Ориент брэндийн “HAPPY STREAM COLLECTION” –ны шинэ загвар “Blue Bird” эмэгтэй цаг

2012-12-20, 19:34
6,930
Та энэ цагийг үзэж сонирхохоос өмнө цагны түүхтэй танилцана уу.
Та “Хөх Шувуу”- ны түүхийг сонсож байсан уу?
Олон жилийн өмнө холын нэгэн оронд Тител нэртэй хүү, охин дүү Мителийн хамт ядуу тарчиг амьдардаг байжээ. Нэгэн шинэ жилийн босгон дээр хүүхдүүдийн өмнө сайн санаат шулам гарч ирэв.

Ориент брэндийн “HAPPY STREAM COLLECTION” –ны шинэ загвар “Blue Bird” эмэгтэй цаг

Шулам тэнд ингэж хэлэв: “Миний том хүүих хүнд өвчтэй байна. Хэрвээ хүү минь Аз Жаргалын Хөх Шувууг харахын бол түүний эрүүл мэнд эргээд хэвэндээ орох болно. Тиймээс та нар надад хөх шувууг хайж олоход тусалж болох уу ? гэжээ.Хүүхдүүд түүний гуйлтыг хүлээн авчээ.Тиймээс Титил, Митил хоёр шувууны тор аван, хөх шувууг хайж олохоор явжээ. Тэд их урт удаан хугацааны турш аялан явсаар Мөрөөдлийн оронд очжээ. Тэнд санаандгүй, баяр хөөртэй үйл явдал тохиолдсон нь тэд өвөө, эмээ хоёртойгоо уулзжээ.“Гэвч, бидний хувьд та нар нас барсан гэж!”  Титил хашгирав.“ Титил хүү минь, чиний зөв.”

“Гэхдээ хэдийд ч байсан  та нар биднийг санахад бид хамт л байх болно.” гэж өвөө нь хэлээд тэдэнд хөх шувууг хаанаас олж болохыг зааж өгөв. Тэгээд тэд шувууг барьж торон дотороо хийн  Мөрөөдлийн орныг орхиж явтал шувуу хар болон хувирч, холын хол нисэн одов.

Гэсэн ч тэд урт удаан хугацааны турш аялалаа үргэлжлүүлэн явсаар, эцэст нь  Ирээдүйн Хаант улсад хүрэлцэн ирээд, тэнд ямар өдөр төрөхөө хүлээж байгаа нялх хүүхдүүдийг харав. Бас энэ газар нь хөх шувууд ч элбэг байв!

Тэгээд тэд шувууны торондоо нэг хөх шувуу хийв. Тэднийг Ирээдүйн Хаант улсыг орхин явах үед шувуу алга болсонгүй. Энэ үйл явдал болсоны дараа тэд холын холоос тэднийг дуудаж байгаа дуу хоолойг сонссон.

“Босоорой. Шинэ жил!” Энэ тэдний ээж байлаа. Тэд нүдээ нээх үед өөрсдийгөө халуун дулаан гэрт орон дотор байгаагаа харав. Мөн тэдний хайж байсан хөх шувуу дэргэд нь байв. Тител, Мител хоёр Аз Жаргалын Хөх Шувууг хүчээр барин авсанаас болж оролдлого бүтэлгүйтэж байгаа юм шиг санагдав. Гэвч хүүхдүүд шувууны торон доторх сайхан хөх өдөөр чимсэн ганц шувууг олж харав. “Бид цаашаа нисч явсан тагтааг харсан юм байна – энэ үнэхээр аз жаргалын хөх шувуу мөн байна! Энэ шувуу бүх лцаг хугацаанд  яг энд гэрт минь байсан байна гэв.”

Хүүхдүүд бие биенээ хараад инээв.

Хүн өнгөрүүлж буй амьдралаасаа аз жаргалыг олж болдог гэдгийг сайн санаат шулам хүүхдүүдэд сургасан байна.Одоо чи  яг  хаана байна гэдэг нь аз жаргалыг олох хамгийн сайн газар юм. Энэ бидний чин сэтгэлийн хүсэлт таньтай хамт аз жаргал үргэлж байх болно. Бид өөрсдийн өдөр тутмын амьдралдаа Аз Жаргалын Хөх Шувууг байгуулж болно гэдэгт итгэлтэй байна. Хүн бүр өөрийн хөх шувууг олвол өдөр бүр аз жаргалаар дүүрэн байх болно.

Тиймээс Ориент компани дараах цагийг бүсгүйчүүддээ зориулан бүтээсэн байна.
Ориент брэндийн “Blue Bird– Хөх шувуу” эмэгтэй цаг нь ганган, хээнцэр загвар хосолсон, цэнэгээ хураагч автомат цаг юм. Цагны нүүрийг далайн шүрээр гоёмсог чимэглэсэн бөгөөд  цагны нүүрэн хэсэгт алтан торон  дотор шувуу сууж байгаагаар дүрсэлсэн байна. Та долоон хоногийн өдөр бүр долоон өөр аз жаргалын хөх шувууг олж  харах болно. Та цагны хажуу байрлах товчлуурыг дарж, аз жаргалын шувууг  өөрчлөн харах боломжтой. Аз жаргалын  хөх шувуудын  нисч , амарч, харж байгаа гэх мэт... Энэ цаг нь 21 эрдэнийн чулуутай ба 30 метр гүний усны хамгаалалттай. Цагны гэр нь гангаар хийгдсэн.





















Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.