Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Lockheed SR 71 онгоц нь 1964-1998 оны хооронд Америкийн агаарын зэвсэгт хүчнийхний хэрэглээ байсан байна. Нийт 32 тооны онгоц нисдэг байсан боловч 12 нь ослын үеэр сүйрсэн аж. Харин энэхүү техник 1976 онд дэлхийн хамгийн хурдан онгоц болсон байна.

Онгоцыг хөх өнгөөр будсан бөгөөд дотоод дулааныг илүү хадгалах, шөнийн тэнгэрт өнгөө далдлан нисэх зорилготой байсан байна. Онгоцны бараан өнгөнөөс болоод заримдаа түүнийг “Blackbird” хэмээн нэрлэдэг аж.

Онгоцны 85%-ийг титанаар хийж үлдсэн хэсгүүдийг бусад материалаар хийсэн учраас түүний жинг багасгаж, хурдыг нь нэмэгдүүлж чадсан байна.


24000 метрийн өндөрт нисэх нислэг нь зориулалтын хүчилтөрөгчийн багийг хэрэглэх боломжийг өгөхгүй байжээ. Тиймээс зориулалтын агаар нэвтрэхгүй дуулгыг ашигласан байна. Pratt & Whitney J58-P4 хөдөлгүүр нь тухайн зууныхаа шинэхэн технологи нь болж чадсан аж.

“Blackbird” анх хөөрөхдөө нэмэлт хөдөлгүүр ашиглан хөөрдөг байсан бөгөөд үүний үр дүнд маш их дуу чимээ үүсч байсан байна. Үүнээс болоод дуу чимээ багатай шинэ хөдөлгүүрийг хийх хэрэг гаржээ.

Дэлхийн хамгийн анхны хурдан онгоц нь 1964 оны 12 сарын 22-нд Палмдейлийн агаарын нисэх хүчинд бий болсон байна. Анхны SR 71 онгоц 1966 оны 1 сард хөөрсөн байна.

SR 71 нь өөрийнхөө зуунд хамгийн хурдан, хамгийн өндөр нисдэг онгоцны тоонд багтдаг байжээ. 1976 онд энэхүү онгоцны рекордыг хэд хэдэн онгоцнууд давж байсан боловч энэ нь урт хугацааны нислэг биш байсан байна. 1976 оны 7 сарын 28-нд SR 71 онгоц хамгийн өндөрт хөөрдөг онгоц болж (25,929 м) дэлхийн рекордыг эвдсэн аж.














