Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлускини дэлхий даяар сүйт бүсгүйтэй болсон гэдгээ мэдэгдсэн юм. Тэрээр мэдэгдэхдээ түүний шинэхэн гэргийг Франческо гэдэг бөгөөд түүнээс 49 насаар дүү болохыг хэлсэн аж.
Франческо нь Неополягаас гаралтай бөгөөд түүний гадаад төрх төдийгүй дотоод сэтгэл нь хүртэл их сайхан гэнэ. “Тэрээр маш чанд хатуу ёс журамтай бөгөөд надад маш сайн ханддаг”- хэмээн Сильвио хэлж байна. Берлускони өөрийн гурван хүүхдийн ээж болох Вероника Лариогоос албан ёсоор салаад гурван жил болж байгаа гэнэ.
Сильвио хэлэхдээ: Би Франческог 7 жилийн туршид танина. Тэрээр улс төрийн шүтэн бишригчдийн клубын удирдагч байсан бөгөөд сайн дурын улс төрчдийн өгсөн мөнгөөр тэд онгоц хөлсөлж, “Сильвио чи бидэнд дутагдаж байна” -гэсэн ухуулга хуудас хөөргөж байсан. Харин сүүлдээ энэхүү бичиг нь “Сильвио чи надад дутагдаж байна” хэмээн өөрчлөгдсөн юм- гэжээ.
“Франческо миний улс төрийн штабд надтай цуг ажиллаж эхэлсэн юм. Тэрээр миний хамгийн том охин болох Маринагийн дотны найз юм”- хэмээн Сильвио хэлж байна. “Марина бүхнээс илүү шүүх хуралдаан, мөрдөн байцаалтаас ихэд айдаг байсан боловч одоо бол миний ээж л гэсэн үг” -гэж Берлускони нэмж хэллээ.
Ингээд 3 жилийн дараа би өөрийгөө ганцаардаагүй нэгэн болохыг мэдлээ гэж улс төрч Сильвио зарлажээ.
"Газета.ру"-ийн мэдээлснээр ерөнхий сайд асан Сильвиог насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн харилцаанд уруу татдаг, мөн татвараас зайлсхийж буй хэрэгт сэжиглэж байсан бөгөөд татвараас нь залсхийсэн хэрэг нь батлагдаж түүнд 4 жилийн хорих ял оноосон байжээ. Гэсэн хэдий ч Сильвиог өршөөлийн хуульд хамруулж түүний хорих ялыг ердөө л нэг жил болгосон байна. Энэхүү өршөөлийн хууль нь Италийн шоронг хэт их хүнтэй болохоос урьдчилан сэргийлэх зорилготой байдаг гэнэ.