Хятадын өвөрмөц архитектур

2012-11-29, 18:51
23,027
Албан ёсны мэдээллээр Хятад улсад 9 596 960 кв.км газар нутаг дээр 1 347 350 000 хүн ам оршин суудаг байна. Үүнээс болоод Хятад улсад олон тооны худалдаа, үйлчилгээний, амины орон сууцууд баригдаж байгаа бөгөөд Хятадын хуучин барилгуудын дунд олон тооны өндөр гайхалтай барилгууд сүндэрлэж харагдана. Нэг талаас харахад орчин үеийн, нөгөө талаас хуучны зарим нэг зүйл хадгалаастай байгаа энэхүү Хятадын өвөрмөц архитектурыг сонирхоцгооё.
Хятадын өвөрмөц архитектур



Гуйчжоу дахь Тунгуань тосгонд байрлах гүүр. (REUTERS/Sheng Li)



“Цзинь Маогийн цамхаг”. Энэхүү 88 давхар барилгын ихэнхи хэсэгт нь таван одтой “Grand Hyatt” зочид буудал байрладаг байна. Шанхай хот.  (Peter Parks/AFP/Getty Images)



Бээжин дахь Цзяоцзехэ тосгоны “чимээгүй цаг” номын сан. (REUTERS/Barry Huang)



“Опус” нэртэй энэхүү амины орон сууц Хонконгийн нэгэн толгодын орой дээр байрладаг байна. Энд ердөө л 12 айл байдаг бөгөөд доод талд нь байрлах 2 айл нь хувийн цэцэрлэг, усан сантай бол үлдсэн нь нэг нэг давхрыг эзлэн байрладаг гэнэ. Тиймээс тэд эргэн тойрноо бүрэн харах боломжтой юм байна. (Philippe Lopez/AFP/Getty Images) 



Тяньцзинь хотын захад байрлах цэнгэлдэх хүрээлэн. REUTERS/David Gray)



Хонконг дахь хамгийн өргөн орон сууц. (Mike Clarke/AFP/Getty Images)



Цайз маягийн тулоу хотхон. Цзянсу дахь Тяньлокэн тосгон. (REUTERS/Stringer)



Фуцзянь дахь Сян тосгоны тулоу-ийн дотор тал. (REUTERS/Kin Cheung)



Аянга Фошан дахь өндөр барилгын оройны хэсгийг цохив. (AP Photo)



Хубэй дахь шинэхэн барилга. (REUTERS/Stringer)



Маш олон баганатай шинэхэн барилгын баригдаж буй үйл явц. (REUTERS/Aly Song)



Хонконг, Цзюлун дүүргийн иргэдийн амины орон сууц. (Aaron Tam/AFP/Getty Images)



Ордос хотын төвд байрлах “Ордос”-ын музей болон номын сан. Өвөр Монголын хэсэг. (Mark Ralston/AFP/Getty Images)



Загасчид эртний барилгын хажуугаар гарч байгаа бөгөөд удахгүй эдгээр барилгуудыг нураах аж. Харин хуучин барилгуудын араас шинэхэн өндөр барилгуудыг олж харж болох юм. (REUTERS/China Daily)



Хэфэй дахь үндэсний цэцэрлэгт хүрээлэн. (STR/AFP/Getty Images)



Нанкинд шинээр баригдаж буй барилгын тагтан дээр барилгачид ажиллаж байна. (REUTERS/Sean Yong)



Мин засаглалын үеийн эртний байшингийн хажуугаар завьтай залуу өнгөрч байна. Эдгээр бяцхан байшингууд Ситан голын дагуу баригдсан аж. (AP Photo/Andy Wong)



Бээжингийн төвд баригдаж буй шинэхэн барилга. (REUTERS/Jason Lee)



Сун Циньлин (Song Qingling)-ийн хөшөө болон амины орон сууцны хотхоны барилгын үйл явц. Сун Циньлин нь “эгч дүү Син”-ы нэг бөгөөд орчин үеийн Хятад улсын түүхийн томоохон төлөөглөгчид юм. Хэнань муж, Чжэнчжоу. (REUTERS/Donald Chan)



Бээжин дахь “Galaxy Soho” шинэ худалдааны байгууллага. (REUTERS/Jason Lee)



Чжэцзян мужийн Ханчжоу дахь оюутны дотуур байр. (REUTERS/Stringer)



Шинэхэн өндөр барилгууд хуучин байрны араас сүндэрлэн харагдана. (Ed Jones/AFP/Getty Images)



Хонконгын үйлчилгээний болон оффисын барилга. (Antony Dickson/AFP/Getty Images)



Хонконг болон Гуанчжоуг холбох хурдны төмөр замын барилгын үйл явц. (REUTERS/Tyrone Siu)



Шөнийн Хонконг. (REUTERS/Bobby Yip)




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()