Үүнтэй холбоотойгоор энэ төрлийн төмөр хүлгийн үйлдвэрлэл 25 хувиар нэмэгдсэн байна. Энэ намар Дэлхийн томоохон авто машины үйлдвэрлэгчид дор бүрнээ гэр бүлийн машин үйлчдвэрлэсэн нь өрсөлдөөнийг ширүүсгэж, үр дүнд нь түлшиндээ илүү хэмнэлттэй, илүү загварлаг, илүү хэрэглээнд ойрууд нь шигшигдсээр байна.
Үнийн хувьд 25 – 30 мянган америк долларын хооронд хэлбэлзэж байгаа аж. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэр бүлийн машин худалдан авагчдын хувьд Toyota Camry болон Honda Accord нар нь хамгийн түгээмэл сонголт байсан. Тэгвэл АНУ-ын авто машин үйлдвэрлэгчид ч энэ салбарт хүч түрэн орж ирж, Ford Fusion, Chevrolet Malibu зэргээ улам загваржуулж, улам сайн тоноглон, зах зээлд нийлүүлж байна.
Шинэ өрсөлдөгчид ч энэ салбарт гараа дүржээ. Хоёрхон жилийн өмнө шинэчлэгдсэн Hyundai Sonata нь түлшний дээд зэргийн хэмнэлттэйгээрээ 2011 оны хамгийн сайн борлуулалттай гэр бүлийн машин болж байсан. Хэдийгээр одоо Chevrolet Volt-ын ард жагсах болсон ч Sonata нь шилдэг гэр бүлийн машин хэвээр байна.
Харин одоо 2013 онд гарах гэр бүлийн шинэ, шилдэг загваруудаа Malibu, Fusion, Accord, Nissan Altima нар бэлэн болгоод байна. Түүнчлэн ирэх оны эхээр 2014 оны Mazda6 – ийн анхны загвар гарах бол Camry, Volkswagen Passat нарын нь цоо шинэ загварууд гараад байна. Бүгд л дээд зэргийн чанартай, хамгийн сайн тоноглолуудтай боловч зах зээлд байр сууриа эзлэхийн туд боломжийн үнэтэй байх юм.
Ирэх жилд ийм олон гэр бүлийн авто машинууд гарахаар хүлээгдэж, Mazda6 хүртэл тун удахгүй бэлэн болох гэж байхад хэрэглэгчид дасал болсон Camry болон Accord-оо худалдан авахаар яарахгүй байх. Тиймээс, хэрэв та гэр бүлийн, чанартай машин авах гэж байгаа бол жаахан хүлээгээд, олон үйлдвэрлэгчдийн бүтээлүүдийг нэг бүрчлэн унаж үзэн, гэр бүлтэйгээ сайн зөвлөлдөх нь зүйтэй гэж хэлмээр байна.
2014 оны Mazda6Маш тохилог бөгөөд хэрэглээнд ойр Mazda6 нь хамгийн шилдэг гэр бүлийн авто машинуудын нэг хэвээр л байна. 2013 оны эхээр гарах 2014 оны шинэ загвар нь түлш зарцуулалт маш багатай, илүү сайн чанарын төмөр гадаргуй, SkyActiv шатахууны хөдөлгүүртэй байх ажээ. Аюулгүйн байдлын хувьд шинэ Mazda6 нь хойш өнхрүүлдэггүй Hill Assist буюу өгсүүр газрын дэмжигч болон зам дээр саад тулгарахад автоматаар хурдаа хасдаг Smart City Brake Support-той байх юм.
2013 Ford FusionЦоо шинэ Fusion нь Aston Martin-ыг санагдуулам час хийсэн дизайнаараа энэхүү жагсаалтад багтаж байна. Гурван ширхэг дөрвөн цилиндртэй хөдөлгүүр, 47 mpg хайбридтай энэхүү машин нь 100 миль-д нэг галлон буюу 3,78 литр шатахуун зарцуулдаг. Үнэ нь 22,495 доллараас – 32,995 долларын хооронд байх юм.
Шинэ Fusion нь luxury зэрэглэлийн төмөр хүлэг шиг технологитой юм байна. Жишээлбэл суудлын автомат тохируулга, түлш хэмнэдэг start-stop системээр тоноглогдсон.
2013 Honda Accord9 дэхь үеийн Accord нь загварын хувьд сайжирч, хайбрид залгуурын холболттой болон хэвшмэл хайбридтай, 4 болон 6 цилиндртэй хөдөлгүүртэй ажээ. Түүнчлэн машины гадна талд байруулсан олон камерууд нь удирдах самбар дахь дэлгэц асаалттай үед таны нүдэнд үл үзэгдэх хэсгүүдийн талаар дуут болон дүрст дохиог өгдөг. Үнийн хувьд $21,680 - $33,430 хооронд ажээ.
Шинэ Аккорд-ын дотоод засал нь мөн л тохилог. HondaLink–ийн систем нь Bluetooth, гарны оролцоогүй утсаар ярих боломж, гар ашиглахгүйгээр тект мессэж явуулах боломж төдийгүй Pandora radio, Aha болон бусад үйлчилгээнд дуу таньж холбогдох боломжийг олгодог.
2013 Nissan AltimaAltima-гийн үндсэн хөдөлгүүр нь шулуун замд 38 mpg түлшний хэмнэлттэй ажээ. Налуу дээвэр, өргөн загвар нь хоёр хаалгатай купе-г санагдуулам. Таны дугуйны хий суларсан бол, хийлүүлэх болсныг анхааруулсан дохиог автоматаар өгдөг. Үнэ нь: $21,500 - $30,080.
Altima–гийн NASA–гийн сансрын хүлгийнх шиг суудал нь жолооч болон зорчигчдод дээд зэргийн тав тухыг олгох нь гарцаагүй. NissanConnect систем дэхь стандарт Bluetooth технологи нь таны ухаалаг гар утсыг машины мэдээлэл, чөлөөт цагийн системд холбосноор та гараа оролцуулалгүйгээр дуу сонсож, утсаар ярьж, Pandora Radio болон Google–ийн байршлын хайлтад холбогдоно.
2013 Toyota CamryАмерикийн зах зээл дэхь хамгийн их борлуулалттай гэр бүлийн машин болох Camry нь жилийн өмнө төрөл арилжиж, илүү цэвэрхэн дизайн, тав тух, багтаамжтай болсон билээ. Дөрвөн цилиндртэй гол хөдөлгүүр нь 27 mpg түлш хэмнэлттэй бөгөөд хүсвэл та V6 юмуу хайбрид хөдөлгүүртэйг нь сонгож болох юм байна. Хайбрид хөдөлгүүртэй нь 38 mpg түлш хэмнэнэ. Үнэ: $22,055 - $30,115
Шинэ Camry–гийн дотоод засал нь эрс сайжирсан. Үүнийг илүү зөөлөн суудал болон дээд зэргийн нарийн оёо зэргээр нь мэдэж болно. Bluetooth болон USB оролт нь стандарт, Түүнчлэн Toyota–гийн шинэ Entune смартфон системийг суурилуулсан нь Bing хайлтын систем, интернет радио сонсох, замын, спорт болон эдийн засгийн мэдээллийг авахад туслана.
2013 Volkwagen Passat2012 оны шинэчлэгдсэн загвартай Passat нь Европ стиль, цэвэрхэн, гялтгар деталиудаараа авто машин шүүмжлэгчдийн дунд нэр хүндтэй хэвээр байгаа юм. Passat нь энэхүү жагсаалтад багтсан дизель хөдөлгүүртэй цор ганц гэр бүлийн машин юм. Шулуун замд 43 mpg түлш хэмнэлттэй ажээ. Үнэ нь: $20,845 - $33,525.
Шинэ Passat нь өмнөхийгөө бодвол илүү багтаамжтай төдийгүй өрсөлдөгчдийгөө бодоход арай хямд үнэтэй. Гэхдээ загварын хувьд хэтэрхий “нүцгэн”, дотоод засал нь хуучныгаа гүйцэхгүй ажээ.