Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Шведийн Гетерборг хотын цагдаагийн байгууллага 37 настай нэгэн эмэгтэйн талаар энэ долоо хоногт шуугиан тариад байгаа нийтлэлийг дэлхий нийтэд хүргэсэн байна. Энэхүү эмэгтэй хүний араг ясанд дуртай гэнэ.
Эмэгтэй араг ясыг энхрийлж байгаа зургаа дарсан бөгөөд энэ зургаа ч олон нийтээс нуухыг хүссэнгүй.
Тэрээр нас барсан хүний араг ясыг зөөлнөөр тэвэрч, хэлээрээ долоож, хажуудаа авч унтдаг байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлж байгаагаар тэрээр 6 төрлийн гавал яс, мөн олон тооны биеийн бусад хэсгийн яснуудыг хадгалж байсан бөгөөд бүгдийг нь эвлүүлснээр нэг бүтэн хүн үүсэх боломжтой байсан аж.
Бүсгүйн гэрээр хэд хэдэн цогцосны уут, моргны зургууд болон багаж хэрэгслүүд олдсон байна. Үүнээс гадна бэлгийн гаж үйлдэлтэй зураг, бичлэг хүртэл олджээ.
Нэгэн ярилцлагын үеэр тэрээр өөрийн энэхүү аймшигтай сонирхлын талаар ийнхүү хуваалцжээ.
“Миний энэхүү үйлдэл нь сэтгэл санааны байдалтай холбоотой бөгөөд ямар нэг зүйл буруугаар эргэвэл би хариуцлаг хүлээхэд бэлэн байна. Би өөрийн залуугаа амьд эсвэл үхсэн байхаас нь үл хамааран байнга хайрламаар байна” -гэжээ.
Энэхүү гаж үйлдлийн шүүх хурал ирэх долоо хоногоос эхлэх юм байна. Хэрвээ бүсгүйг нас барагсадтай зүй бус харьцсан гэж үзэх юм бол түүнд 2 жилийн хорих ял оноох аж.
Харин бүсгүй өөрийн энэ үйлдэлдээ хууль бус зүйл байхгүй гэж үзэж байгаа гэнэ. Тэрээр эдгээр араг яснуудыг туршилтын зорилгоор онлайнаар худалдаж авдаг гэжээ.