Орос болон Япончуудын төстэй тал

2012-11-29, 23:09
27,476
Хэдийгээр Орос болон Япон улсын иргэд өөр өөр үндэстэн боловч тэд нэгэн төрлийн зүйлд дуртай байдаг гэнэ. Жишээлбэл : Япончууд спортоор хичээллэх дуртай бөгөөд Оросын тамирчид ихэд таалагддаг аж. Харин Оросууд өвөрмөц, шинэ содон, чанартай техник технологиор гоёх дуртай учраас Япончууд өөрсдийн хийсэн шинэхэн төхөөрөмжүүдийг Орос улсад зарж борлуулдаг байна. Энэ мэтчилэн төсөөтэй талууд ихээхэн байдаг гэнэ шүү. Харин бидэнд ойр байдаг энэ хоёр улсын иргэд юугаараа төстэй болохыг мэдэж авцгаая.
Орос болон Япончуудын төстэй тал



Япон улсын иргэд Оросын тамирчдад их сайн бөгөөд тулаанч Фёдор Емельяненко (Fedor Emelianenko) тэдний шоколадны рекламанд тоглосон байна.




Харин Орос улсад Японы цахилгаан барааг ихэд үнэлдэг бөгөөд бараг ихэнхи хүмүүс Японы брэнд болох Sony болон Sharp-ыг хэрэглэдэг аж.

Sharp-ын талаар сонирхолтой баримтыг хүргэхэд: Японы үйлдвэрлэгчид Оросуудыг том дэлгэцэнд дуртай гэдгийг мэддэг учраас Орос улсад Sharp Aquos Phone SH930W нэртэй 5 дюйм дэлгэцтэй ухаалаг утас зарагдаж эхэлсэнд гайхах хэрэггүй болов уу. Samsung Galaxy Note 2 (5,5 дюйм) болон HTC One X (4,7 дюйм) буюу 1280х720, iPhone 5 (4 дюйм) буюу 640х1136 байдаг бол энэхүү ухаалаг гар утасны хэмжээ 1920х1080 юм байна.

Үүнээс гадна гурван төрлийн Японы ухаалаг гар утас худалдаанд гарсан байна. Хэдийгээр тийм ч гоё загвартай биш ч үнийн хувьд ихэд боломжийн байжээ. Хоёр симтэй 5 дюйм дэлгэцтэй Sharp SH530U гар утас 9990 рублийн үнэтэй байсан бөгөөд энэ нь Оросын хамгийн анхны хоёр симтэй, томоохон дэлгэцтэй утасны нэг болж байжээ.



Харин дараагийн нэг загвар нь Sharp Mobile ASV технологиор хийгдсэн SH631W 4,7 дюйм дэлгэцтэй ухаалаг утас 14990 рублээр зарагдаж байжээ.

Хоёр дахь нь SH837W загвар бөгөөд 4,7 дюйм HD дэлгэцтэй юм. Үнэ нь 16990 рубль байжээ.

Бүгд Android 4.0 үйлдлийн системтэй учир хүссэн бичлэгээ, дуртай тоглоомоо суулгаж тоглож болох нь ээ.

Япончуудын хувьд техник технологиор дэлхийд тэргүүлэх нь энгийн үзэгдэл бөгөөд Оросуудын хувьд энэхүү төхөөрөмжөөр дуртай дуу, бичлэгээ хангалттай үзэж бусдад гайхуулах нь энгийн үзэгдэл юм.

Тэд Оросуудыг техникээр хангаж байхад Оросууд харин тамирчдаар хангаж байна. Хоёр улсын гол харилцаа холбоо энэ бололтой.



Мөн тэд янз бүрийн реалити шоу зохион байгуулах дуртай.





Найз залуугаа дэрээр сольсон ганц бие орос охин 27 настай, Светлана: ”Өмнө нь миний хажууд Анатолий унтдаг байсан бол одоо модон дэр түүнийг орлох болсон. Энэхүү дэр нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд ямар ч архины дараах үнэр үгүй" -гэжээ.
Харин. Аясе Томоми: “Гартай дэр миний хувийн амьдралыг тэр чигт нь өөрчилсөн. Түүнийг хооллох, хувцаслах, түүнтэй ярих шаардлагагүй учраас робот хийхэд надад илүү их цаг үлдэх болсон” -гэж Японы иргэн хэлжээ.





Өрсөлдөгчидөө айлгаж буй цэргүүд. Улс орондоо эв найрамдалтай байя гэсэн санааг ийнхүү илэрхийлжээ.



Гэтэл япончууд байлдааны онгоцоо ингэж гоёжээ.



Ярих дуртай байдал: Highscreen Alpha GTR нь Оросод зарагаж байсан хамгийн анхны хоёр симтэй, Android үйлдлийн системтэй, 4.5 HD дэлгэцтэй ухаалаг гар утас.

Хоёр сим карт яагаад хэрэгтэй гэж? "Байгууллагаас чинь өгсөн гар утас, симтэй хамт дахин өөр утас барихгүйгээр мэдэгдэхгүй замаар албаныхаа утаснаас залгаж хувийн ажлаа амжуулж болох юм" -гэжээ. Энэ бол оросуудын шог яриа. Мэдээж олон давуу талтай.

Харин энэхүү том дэлгэцтэй, өдөртөө зайгаа барьдаг утас нь бүхий л үйлдлийг хийдэг учраас маш хямд тусах аж. Энэхүү утас 12000 рублийн үнэтэй байсан бол яг л дээрх бүх үйлдлүүдийг хийдэг боловч нэг симтэй HTC One X+ нь 25000 рублийн үнэтэй байна гэнэ шүү. Тэгэхээр орос ах нар маань утсаар ярих дуртай бөгөөд том дэлгэцэнд дурлагчид бололтой.



Харин Япончууд урт утсыг зохион бүтээжээ. Түүний хамгийн гол зорилго нь дээрэмчид эсвэл танхай хүмүүстэй таарвал эхлээд утсаараа бүгдийг нь цохиод харин дараа нь цагдаа дуудах аж.



Лада Калина Спорт машин нь Японы пикачу машинтай төстэй бөгөөд магадгүй аль нэгнээсээ санаа авсан байх.





Мөн спортод маш их хайртай.




Харин бид энэ хоёр улстай юугаараа төстэй бол?...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()