Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Босох цаг боллоо.
2. Миний унтдаг ор.
3. Зүүн талд орших байшин. Харин би 6 давхарт амьдардаг.
4. Миний өрөөний урд байрлах талбай.
5. Өглөөний цайгаа уухаар явж байна.
6. Аяга шаазан хадгалах шкаф.
7. Манай тогооч
8. Үндэсний өглөөний цай. Ихэвчлэн будаа эсвэл шар будаагаар хийсэн байдаг. Заримдаа самар хийдэг.
9. Ажил 8:30-аас эхэлдэг.
10. 3 давхрын оффис.
11. Манай захирал Питер. 32 настай.
12. Угаалгын болон тамхины өрөө. Зүүн талаас оффисын харагдах байдал. Харин баруун талд гал тогоо болон зургийн өрөө.
13. Харин энэхүү гал тогоонд зочдод зориулсан цай эсвэл кофег хийж өгдөг.
14. Фото танхим. Энд худалдаанд зориулсан зураг авалтыг хийдэг.
15. Оффис
16. Луик өдөр бүр зураг илгээдэг. Тэрээр Шинэ Зеландад байгаа бөгөөд цагийг зугаатай өнгөрөөж байгаа бололтой.
17. Ченхай дүүрэг. Тоглоомын үйлдвэр. Бид энд амьдарч, ажлаа хийдэг.
18. Би хог ачиж байгаа хүний зургийг авч чадлаа. Гэсэн хэдий ч түүний зургийг авч байгааг мэдсэн тэрээр утсаар ярьж байгаа мэт царайллаа.
19.
20.
21. Хамтран ажиллагсад. Цагаан хувцастай нь Му. Тэрээр 24 настай бөгөөд эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Энэхүү байгууллагын жолооч, худалдааны менежер юм. Харин нөгөөх нь Щежан 27 настай орчуулагийн ажил хийдэг, эхнэргүй.
22. Миний хийх үндсэн ажил. Орос хэлтэй зах дээр зарагдах барааны тайлбарыг бичдэг.
23. Ачаа бэлэн боллоо.
24. Өдрийн хоол.
25. Үүдний өрөө цайны газар болон хувирлаа.
26. Дараалал.
27. Му. Тэрээр байгууллагынхаа хамгийн царайлагт нь ордог шүү.
28.
29. Шөлтэй хоол: самар, далайн замаг, жижиг хэрчсэн гахайн мах, ногоон сонгино, шош гээд ер нь бүхий л зүйлийг хольсон байна. Заримыг нь юу болохыг ч таахад хэцүү юм. Гэвч дасчих юм бол үнэхээр амттай шүү.
Цайны цаг 13:30 хүртэл үргэлжилдэг.
30. 6-р болон 7-р давхрын дунд явж байна.
31. 7 давхрын дээвэр. Миний өрөөний хаалга өлгөөтэй хувцасны голд байрладаг. Харин байгууллагын удирдлагууд зүүн талд амьдардаг.
32. Тойруулга
33. Миний өрөөний эсрэг талд байрлах байшингийн цэцэрлэгт хүрээлэн.
34. Хятадын туг.
35. Ажилчдын өрөө.
36. Усанд орохын өмнөх охидын өрөө.
37. Унтлагын өрөө. Цонх болон орыг нь ажиглаад үзээрэй.
38. Нийтийн халуун ус болон угаалгын өрөө.
39. Ажлын өдрийн хоёрдугаар хагас эхэллээ.
40. З давхрын оффис. Тоглоомны бүрэн бүтэн байдлыг шалгаж байна.
41. Ажлын цаг дуусчихлаа.
42. 6 давхар. Оройн хоолны цаг.
Оройн хоолны дараа би 6 эсвэл 3 давхарт интернэт хайж явсаар байгаад орой өнгөрчихдөг байсан. Анхандаа ихэд бухимддаг байсан боловч одоо хаана суувал интернэт байхыг мэддэг болсон учраас тайвширсан шүү.
Гадаа гарч хоолоо идье.
43. Үйлчлүүлэгчдийг хүлээж авах фабрикын өрөө.
44. Дэлгүүр.
45. Дэлгүүр бүрийн гадаа хүүхдийн тоглоомын талбай бий.
46. Хятадын түргэн хоолны газар.
47. Зарим хүмүүс Хятадуудыг муу сэтгэдэг л гээд байдаг...
48. Бие засах өрөөг тэмдэглэсэн тэмдэг.
49. Энгийн нойл.
50. Гал тогоо
51. Хятадын цай уухад хэрэглэхэд уламжлалт Кунфу-ча хэрэгсэл.
Устай сав. Ус буцалгагч. Саванд дүүртэл нь цай хийж дээрээс нь буцлам халуун ус хийнэ. Тэр дор нь шүүгээд тавагны нүхээр юүлнэ. Үүний дараа дахин халуун ус хийх бөгөөд үүний дараа бяцхан аягануудад хийдэг байна. Ингээд л хэдэн цагийн турш юүлээд л, дахин халуун ус хийгээд л өнгөрнө. Ингэж хийсэн цай бодисын солилцоог сайжруулж, таны сэтгэл санааг сэргээх болно гэж үздэг аж. Харин модон савхыг халуун цайнд түлэгдэхгүйн тулд ашиглах юм байна.
52. Щежан, түргэн хоолны газар сууж байна. Эрдэнэшишийн шөл, будаа, байцаа, мах нийлээд ойролцоогоор монгол мөнгөөр 4200 төгрөг болдог. Щежан хэрхэн савхаа барьж байгааг ажиглаарай. Тэр бараг л хутга, сэрээ, халбага хэрэглэдэггүй.
53. Дугуйн тэрэг. Үйлчлүүлэгчийн суудал.
54. Барилгачдад зориулсан майхан.
55. Дугуй унасан эмэгтэй хог бөөгнөрсөн газар хогоо авчирч хаячихаад, жаахан цааш яваад гол руу угаадсаа асгачихсан. Энэ бол хятадын байдаг л нэг үзэгдэл.
56.
57.
58.
59. Эмийн сан
60. Жимсний тэрэг. Мандарин, папайя, самар гэх мэт.
61. Манай байрны манаач бас цэвэрлэгч.
62. Түүний амьдардаг өрөө байнга онгорхой байдаг. Манай оффис-байр 23:00 цагт үүдээ барьдаг.
63. Хятадын цай.
64. Кунфу-ча гэрийн аргаар хийх.
65. Эхний хандалсан байдал.
66. Дараагийн хандалсан байдал.
67. Унтахын өмнө шүршүүрт оръё.
Усны даралт нь маш бага байдаг учир түмпэнд ус хийгээд биеэ усалсан нь хамаагүй дээр байдаг юм.
Эльмира: "Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Харин унтахаасаа өмнө бага зэрэг ном уншдаг юм бил үү. Одоо цаг 22:45 болж байна."
"Эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүнд ордог Хятад улсад нэг өдрийн амьдрал нэг иймэрхүү."
"Нэмж хэлэхэд зарим тохиолдолд би 7 хоногийн турш 3 давхраас буухгүй байх үе ч байсан. Яагаад гэдгийг одоог хүртэл ойлгохгүй юм."