Эртний гайхамшгууд

2012-12-01, 00:05
40,387
Дэлхийн долоон гайхамшгийг мэдэхгүй хүн гэж үгүй. Тэгвэл он цагийн хугацаа болон байгалийн аюулт үзэгдлээс болж нурж, элэгдэж, хуучирч өмнөх төрхөө алдлаж, зарим нь туурь болсон олон тооны эртний гайхамшгууд ч гэсэн байдаг байна. Харин аз болоход эдгээр гайхамшгуудын зарим нэгийг сэргээн босгож чадсан бөгөөд ямар барилгууд байсныг нь мэдэж болох аж. Ром болон Эфиопийн гайхамшгийг дэлхийн долоон гайхамшиг дээр нэмж тооцож болох юм. Ингээд эртний болон өнөөгийн гайхамшгуудаас сонирхоцгооё.
Эртний гайхамшгууд



1. Иштар хаалга
МЭӨ-575 он - одоог хүртэл
Вавилоны 8 хананы нэгээхэн хэсэг болох Иштар хана дэлхийн гайхамшгийн нэгд багтдаг байжээ. Энэхүү барилгын тал нь хуучин хэвээрээ хадгалагдан үлдэж, талыг нь дахин шинэчилсэн байна. 1930 оны үед Берлинд хананы туурийг сэргээн босгож өмнөх ханатай ижил ханыг бүтээжээ.

Ханыг Берлиний музейд харж болох бөгөөд гадаад үзэмж нь үнэхээр сайхан учраас өмнө нь байсан газар нь дахин босговол орчин үеийн гайхамшгуудын нэгд зүй ёсоор багтах байсан болов уу.



2. Гиза дахь аварга пирамидууд
МЭӨ-2584–2561 он - одоог хүртэл
Энэхүү пирамид нь эрт үеэс одоог хүртэл хадгалагдаж ирсэн гайхамшгуудын нэг юм. Гэсэн хэдий ч хэрвээ та Египетэд ирж энэхүү гайхамшгийг харахыг хүсвэл бүр анх зохиосон хэлбэрээр нь харж чадахгүй аж.

Учир нь анх пирамидыг барихдаа зориулалтын чулуун блокийг ашигласан бөгөөд пирамидны дээр өнгөлсөн чулуун хавтанг байрлуулсан байна. Эдгээр хавтангуудын тусламжтайгаар Африкийн халуун нарны элчинд пирамидууд гялалзах ёстой байжээ. Харамсалтай нь 1300 онд газар хөдлөлт болсны улмаас чулуун хавтангууд нурж, бутарсан бөгөөд бутарсан чулууг лалын сүм хийд барихад ашигласан байна.



3. Эфес дахь Артемид-ийн сүм
МЭӨ-550 – МЭ-262 он
Артемидийн сүмийн дуураймал хэлбэрийг "Миниатюрк" хэмээх музейд харж болно. Энэхүү сүм нь Зевсийн охин Артемидэд зориулсан эртний сүм юм.

Сүмийг гурван удаа сэргээн босгосон боловч эцсийн үр дүнд варварчууд бүгдийг нь нураан сүйтгэсэн байна. Одоо энэхүү гайхалтай сүмээс зөвхөн хэдэн багана л үлдсэн аж.



4. Зевс Олимп-ийн баримал
МЭӨ-435 – МЭ-5-6 зуун
Энэхүү томоохон баримал эртний Грекүүдийн бурхан болох Зевсэд зориулсан сүм дотор байсан байна. Баримал нь сүмийн таазанд хүрэх хэмжээний өндөртэй, аварга том байжээ. Зевсийн барималыг зааны ясаар хийсэн бөгөөд алтадмал хүрлээр бүрсэн учраас ихээхэн үнд хүрч байсан болов уу.

Одоогийн байдлаар баримал хэрхэн, яаж үгүй болсон талаар баримт байхгүй боловч сүм галд өртсөн үед сүмтэй хамт сүйтсэн хэмээн үздэг байна.



5. Галикарнас-ын бунхан
МЭӨ-351 – МЭ-1494 он
Галикарнас-ын бунхан нь эртний үеийн гайхамшгуудын нэг маргаангүй мөн бөгөөд анхны хувилбартай нь ижил хувилбар Вашингтонд байдаг аж. Харин жижигссэн хувилбарыг Стамбул дахь "Миниатюрк" музейд харж болох юм байна. Бунхныг Карисийн удирдагч Мавсолад зориулан Галикарнас-т барьсан боловч энэхүү газрын туурин дээр одоо Туркын Бодрум хот оршдог байна.

Бунхан олон тооны газар хөдлөлтийг тэсвэрлэж чадаагүй учраас 19 зууны дараа нурж унасан аж. Харин иоаннитын цэргүүд нурж унасан чулуулгуудыг дараагийн цайзыг барихад ашиглахын тулд цуглуулж авчээ.



6. Родосскийн Колосс
МЭӨ-292/280 – МЭ-226
Энэхүү барималыг илэрхийлэхийн тулд Нью-Йоркт байдаг Эрх чөлөөний хөшөөг ашиглаж байгаа нь танд гайхалтай санагдаж байгаа байх. Үнэндээ эрх чөлөөний хөшөөг Колоссын барималын загвараас санаа авч барьсан байна. Эрх чөлөөний хөшөөг босгож байсан хүмүүс Родосскийн барималыг ийнхүү төсөөлж байжээ.

Эрх чөлөөний хөшөөний ачаар бид эртний гайхамшгуудын нэг болох Колоссын баримал гэж ямар болох талаар мэдэж авч байна. Харамсалтай нь энэхүү баримал тийм ч удаан байгаагүй бөгөөд МЭӨ 226 оны газар хөдлөлтийн үеэр нурсан бөгөөд 800 жилийн турш газар дээр хог болон байсан аж. Эцэст нь хөшөөний үлдэгдлийг Арабын булаан эзлэгчид нэгэн Еврей худалдаачинд зарсан бөгөөд харин худалдаачин түүнийг дахин цааш нь хаягдал болгон зарж борлуулсан байна.



7. Александрын гэрэлт цамхаг
МЭӨ-1303 – 1480 он
Зурган дээр байгаа энэхүү барилга нь Александрын гэрэлт цамхагийн дуураймал загвар бөгөөд Хятад улсад байдаг байна. Харин цамхагийн анхны хувилбар нь 14-р зууны үед Фарос хэмээх арал дээр баригдаж байсан бөгөөд Александр руу явж байсан далайчдын замыг гэрэлтүүлэх зорилготой байжээ.

Дээр өгүүлэгдсэн бусад гайхамшгуудтай адил энэхүү цамхаг газар хөдлөлтийн улмаас нурсан бөгөөд үүний оронд дундад зууны цамхаг барьж байгуулсан байна.



8. Аксумын хөшөө, дурсгал
МЭ-4 зуун – одоог хүртэл
Аксумын хөшөө дурсгалыг дэлхийн гайхамшгийн тоонд оруулж болох боловч бусад гайхамшгуудаасаа хэтэрхий хол байрлалтай байсан учраас хэзээ ч гайхалтай барималын тоонд орж байгаагүй байна. Хөшөө Эфиопид байдаг. Энэхүү барилгыг зөвхөн нутгийн иргэд л харж чаддаг байжээ. Хөшөөг хиргисүүр маягийн загвартай барьсан аж.

1937 оны үед Италийн фашистууд Эфиопийг түрэмгийлэн эзэлж, хөшөөг Ром руу аваачсан байна. Харин одоо Эфиопи болон Италийн харилцаа холбоо сайжирснаар хөшөөг эх оронд нь буцаж авчирчээ.



9. Колизей
МЭ 70-80 – одоог хүртэл

Энэхүү зураг дээр та Колизей нь анхны хувилбарыг харж болно. Мөн л 1349 онд болсон газар хөдлөлтийн улмаас барилга нэлээд эвдэрсэн байна. Үүнийг Ромчууд гладиаторын үзүүлбэр үзүүлэх зорилгоор барьж байсан бөгөөд үзүүлбэрийг хориглосны дараа янз бүрийн зориулалтаар ашиглах болжээ. Нэг хэсэгтээ Колизей хогийн цэг болон хувирч, чулуунуудыг нь барилга барих зорилготойгоор зөөж байсан байна.

Ингээд Колизей-ээс үлдсэн зүйл нь энэхүү барилга бөгөөд одоо жуулчдын сонирхлыг татсан нэгэн газар болж хувирчээ.



10. Ромын угаалгын газар
МЭӨ 836 он – одоог хүртэл
Английн Бат хотын Сомерсет-д байрлах энэхүү угаалгын газар нь бүр МЭӨ он тооллын үед баригдсан байна. 6-р зууны үед энэхүү угаалгын газар сүйтгэгдсэн байсан боловч хожим нь сэргээн босгож 19 зууны туршид нураахгүй хэмээх баталгааг гаргажээ. Британийн хаан Бладудын үед угаалгын газрыг барьж эхэлсэн байна.

Энэхүү угаалгын газар нь маш олон өвчнийг эдгээдэг шидтэй учраас Ромчууд энэхүү газрыг эзэлснийхээ дараа барилгыг босгоход хувь нэмрээ оруулсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()