Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1952 оны 12 сарын эхээр Лондон хотод маш их хэмжээний хүйтэн манан буусан байна. Хэт их хүйтнээс болж оршин суугчид дулаацахын тулд өмнөхөөсөө илүү их нүүрс хэрэглэхээс өөр аргагүй болжээ. Яг энэ үед мөн цахилгаанаар ажилдаг тээврийн хэрэгслийг дизель түлшээр ажилладаг тээврээр сольсон байна. Маш хүйтэнд удаан хугацааны туршид дарагдсан шатах бодисууд нэлээд их концентрацитай болсон байна.
Манан их өтгөн байсан учир замын хөдөлгөөнд ихээхэн саатал учруулж байжээ. Тухайн үед болох байсан концерт, киноны нээлтүүдийг бүгдийг нь цуцалсан байна. Учир нь бага зэрэг хаалга онгойлгоход л энэхүү манан шууд нэвтрэн орж байсан байна. Үзэгчид энэ их манан дундаас тоглолт, эсвэл киног огт харж чадахгүй байв. Харин Баасан гаригийн орой гэхэд манан их хэмжээгээр доош бууснаар 5 метрийн зайд л юм харагдаж байв. Гэрээсээ гарсан иргэд буцах замаа олж чадахгүй байсан бөгөөд зөвхөн байшингуудыг л түшиж явж байсан байна.
Ихэнхи хүмүүс марлаар хийсэн маск зүүж байсан боловч амьсгалах боломжгүй байв.
Лондонд манан буух нь ховор үзэгдэл биш учраас иргэд төдийлөн санаа зовохгүй байжээ. Харин хэсэг хугацааны дараа эмч нарын хийсэн судалгаагаар нас барсан хүүхэд багачууд, өндөр настангуудын тоо маш их байсан бөгөөд амьсгалын өвчнөөр өвчлөгсдийн тоо 4000 хол давсан байжээ. Сүүлийн хэдэн долоо хоногт л 8000 орчим хүмүүс амиа алдсан гэдэг.
Английн энэхүү аймшигт манангийн талаар Диккенс бичиж байсан бөгөөд тэрээр үүнийг “Английн онцлог” хэмээн үзэж байжээ. Конан Дойль “Шерлок Холмс”-ын зохиолдоо бичиж байсан бол Роберт Стивенсон “Доктор Жекила болон мистер Хайдын хачирхалтай түүх” "хэмээх зохиолууддаа бичиж байсан байна. Манан гэдэг нь Английн нэгэн өвөрмөц онцлог байжээ.
Энэхүү “смог” буюу хорт утаа нь 1905 онд доктор Генри де Во хар өдрүүдийн талаар танилцуулахаас 40 жилийн өмнө анх буусан байна.
1952 оны 12 сарын 6-нд Садлер Веллс театрт болж байсан үзүүлбэрийг дундаас нь тасалсан аж. Учир нь үзэгчид гэнэтхэн ханиалгаж эхэлсэн байна. Өтгөн манан бага багаар доошилсоор тайзан дээрх зүйлийг харах ямар ч боломжгүй болжээ.
Эмнэлэгүүдэд амьсгалын замын өвчтэй хүмүүс их хэмжээгээр ирэх болсон бөгөөд амиа алдсан хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байжээ. Анхандаа үүнийг хэн ч анзаараагүй боловч хэдэн хоногийн дараа авс үйлдвэрлэгчдийн бараа нь дуусаж, харин цэцгийн худаалдаачдын цэцэг дууссан болохыг мэджээ. Харин түргэн тусламжийн машинууд замын түгжрэлээс болж өвчтөнгүүдэд тусламж үзүүлж чадахгүй байсан бөгөөд хүмүүсийн амьсгал боогдсоноор нас барж байсан байна.
Энэхүү учирсан гамшгаас болж иргэд агаарын бохирдолд маш их анхаарал хандуулах болсон байна. Дэлхий даяар ядуурал, өлсгөлөнгийн гамшиг нүүрлэсэн бөгөөд энэхүү аюул нь дахин олон хүний амийг авч явах магадлалтай байжээ. Үүнээс үүдээд экологийн тал дээр шинэ арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд агаарыг бохирдуулах түлшийг ашиглахыг хориглосон байна. Мөн английн үндсэн хуульд “Цэвэр агаар” –ын талаар нэмж оруулжээ.