National Geographic -ийн 10-р сарын шилдэгүүд (Үргэлжлэл)

2012-11-04, 18:34
24,954
National Geographic – чадварлаг гэрэл зурагчдын өнгөрсөн сард буулгасан шилдэг зургуудыг танд хүргэж байгаа билээ. Олон жилийн түүхтэй энэхүү алдарт сувгийн бүтээлүүд нь үргэлж хорвоо дэлхий дээрхи хачин сонин газрууд, байгалийн үзэсгэлэн төгс бүтэц, ан амьтан, сонирхолтой хүмүүсийн талаар ул суурьтай түүхийг хүүрнэх гайхалтай гэрэл зураг, нийтлэл, нэвтрүүлгүүд байдаг. Үүнд нь ч олон сая хүмүүс дуртай бөгөөд нэвтрүүлгийг нь шимтэн үздэг юм. Ингээд таны амралтын өдөрт тань гэрэл нэмэхээр National Geographic-ийн 10-р сарын шилдэг бүтээлүүдийн төгсгөлийн хэсгийг хүргэж байна.
National Geographic -ийн 10-р сарын шилдэгүүд (Үргэлжлэл)



Английн Адрианы хана. Ромын эзэнт гүрэн эд цэцэглэн хөгжиж байх үед Адрианагийн хана нь 4,5 метр өндөртэй бөгөөд Британий арал дагуу үргэлжилсэн урт байжээ. (Фото Роберт Кларк):



Сокотран хамелеон. Сокотраны хамелеон нь ганцхан Сокотран арал дээр л аж төрдөг амьтан юм. Орон нутгийн хүмүүсийн ярьдагаар, энэхүү хамелеоны шивэгнэхийг сонссон хүн хэлгүй болдог гэдэг. (Фото Марк У. Мофетт):



Аляскийн өвлийн модод. (Фото Susan Stevenson):



Хойд Атлантик дахь олуш шувуу (Фото Andrew Parkinson):



Урт чихт алагдаахай. Энэ бол биетэйгээ харьцуулахад Дэлхийн хамгийн урт чихтэй амьтан юм. Энэхүү чих нь илүүдэл дулааныг хурдан гадагшлуулж, сонор соргог байхад нь нөлөөлдөг байна. (Фото Алексей Волков):



Морьны зам. 4600 метр өндөртэй Зар Гама хавцлыг даван, олон зууны туршид морин цуваан дээр жин тээсэн худалдаачид үүгээр явж өнгөрсөөр иржээ. (Фото Майкл Ямашита):



Танзан дахь үчимбэр (улаан ирвэс) - ийн гэр бүл. Судлаачдын Этта гэж нэрлэсэн эмэгчин улаан ирвэс нь 12 долоо хоногтой зулзагануудаа харж хандаж байна. Харин тоглож наадахаас өөрийг мэдэхгүй залуухан зулзаганууд нь хоорондоо ноцолдоно. Ирвэс бол үнэхээр ер бусын амьтад билээ. Үзэсгэлэнтэй, спорт авто машиныг санагдуулам төрхтэй, хурдан шалмаг, гаршуулахад амар. Ирвэс бол зүгээр л нэг зэрлэг байгаль дээрхи араатан биш, харин дэлхийн өнцөг булан бүр дэхь кино бүтээгчид болон зар сурталчилгааны найруулагчдын дуранд үргэлж өртдөг жинхэнэ “медиа од” юм. Та Google дээр “ирвэс”, “шилүүс”, “үчимбэр”, эсвэл зүгээр л “cheetah” гэж англиар бичээд, зургаар хайхад танд 20 гаруй сая хариу гарч ирэх болно. Хувцас загварын шинэ цуглуулгын каталогноос авахуулаад онгорхой дээвэртэй тансаг төмөр хүлгийн арын суудал дээр гээд хаа сайгүй байх үчимбэрийг та олж харна. (Фото Франс Лантинг):



Камчаткийн “загасчин”. Курилийн нуураас яргай загас барьж байгаа баавгай. Эндээс загас агнахын тулд маш олон баавгайнууд ирдэг ажээ. (Фото Ренди Олсон):



Орон нутгийн иргэд нь Моа гэж нэрлэдэг аварга том чулуун барималуудаараа алдартай Пасха арал. Энэхүү барималыг нэгэн Холливуудын кинонд зориулж, 1994 онд бүтээсэн бөгөөд зураг авалтын дараа далайд живүүлжээ. (Фото Randy Olson):



Небраска хуй салхи. Хуй салхины ангууч Майк Холлингсхед нь 209 км/цагийн хурдтай энэхүү салхины зургийг дарж чаджээ. Уг хуй нь хэд хэдэн ачааны галт тэргийг хийсгэн одсон байна. (Фото Майк Холлингсхед):



Камчаткийн булга. Камчаткийн булганууд нь хамгийн том биетэй нь юм байна. Фото Сергей Горшков):



Антарктидын хаан пингвинүүд. Ан хийж байхдаа тэд 530 метрийн гүнд шумбаж чаддаг. (Фото Paul Nicklen):



Шөнийн тэнгэр доорхи хүрээлэн. Америкийн Нэчерал – Бржес хүрээлэн нь олон улсын ассоциацаас “Харанхуй тэнгэр” гэдэг нэрийг хүртсэн байна. (Фото Жим Ричардсон):



Нохой ба талын оготно. Талын оготноруу цонхны цаанаас харж байгаа нохойны төрхийг хальсанд буулгахын тулд гэрэл зурагчин Кай Фагерстром нь хэдэн өдрийг зарцуулжээ. (Фото Кай Фагерстром):



Шницбергений мөсөн уул. Шницбергений эрэг орчмын усанд давалгаанд хуваагдсан мөснүүд далайн чанадруу хөвөн одсоор. Мөс нь ингэж ихээр хайлах болсон нь тус байгалийн нандин газрын цаашдын оршин тогтнолд заналхийлж байгаа юм. (Фото Пол Никлен):



Камчаткийн галт үнэг. Үнэг бол Оросын газар нутаг дахь ховор амьтан биш. Гэвч галт үнэгний тал дээр хийсэн судалгааны ажил тун ховор байдаг ажээ. (Фото Сергей Горшков):



Шри-Ланкийн Эгэл хараацай шувууны дэгдээхий. (Фото Lalith Ekanayake):




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()