National Geographic -ийн 10-р сарын шилдэг зургууд

2012-11-03, 20:14
19,854
“National Geographic” сэтгүүлээс байгаль, хүн, амьтан гэх мэт төрлүүдээр гэрэл зургийн уралдаан зохион байгуулж байгаа гэдгийг та бүхэн мэдэх биз. Сар бүр л гайхалтай шинэ, шилдэг зургууд ирсээр л байдаг. Энэхүү гэрэл зургийн уралдааны эцсийн хугацаа 11-р сарын 30 бөгөөд ялагчийг тодруулах хугацаа ойртсоор байна.  Харин бид энэхүү уралдааны сар бүрийн шилдэг зургуудаас цаг алдалгүй хүргэж байгаа. Ингээд 10-р  сарын хамгийн шилдэг 18 гэрэл зургуудыг тайлбарын хамт хүлээн авцгаая.
National Geographic -ийн 10-р сарын шилдэг зургууд



Тимгад дахь гурвалжин арк. Эртний Алжир улсын Тамугади хотыг одоо Тимгад гэдэг болсон аж. Энэхүү аркыг МЭӨ100-аад оны үед Траяна эзэн хаанд зориулан барьж байжээ. Хэрвээ одоо энэхүү улсыг зорин очвол чулуун зам дээгүүр наймаачид, дайчдын болон барилгачдын тэрэгний дугуйны үлдээсэн хонхорхой байдаг гэнэ.



Казакстаны нийслэл Астана хотын шөнийн амьдрал. Шөнө болсны дараа Засгийн газрын томоохон байрууд гайхалтай гэрэлтэж үлгэрийн юм шиг уур амьсгалыг бүрдүүлдэг аж.



Непал болон Түвдийн агуй нь асар их нууц агуулдаг учир археологчид, түүх судлаачид болон ямагт шинийг эрэлхийлж байдаг хайгуулчид энэхүү агуйд ихээхэн ирдэг байна. Судлаач Мэтт Сигал нь агуйн гүн рүү нэвтэрч орох гэж байгаа бөгөөд 150 футийн өндөрт одой хүн шиг л харагдаж байна. Гэсэн хэдий ч тэрээр өөрийн аялалаа үргэлжлүүлж байсан. Учир нь 800 жилийн өмнөх энэхүү агуйд магадгүй эртний баримал, ханан дээрх зураг эсвэл үнэт эдлэл ч байж болох юм.



Улаан ирвэсний талаар бид юу мэдэх вэ? Залуу улаан ирвэс Кени дахь “Масаи Мара” хэмээх дархан цаазтай газрын удамбар модны дээрээс эргэн тойрноо ажиглаж байх юм. Энэ нь түүний ажлаа сайн мэдэж байгаагийн шинж аж. Улаан ирвэсүүд дэлхийн хамгийн зэрлэг амьтдын нэг бөгөөд байгалийн хүнд шалгууруудыг давж, амьд гарахын тулд ийм байхаас ч өөр аргагүй биз.



Арабын хойгоос зүүн зүгт орших Энэтхэгийн далайн ойролцоо байх Сокотрын арал. Энэхүү арлыг өөр ертөнцөд очих үүд хаалга хэмээн үздэг байна. Учир нь энэ арал байгалийн үзэгдэл болон ер нь ямар нэг муу үзэгдлүүдээр огт хөндөгдөөгүй зэрлэг онгон байгаль юм. Ялангуяа энэ нь ургамалд их хамааралтай бөгөөд гайхалтай ургамлууд, мод бутнууд, цэцэг гэх мэт таны өмнө хэзээ ч харж байгаагүй байгалийн тогтоц байдаг аж. “Луугийн цус” хэмээх энэхүү ховор мод нь үүний тод жишээ болж байна.



Непал болон Түвдийн хилийн зааг дээр орших Мустанг хэмээх энэхүү газрыг нууцлагдмал, газар дээрх диваажин гэж үздэг. Түүхчид болон археологчид үзэхдээ Мустангд МЭӨ 800 оны үед соёл иргэншил үүссэн гэжээ. Мөн энэхүү газар 20 жилийн өмнөөс эхлэн жуулчдын хувьд нээлттэй болсон бөгөөд энд цаг хугацаа яг л зогссон мэт сэтгэгдэл төрдөг аж. Эртний хот болох Тсарангт хүмүүс яг л 100 жилийн өмнөх амьдралаар амьдардаг гэнэ.



2500 жилийн өмнө Исландад ганц ч оршин суугч байхгүй байх үед нэгэн Хверфьялл галт уулын анхны дэлбэрэлт болсон бөгөөд үүнийг ямар ч хүн одоог хүртэл харж чадаагүй байна. Харин энэ жилийн 3-р сарын орой гэрэл зурагчин Оршойа Харберг хойд зүгийн салхи энэхүү галт уулын тогоо руу зам тавьж байгааг ажиглаж зогсжээ. Энэ юу вэ гэхээр цасан ширхгүүд нэг эгнээ болон Миватн нуурын мөсөн дээр бөөгнөрч нэгэн урт замыг үүсгэж байсан аж.



Сокотрын арал нь зэрлэг ургамал, амьтдын ертөнцөөрөө алдартай. Тэгвэл одоо энэхүү арал дээр 181 төрлийн шувууд амьдарч байгаа бөгөөд эдгээрээс 6 төрлийн шувууны аймаг нь Сокотрын төрөлхийн шувууд хэмээн тооцогдож байгаа аж. Үүнд, сокотрын болжмор, сокотрын хөхөө, сокотрын тодол, овъёосны швуу гэх мэт төрлүүд багтана. Гэрэл зурагчин идлэг шонхор шувуу өөрийн үрсээ хэрхэн хооллож байгаа талаар агшныг буулгаж авсан байна. Эдгээр шувууд нь Сокотрын хамгийн жижиг махчин шувууны тоонд багтах бөгөөд урт нь 35 см-ээс хэтэрдэггүй гэнэ.



Атолл Лайтхаус-Риф нь Белизийн дэвээ хадны нэг хэсэг бөгөөд Белиз дахь жуулчдын анхаарлыг татсан газрын нэг юм. Францын судлаач Жак-Иву Кустогийн ачаар олонд алдартай болсон бөгөөд шумбахад тохиромжтой 10 газрын нэгт багтсан аж. Энэхүү дэвээ хад нь Атлантын далайн томоохон хэсэг тооцогдох бөгөөд хэмжээгээрээ Австралийн дэвээ хадны дараа буюу хоёрт ордог байна.



Оклахамын цахилгаан. Энд хэзээ ч ижил шуурга болдоггүй байна. Хэдийгээр шуурга хүн ам суурьшсан газраас маш хурдан өнгөрдөг боловч энэхүү хар үүл нь цаг гаруй хугацаанд Оклахамын фермерийн хот руу олон аянга, цахилгаан дагуулсаар нүүсэн байна.



Буддын шашны Шаолинь хэмээх энэхүү сүм нь Хятадын ард иргэдийн сүсэг бишрэлийн томоохон газар бөгөөд бараг л Хятадын гол сүм гэж болно. 1982 онд энэхүү сүм алдрын дээд цэгтээ хүрсэн байна. Учир нь энэ үед “Шаолины сүм” хэмээх уран сайхны кино дэлгэцэнд гарсан бөгөөд гол дүрд нь Жет Ли тоглосон аж. Энэхүү сүм нь ихэд алдартай учраас хотын томоохон бизнес эрхлэгчид сүмийг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө харамгүй хандивладаг байна.



Антарктид дахь Уоррены агуй нь Эребус галт уулын нөлөөгөөр хайлж бүтэн зууны туршид хуримтлагдсан мөсөн агуй юм. Агуйд орохын тулд уулчдын олс болон шат ашиглах шаардлагатай аж. Гэвч энэ нь маш осолтой бас хэцүү даалгавар юм байна. Хамгийн зоригтой хүмүүс л энэхүү алхмыг хийж чадах аж.



Пайн-Рижийн газар нутаг дээр амьдарч буй Оглала Индианчуудын амьдрал тийм ч таатай биш байгаа бололтой. Учир нь энд өлсгөлөн, ядуу амьдрал ноёрхож байгаа аж. Зурган дээр 9 настай Индиан хөвгүүн байгаа бөгөөд тэрээр мөргөлийн тугуудыг америкийн “Тамын цамхаг” хэмээх хөшөөнөөс холгүй газар өлгөж байна. Хүүгийн үйлдсэн мөргөл, хүслийг тэнгэр бурхан харж үзэж түүний хүсэл биелэх болно хэмээн найдаж байгаа нь лавтай.



Рио-де-Жанейрогийн хамгийн алдартай наран шарлагын газруудын нэг болох Ботафо Бэй болон “Сахарын толгод” хэмээх уулын шөнийн харагдах байдал. Энэхүү хойг нь гэрэлт галаар бүрхэгдсэн бөгөөд эргэн тойронд нь тайван, чимээгүй орчинтой байна. Харин Ботафо Бэй болон “Сахарын толгод”-ын дунд зогсох завьнууд зөөлөн ганхсаар...



Вайоминг мужын өрнө зүгт орших Брижер-Титоны ой. Үндэсний хүрээлэн болох Йеллоустонаас эхлэн Уинд-Ривер уулын нуруу хүртэл Гранд-Титоны хүрээлэнгийн зүүн хилийг дайран өнгөрдөг байна. Энэхүү ой маш том учраас Аляскаас давж гарсан хоёрдогч томоохон ой хэмээн авч үздэг. Брижер-Титоны ойгоос Вайминг мужын томоохон голын нэг болох Снейк голын эх урсдаг байна. Та бүхэн зураг дээрээс уулын хавцалаар урсах Снейк голыг харж байна.



Эрвээхэй, зөгий болон хэдгэнэтэй адилаар шавжнууд цэцгийн тоос цуглуулахдаа тэднээс дутахааргүй сайн аж. Тэгвэл энэхүү зураг дээр “цэрэг” шавж замбага цэцгийн тоосонд умбаж байгаа бөгөөд энэхүү цэцгийн тоос нь чихэрлэг байдаг учраас олон тооны шавжийг өөр дээрээ цуглуулдаг байна.



Зүү хэлбэрт толгойтой далайн нохой буюу загас. Энэхүү загас нь давстай ус эсвэл далайн усанд амьдарч, аль болох аюулаас нуугдаж хол байхыг хичээдэг байна. Далайн ургамлуудын дунд хийсэн гайхалтай амьдрах оромжтой болжээ.



Юкатаны хойгт ихэвчлэн таарах энэхүү аварга загас нь тухайн газрынхаа хамгийн том загасны нэг юм. Гэсэн хэдий ч тэд далайн хамгийн жижиг амьтдаар хооллодог байна. Бяцхан загаснуудаар хүрээлэгдсэн энэхүү аварга загаснууд ихэвчлэн далайн гүнд аялах дуртай аж.



Үргэлжлэл бий...


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()