Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Дэвид нь алдартай гэрэл зурагчдын нэг бөгөөд түүний зургууд нэр хүндтэй сэтгүүлүүд болох National Geografic, Travel & Leisure, Islands зэрэгт байнга тавигддаг байна. Гэтэл түүнийг 13 настай байхад эмч нар “өсвөрийн чихрийн шижин өвчтэй” -гэсэн онош тавьж байсан аж.
Энэ үед түүнд амьралынхаа хэв маягийг өөрчлөх хэрэг гарсан бөгөөд тэрээр өөрийгөө хөндөгдөөгүй, зэрлэг байгалийн гэрэл зургийг авах нь сайхан мэдрэмж төрүүлдэг болохыг мэдэж авсан байна. Тиймээс тэр гэрэл зураг авч эхэлсэн бөгөөд 35 мм-ийн анхны гэрэл зургийн аппаратаа авсны дараа алдарт фото зургуудаа авч, удалгүй гэрэл зургийн хичээл заах хэмжээнд хүрсэн гэнэ.
22 насандаа Шульц загварын гэрэл зурагчин болохыг хүсэж, энэхүү чиглэлээрээ 7 жилийн турш ажилласан боловч 1987 оноос гэрэл зургийн студийг хааж Альпийн бяцхан хот болох Хеберт оршин суусан байна.
1990 оноос Дэвид өөрийн хамгийн шилдэг гэрэл зургуудтай сэтгүүлийг гаргаж эхэлсэн бөгөөд 1998 оноос Юта мужийн Парк Сити хотод “West Light Images“ гэрэл зургийн галерей нээжээ.