Шидэт жүрж

2012-12-04, 22:52
34,571
Шинэ жилийн үеэр их хэмжээний жүржийг амттан болон салат, жигнэмэг гэх зүйлүүдэд бид ашигладаг. Учир нь яг энэ үед бидэнд нар дутагдаж байдаг бөгөөд жүрж бага ч болов нарыг орлож, гэрэл гэгээг авчирдаг. Тэгвэл ямар тохиолдолд жүржийг хэрэглэж болох, ямар тохиолдолд хэрэглэж болохгүй талаар хүргэхээс гадна зарим тохиолдолд хэрхэн хэрэглэх талаар сонирхуулъя.
Шидэт жүрж
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Жүржний улбар шар өнгө нь хүний сэтгэлд баяр баяслыг авчирдаг. Үүнээс гадна жүрж нь биенд их хэмжээний амин дэмийг өгдөг учраас элдэв халдвараас хамгаалдаг бөгөөд удаан хугацааны турш хадгалахад амин дэмтэй байдлаа алддаггүй байна.





  Жүрж идсэнээр:
Провитамин А – нүдэнд хэрэгтэй амин дэм
Витамин С
Витамин В1 - мэдрэлийн системд шаардлагатай
Витамин  D – өвөл хэрэгцээтэй
Витамин К – судасны үйл ажиллагаанд хэрэгтэй гэх зэрэг маш олон амин дэмүүдийг авах болно.



Жүржийн илчлэг нь 38-45 ккал байдаг байна. Шинэ жүржийн жүүсийг хүүхэд болон өвчтэй хүмүүст өгч болох бөгөөд хоолны дэглэм барьж байх үед уувал нэн тохиромжтой. Халуунтай үед жүржийн шүүс амны цангааг сайн гаргадаг. Үүнээс гадна жүрж өөрийн энэхүү олон амин дэмээрээ халдвар болон бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас дархлаа сэргээх зорилгоор хэрэглэж болно.



Мөн уушгины багтраа болон архаг үрэвслүүдийг эмчлэхэд жүрж маш их нөлөөтэй хэмээн батлагдсан байна. Жүрж нь синефрин хэмээх зүйлийг дотроо агуулдаг бөгөөд энэ нь хавангийн болон салслагийн эсрэг үйлчилгээтэй аж. Тиймээс хэрвээ уушгийг илүү салслагаас ангижруулахыг хүсвэл өглөө нэг аяга жүржийн шинэхэн шүүсийг уух хэрэгтэй. Хэрвээ хуурай ханиад болон архаг үрэвсэлтэй бол жүржийн хатаасан хальсыг дэвтээж эсвэл буцалгаж уувал цэр ховхлох, ханиадыг зөөлрүүлэх үйлчилгээтэй юм байна.



Жүрж нь мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд жүржийн шүүс эсвэл хальснаас нь гарсан шүүс нь мөөгөнцөртсөн хөл болон хумсыг эмчилдэг байна. Шүүсийг хөл болон хумсны мөөгөнцөртсөн хэсэгт түрхэж хэрэглэнэ.



Жүржийг үр дүнтэй хэрэглэснээр дархлаа сайжирч, хүч чадал нэмэгдэж бодисын солилцоо түргэсэх юм байна. Хэрвээ таны гэдэс эвгүйрхээд байвал жүржийн шүүс мөн л сайнаар нөлөөлнө. Дотор эвгүй оргих үед жүржийн шинэхэн хальс тус болдог байна.



Жүржийн тос нь жирэмсэн эмэгтэйчүүдийн язралтыг багасгадаг. Үүнээс гадна жүржийн найрлагатай эфирийн тос нь тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд булчин чангарах, биений юм ирэхэд өвдөх өвчнийг намдаадаг байна.



Жүржийн хуурай хальс нь тайвшруулах үйлчилгээтэй. Харин чихрийн шижин өвчтэй хүмүүс 3 ширхэг жүржийн хуурай хальсыг 1 литр усанд хийж 10 минут буцалгана. Хөрсний дараа хэрэглэх бөгөөд шүүхгүйгээр хөргөгчинд хадгална. Энэ нь цусан дахь сахрын хэмжээг бууруулах юм байна.



  Ямар үед жүржийг хэрэглэж болохгүй вэ?
Ходоодны шархлаа болон 12 нугалаа гэдэсний үрэвсэлтэй хүмүүс
Ходоодны хүчил ихдсэн үед
Нарийн болон бүдүүн гэдэсний үрэвслийн үед
Цөсний үрэвсэлтэй үед
Элэгний үрэвсэлтэй үед
Бөөрний архаг үрэвсэлтэй үед хэрэглэхийг хориглодог байна.



Мөн жүржийг салат хийх болон махан хоол хийхэд ашигладаг бөгөөд мах, загас болон далайн гаралтай бүтээгдэхүүн, будаа болон хүнсний ногоотой их зохицдог.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()