Амьтдын талаар хачирхалтай зүйлс

2012-12-29, 22:30
28,826
Өнгөрч буй 2012 онд олон сонирхолтой зүйлс, шинэхэн нээлтүүд болсон билээ. Тэгвэл эрдэмтэд маань амьтдын тал дээр ямар нээлт хийсэн бол?... Энэхүү мэдээллээс та хамгийн жижиг мэлхий, зөөлөн биет яст мэлхий, химера муур гэх мэт энэ оны шилдэг хачирхалтай амьтдын талаар мэдэж авах болно.
Амьтдын талаар хачирхалтай зүйлс


Флоридагийн арал дээрээс олдсон аварга нүд
2012 онд олсон өвөрмөц олдворын нэг бол 10 сард Флоридагийн арлаас олсон аварга нүд байсан юм. Интернэтээр шууд л ямар амьтны нүд болох талаар хэлэлцэж эхэлсэн. Харин хэд хоногийн дараа Байгаль хамгааллын албаныхан энэхүү нүдийг сэлмэн загасны нүд болохыг тогтоожээ.



Дэлхийн хамгийн жижиг мэлхий
Дэлхийн хамгийн жижиг мэлхий ердөө л 7-8 мм-ийн хэмжээтэй байдаг гэнэ. Paedophryne amanuensis мэлхий 7,7 мм-ийн урттай байснаараа дэлхийн хамгийн жижиг мэлхий болсон байна.



Хэдийгээр хэдэн жилийн өмнө Шинэ Гвинейд энэхүү мэлхийний төрлийг олсон боловч шинэхэн нээлтийн талаар эрдэмтэд албан ёсоор 2012 оны 1 сард зарласан байна.



Эрдэмтэд ийм төрлийн мэлхийнүүд бичил биетнээр хооллодог гэж үзэж байгаа аж. Харин тэдний хооллодог бичил биетнүүдийг зэрлэг амьтад тоодоггүй учраас хоол хүнсний тал дээр санаа зовох зүйлгүй байдаг гэнэ.



Дэлхийн хамгийн хачирхалтай биет
Энэхүү  хачирхалтай биет “The Blob” шинжлэх ухааны кино болон бусад Холливудын кинонд нэлээд гарч байжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү зүйл тархигүй хэрнээ санах ойтой байдаг гэнэ.

Physarum polycephalum төрлийн энэхүү биетийн талаар Сиднейгийн эрдэмтэд судалгаа хийжээ. Тэдний олж мэдсэнээр эдгээр биетүүд өмнө нь байсан газраа эргэж очихоос зайлсхийдэг байна. Тиймээс тэд орон зайн санах ойг ашигладаг болов уу гэсэн санааг эрдэмтэд дэвшүүлээд байгаа аж.

Эдгээр биетүүд явахдаа зунгаг үлдээдэг бөгөөд түүний тусламжтайгаар хаана байснаа мэдэж эргэж очдоггүй байна. 

Мөн тэд бусад амьтдынхаа байсан газрыг төвөггүйхэн мэдэж чаддаг хэмээн эрдэмтэд хэлжээ.

Эрдэмтэн Рейд хэлэхдээ, "эдгээр биетүүд амьдралдаа тохиолдож буй асуудлуудаа мөн энэхүү санамжийнхаа тусламжтай шийдвэрлэдэг"- хэмээн үзэж байна.



Химера муурын нууц
2012 оны 8 сард Венера хочтой муур дэлхий дахиныг алмайруулсан билээ. Энэхүү 3 настай муурын талаар маш олон хэрэглэгчид YouTube-ээр үзсэн бөгөөд мөн энэхүү муурны “Facebook” хаяг ч бий болсон байна.

Муурны нүүрний нэг тал нь хар, нөгөө тал нь шар өнгөтэй юм. Үүнээс гадна Венера хоёр өөр буюу шар болон цэнхэр өнгийн нүдтэй юм байна. Эрдэмтэд энэхүү муурыг яагаад ийм болсныг мэдэхгүй байгаа боловч Химера овгийн муур болов уу хэмээн таамаглаж байгаа аж.

Химера гэдэг нь эхийн хэвлийд байх явцдаа эгч, дүүсийнхээ генийг өвлөж авдаг биет юм. Хоёр эс нийлж нэг биет болж хувирдаг боловч бага зэргийн өвөрмөц онцлогтой төрдөг байна.



Цагаан  халим
2012 оны 4 сард Оросын далайд нэгэн хачирхалтай халим олдсон бөгөөд тэрээр 7 метрийн урттай аж. Энэхүү халиманд “Айсберг” хэмээх нэрийг өгчээ.

2000-2008 оны үед эрдэмтэд Аляскад цагаан зуруустай үүнтэй адил халимыг харсан боловч энэхүү төрлийн альбинос халим маш ховор байдаг учир 2012 онд харсан “Айсберг” болон Аляскад харсан “Айсберг” хоёр нэг загас болов уу- хэмээн таамаглаж байгаа аж.

Мөн Айсберг жинхэнэ альбинос биш байх магадлалтайг эрдэмтэд хэлж байна. Учир нь түүний биен дээр хэд хэдэн хар толбо байхыг харжээ. Жинхэнэ альбинос мөн үү, биш үү гэдгийг нүдээр нь таньж болох юм байна. Жинхэнэ альбинос ямар ч толбогүй, ягаан өнгийн нүдтэй байдаг гэнэ.

Халимуудын дунд Чедиака-Хигаши хэмээх өвчин тархмал байдаг бөгөөд ийм өвчнөөр өвчилсөн халимуудын өнгө нь хувирдаг байна. Харамсалтай нь энэхүү өвчнөөр өвчилсөн халимууд нас бие гүйцдэггүй боловч эрдэмтдийн үзэж байгаагаар Айсберг аль хэдийн 16 нас хүрсэн бололтой.



Хамгийн их хөлтэй амьтан
Хамгийн их хөлтэй амьтан Калифорнид амьдардаг байна. Энэхүү олон хөлт амьтан 3 см-ийн урттай боловч 750 хөлтэй гэнэ.

Энэхүү олон хөлт амьтан нь “Illacme plenipes” төрлийнх бөгөөд хамгийн анх 1928 онд эрдэмтэд олсон байна. Гэвч энэ үедээ эрдэмтэд судалж амжаагүй бөгөөд энэхүү амьтныг устаж үгүй болсон хэмээн үзэж байжээ.

“Illacme plenipes” олон хөлтэй болсон шалтгаан нь газар доор олон жил амьдарсны дүнд үүсчээ. Олон хөлт амьтанд газар доор явахад илүү хялбар, амар байдаг гэнэ.



Зөөлөн биет яст мэлхий
2012 оны 10 сард эрдэмтэд амаараа шээж чадах, зөөлөн биет хачирхалтай яст мэлхийг олж илрүүлсэн хэмээн олон нийтэд зарласан байна. Эрдэмтэд энэхүү зөөлөн биет яст мэлхийн аман дотор заламгай байдаг гэдгийг мэдэж байжээ. Анхандаа энэхүү заламгай тэдэнд амьсгалахад тусалдаг хэмээн үзэж байсан боловч энэ таамаг худал болохыг баталжээ.

Үүнээс гадна эрдэмтэд энэхүү мэлхий шээс ялгаруулах өвөрмөц гентэй болохыг илрүүлсэн байна. Энэхүү ген нь бөөр биш аман дотор байрлах заламгайтай холбоотой аж.

Эдгээр хэвлээр явагчид давстай усанд амьдардаг байна. Хэрвээ энэхүү мэлхий энгийн замаар ялгадасаа гадагшлуулдаг байсан бол их хэмжээний ус уух шаардлагатай болох байсан биз.



Зогдортой эрслэн
Эрслэнгүүдэд зогдор байдаггүй гэдгийг хүн бүхэн мэдэх боловч ховорхон тохиолдолд зогдортой эрслэнтэй таарч болох юм байна. Жишээ нь: Африкт саяхан зогдортой эрслэнг олж илрүүлжээ.

Энэхүү хачирхалтай эрслэнгүүдтэй Ботсваны Окаванго голын дэргэд тааржээ. Энэ газар нутагт амьтад нь өвөрмөц гентэй байж болох аж.

Эрдэмтдийн судалгаагаар зогдортой эрслэнгүүд зулзага төрүүлж чадахгүй ч ан хийхэд маш сайн зохицож чаддаг байна. Гадаад төрхнөөс нь болоод түүнийг эрслэн бус арслан хэмээн хүлээж авахад нөлөөлдөг гэнэ.



Толгойн дээрээ бэлэг эрхтэнтэй загас
Бэлэг эрхтэн толгойн дээр ч байж болох юм байна. Ямар ч байсан Вьетнамын нэгэн загасны толгойн дээр нь энэхүү амин чухал эрхтэн нь байдаг гэнэ.

“Phallostethus cuulong” загасны урт нь 2,5 сантиметр бөгөөд бусад загастай адил биетэй юм байна. Харин сүүлийн жилүүдэд эдгээр загаснууд ямар ч нөхцөлд дасан зохицдогоо баталж, удаан хугацааны туршид амьдарч байгаа аж.

“Phallostethidae” төрлийн загас нь бэлэг эрхтнийхээ тусламжтайгаар эм загасандаа түрс үүсгэдэг загасны тоонд ордог байна.



Хамгийн хачирхалтай бэлэг эрхтэнтэй амьтан
Тасманийн арал дээр байх нэгэн амьтны хүрээлэнгийн ажилчид эрэгтэй "Ехидна" хэмээх амьтан хачирхалтай бэлэг эрхтэнтэй болохыг олжээ. Энэхүү амьтад хачирхалтай бэлэг эрхтэнтэйгээс гадна, өвөрмөц үржилтэйгээрээ олны анхаарлыг татах аж. Эмэгтэй ехидна нь өндөг дардаг бөгөөд энэ нь сүүн тэжээлтэн амьтдын хувьд ихэд ховор үзэгдэл юм.



Ехидна-гийн бэлэг эрхтэн нь 4 толгойтой юм байна.


Харин эмэгтэй ехиднагийн биед бэлэг эрхтний хоёр суваг байдаг гэнэ.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()