Мөрөөдлийн залуу Брэд Питт

Охид бүсгүйчүүдээд зориулаад, Дэлхийн хамгийн сайхан залуусын нэг болох Брэд Питт (Brad Pitt)-ийн халуухан зургууд болон түүний ажил, амьдрал, амжилтын түүхийг хүргэж байна. Гүнзгий, зоримог харцанд нь ороод живчихмээр, сахалтай өргөн шанаанд нь хүрэхийн тулд бүхнээ тавиад туучихмаар, булчинлаг өндөр биед нь тэврүүлэхийн тулд бүх биеэ хайлуулчихмаар үнэхээр сайхан залуу гэдэгтэй нь та маргахгүй байх. Бас дээрээс нь хүмүүнлэгийн үйлсэд биеэ зориулж, үлгэр жишээч амьдралаар, зөвхөн өөрийнхөөрөө зоригтойгоор замнаж байгааг нь та мэднэ.
Мөрөөдлийн залуу Брэд Питт







Жүжигчний мэргэжлээр амжилт олохоосоо өмнө Брэд Питт жолооч, тавилга хүргэгч, «El Pollo Loco» сүлжээ рестораны аварга том тахианы өмсгөлтэй сурталчилгааны ажилтан хүртэл хийж байсан. Төрөл бүрийн цагийн ажил хийхийнхээ хажуугаар тэрээр жүжигчний дугуйланд явдаг байжээ. Анх “Даллас” цувралд дүр авснаар жүжигчний гараагаа эхлүүлснээсээ хойш олон уран бүтээлд туслах дүрүүдийг бүтээжээ. 1988 онд тэрээр “Нарны бараан тал” гэдэг кинонд анхныхаа гол дүрийг бүтээсэн байна.







1991 онд тэрээр “Тельма, Луиза хоёр” кинонд амжилттай тоглосныхоо дараа “Гол урсах газар”, “Намрын домгууд”, “Цус сорогчтой хийсэн ярилцлага”, “Долоо” зэрэг уран бүтээлүүдэд дараалан тоглосон байна. Тэрээр 1995 онд “Арван хоёр сармагчин” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй туслах дүрийн номинацид Оскарт анх нэр дэвшжээ.







1995 онд Empire сэтгүүлийн санал асуулгаар гаргасан кино түүхэн дэхь хамгийн тачаангуй 25 эрэгтэй жүжигчний тоонд Питтийн нэр орсон байна. Түүнчлэн People сэтгүүлийн амьд байгаа хамгийн тачаангуй эрчүүдийн жагсаалтыг тэрээр хоёр удаа тэргүүлснээр ийм нэр төрийг дараалан хүртсэн анхны хүн болжээ. Түүнчлэн Дэлхийн өнцөг булан бүрт явуулдаг хамгийн тачаангуй залуусын талаарх эмэгтэйчүүдийн дундахь санал асуулгад Питт үргэлж дээгүүр байр эзэлдэг билээ.







1997 онд гарсан “Төвдөд өнгөрүүлсэн долоон жил” хэмээх Хятад, Төвдийн зөрчилдөөнийг харуулсан кинонд тоглосноороо дуулиан тарьсан тэрээр хамтран тоглогч Дэвид Тевлис (David Tevlis)-ийн хамт Хятадын нутаг дэвсгэрт хөл тавих эрхээ насан туршдаа хасуулсан байна.







1999 онд Чак Паланикийн романаас сэдэвлэсэн “Тулааны клуб” кинонд тоглосон нь хамгийн мартагдахааргүй дүрүүдийнх нь нэг болсон юм. Үүнийхээ дараа маш олон уран бүтээлд дүр бүтээсний нэг нь өнөөгийн ханьтайгаа хамт 2005 онд тоглосон “Ноён, хатагтай Смит” кино нь юм.


















Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()