Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Мэдээж энэхүү туршилтын үр дүнг МакДональдс мэдэлгүй яахав. Харин тэд хариулахдаа “бидний хийж буй гамбургерт ямар ч муу зүйл үгүй бөгөөд гамбургер муудаагүй шалтгаан нь түүнийг хадгалж байсан өрөөнд хэт хуурай уур амьсгалтай байсан байх” -хэмээн тайлбарлажээ.
Гамбургер ийнхүү удаан хугацаанд хадгалагдсаны дүнд муудаагүй болохыг АНУ-д генетикийн аргаар боловсруулсан хүнсний хэрэглээг зөвшөөрдөгтэй холбоотойгоор тайлбарлаж болох юм. Тиймээс МакДональдс-аас авсан энэхүү бүтээгдэхүүнээ олон хоногийн турш хадгалаад туршиж үзсэн ч болно.
1996 онд эрүүл хооллолтын зөвлөх эмч Карен мөн л МакДональдсаас авсан гамбургер хэр удаан хадгалагддаг болохыг туршиж үзсэн бөгөөд үүнд дор хаяж 12 жил шаардагдсан байна. Саяхнаас эхлэн бараг л АНУ-ын бүх иргэд энэхүү туршилтыг хийж эхэлжээ.
Харин доор буй зурагны баруун талд 12 жилийн турш хадгалагдсан гамбургер байгаа бол зүүн талд нь шинэхэн гамбургер харагдаж байна. 12 жилийн туршид огт хөгзрөөгүй, өмхийрээгүй бөгөөд аргагүйн эрхэнд хатсан бололтой.
Карен хэлэхэдээ: Гамбургер огт муудахгүй байгаа нь түүнд маш олон консервант болон хэт их давс байгаатай холбон тайлбарлажээ.