгд зэвсэгтэй иргэн халджээ. Тэрээр 7 настай хоёр хүүхдийн асрагчийг сүрдүүлж байх хооронд түүнд гэрийн бүх хураасан хөрөнгийг авчирч өгсөн байна. Түүний урам маш хугарсан байсан учир тэрээр ганц ч төгрөг авалгүй явсан гэнэ.
6. Виржини мужид нэгэн дээрэмчин банкны хонгилын өрөөнд орж ажлын цаг дуусахыг нь хүлээж байжээ. Ажлын өдөр дууссаны дараа тэрээр банкны цонхыг хагалж эхэлсэн боловч азгүй тохиолдлоор шилэнд зүсэгдэж бэртсэн байна. Хэт их цус гарсанд тэрээр сандарч 911 дуудсан гэнэ. Эмнэлгийн анхны тусламж үзүүлсний дараа бүтэлгүй дээрэмчнийг баривчилсан аж.
7. АНУ-ын Огайо мужид нэгэн өвөрмөц дээрэм болсон байна. 3 хүнтэй бүлэг дээрэмчид нэгэн эмэгтэйн гэрт нэвтрэн орж түүнийг сүрдүүлснээр эд баялагийг нь авч зугатсан гэнэ. Азтай тохиолдлоор баригдаагүй дээрэмчид баярлан чимээгүй алга болох ёстой байсан боловч дээрэмчдийн нэг хэд хоногийн дараа эргэн ирж гэрийн эзэгтэйд гэрлэх санал тавьжээ. Гэрийн эзэгтэй дээрэмчнийг таньж, цагдаа дуудахыг хөршүүдээсээ нууцаар гуйсан байна. Энэхүү дээрэмчин залууг цагдаа нар баривчилж хорих ял оноожээ.
8. Балтиморд нэгэн дээрэмчин залуу банкны дараалалд зогсож байгаад өөрийнхөө ээлжийг ирэнгүүт урьдчилан бэлтгэсэн цаасан дээр нэрээ бичиж өгсөн байна. Судалгаанаас харахад үзэг авах гэж буй хүмүүсийн 90% нь нэрээ бичиж шалгадаг гэнэ. Тиймээс ч дээрэмчин залуу санаандгүй байдлаар нэрээ бичиж өөрийгөө бариад өгчихсөн байна.
9. Унгарын дээрэмчин Будапештад байрлах нэгэн айлд дээрэм хийхээр нэвтрэн оржээ. Харин энэхүү гэрийн эзэгтэй нь туяалзуур жадны тамирчин Virgine Ujlaky байсан байна. Тэрээр хэдэн мэх хийхэд л хэсэг хугацааны дараа дээрэмчнийг хананд шахсан байжээ. Энэ зуур Virgine Ujlaky цагдаа дуудаж амжсан бөгөөд 20 минутын дараа азгүй дээрэмчнийг баривчилсан байна.
10. Харин одоо танилцуулах энэ дээрмийг хийхийн тулд дээрэмчин бараг бүтэн сарын турш бэлджээ. Коламбиягийн нэгэн банк нь энэхүү дээрмийн гол бай болох ёстой байсан байна. Тэрээр банкинд орж банкны ажилчид болон үйлчлүүлэгчдийг сүрдүүлж бүгдийг нь шалан дээр хэвтүүлжээ. Бүх зүйл түүний төлөвлөгөөний дагуу явж байсан боловч хэсэг хугацааны дараа энэхүү газраас банк аль хэдийн нүүсэн болохыг мэдсэн байна.