Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Болив дахь хужирт “Салар де Юни”-ийн өргөн уудам газар нутаг. Дэлхийн хамгийн том хужирт газар болох Салар де Юнид чийглэг байх үед яг л толь мэт тэнгэрийн дүр зургийг тусгадаг байна. Харин өвлийн улиралаар хужирт газар маань яг л эвлүүлдэг тоглоом мэт болдог аж.
АНУ-ын “Four Corners” хэмээх газар нь Колорадо мужийн баруун өмнөд хэсэг, Нью- Мексикийн баруун хойд хэсэг, Аризоны зүүн хойд хэсэг болон Ютын зүүн өмнөд хэсгийг эзэлдэг байна. Нэрний утга учир нь энэхүү газар АНУ-ын хувьд 4 муж огтлолцож буй цорын ганц хэсэг аж.
Турк улсын Каппадокийд байрлах “чулуун сахиусан тэнгэр”. Энэхүү чулуун баримал нь Чавушин болон Зельве тосгоны иргэдэд харагддаг гэнэ.
Цөлтэй газрыг нэг өнгөтэй байдаг гэх ойголт нь худлаа юм. Үнэндээ бол цөл хар, цагаан өнгөтэй ч байж болдог бөгөөд үүний баталгаа нь Египтийн Цагаан цөл болох нь ээ.
“Шоколодан толгод” хэмээх энэхүү газар Филлипин дахь Бохол хэмээх газар байдаг байна. Энэ толгод дээр 1700 орчим цэгэн бухал байдаг гэнэ. Эдгээр бухлууд хатахдаа шоколоадны өнгөтэй болдог байна.
Салар де Юни-ийн хужирт дээрх нарны тусгал. Борооны улирлын үед ус тогтож, гайхалтай нарны тусгалтай болж байгаа нь энэ.
Сөнөсөн тэнгисийг дээрээс харсан байдал. Сөнөсөн тэнгис нь Израйл болон Иорданийн нуурын дунд оршдог. Энэхүү газар нь газрын хамгийн намхан цэг, дэлхийн хамгийн гүн давстай тэнгисийн тоонд ордог байна. Сөнөсөн тэнгисийн бусдаас ялгагдах онцлог нь дахин хязгааргүй үргэлжилнэ.
Египтийн хар цөл.
Орегон мужид орших Алворд Плайя цөлийн нар жаргалт. Номхон далайн баруун хойд зүгийн арал хавиар цөлтэй таарна гэдэг үнэхээр хэцүү. Алворд Плайя цөл нь хатсан нуур бөгөөд жилд дунджаар 180 мм тунадас унадаг.
Туннис дахь Сахарын цөл.
Кени дах Турканы салхит эрэг. Энэхүү давст нуур нь цөлд орших дэлхийн хамгийн том давст нуур юм байна.
АНУ дахь ихэр баримал.
Намибид байрлах улаан цөл. Намибын улаан элстэй ижил элс дэлхийд ховорхон.
Ричат хэмээх энэхүү газар Мавританы Уаданаас холгүй оршдог. Энэхүү зургийг сансраас авдаг бөгөөд 50км-ийн диаметрийн тойрог мэт бүтэцтэй бөгөөд Сахарын цөлийн төвд байдаг байна.
“Луун мод”. Энэхүү луун мод нь Йемен дахь Сокотра арал дээр ургадаг бөгөөд таны өмнө хэзээ ч харж байгаагүй сайхан байгалийг үүсгэдэг байна.
Царцсан галт уулын лаваас үүссэн бяцхан хаднууд дунд Хавай нь Кауаи нуурын давалгаа давалгаалсаар... Лаваас үүссэн энэхүү газар нь дахин давтагдашгүй гайхалтай байгалийн үзэсгэлэнт газруудын нэг юм.
Чили дахь “Торрес-дель-Пейн” дахь цэнхэр нуур болон түүний эргэн тойронд байрлах уулны орой. Энэ нь Чилийн 8 гайхамшгийн нэг бөгөөд уулнууд нь тэнгэр баганадсан өндөртэй гэнэ.
“Хар цөл” дахь халуун рашаан. Та бидний мэдэх “Burning Man” шоуг ихэвчлэн энэ “хар цөл”-д хийдэг байна.
Исландын Строккур халуун булаг. Энэхүү булгийг ажиглах гэж ирсэн жуулчид 5 минут тутам ийм дүр зургийг хардаг байна.
Сахар-дэлхийн хамгийн том цөл. Сахарын цөлийн талбай нь АНУ-ын газар нутгийн хэмжээтэй ойролцоо байдаг гэнэ.
Антарктидын өмнөд хэсэгт байрлах мөсөн уул.