Дэлхий дээрх хамгийн өвөрмөц хоол

2012-10-31, 21:49
31,434
Нэгдүгээр хоол бол гадаадын орнуудын хувьд үдийн хоолны нэгээхэн хэсэг зайлшгүй мөн. Хоолыг хийхдээ өөрийн ур чадвар, сэтгэн бодох чадварыг ашиглаж төрөл бүрийн шинэхэн хоол хийж болно. Хоол нь орц найрлагаасаа хамаарч амт, шим тэжээл зэрэг нь өөр өөр байдаг. Харин бидний өнөөдрийн танилцуулах гэж буй хоол бүгд нэгдүгээр хоол бөгөөд найрлага нь үнэхээр өвөрмөц аж. Манай Монголчууд малын гэдсийг идэж чаддаг бол Европчуудын хувьд энэ нь их л жигтэй, хачирхалтай зүйл бололтой. Эдгээр хоолны ихэнхи нь Ази төрлийн хоол юм.
Дэлхий дээрх хамгийн өвөрмөц хоол

1. Менудо (Мексик)
Хэдийгээр энэхүү хоол нь тийм ч хачирхалтай найрлагатай биш хэдий ч Европчууд төдийлөн үхрийн гэдэс идэхийг хүсэхгүй л болов уу. Менудо нь Мексик үндэсний хоол бөгөөд ихэнхидээ онцгой баяр ёслол, үйл явдлаар хийдэг байна. Үүнээс гадна Менудог шартсаны маргааш идэхэд нэн тохиромжтой байдаг гэнэ.

Менудог хийхэд үхрийн гэдэс, сонгино, үсүү, гашуун чинжүү болон эрдэнэ шиш хэрэг болох аж. Үхрийн гэдэс удаан болдог учраас хоолыг хийхэд ойролцоогоор 7-10 цаг шаардлагатай гэнэ. Зарим хүмүүс гэдэс тийм амттай байж чадна гэж үү? хэмээн гайхах тохиолдол ч бий. Гэвч чанасан гэдсийг дээр дурдсан амтлагчуудтай хольж хэдэн цаг буцалгасны дараа амт нь үнэхээр гайхалтай болдог аж.

Удаан чанасан учраас үхрийн гэдэс маш зөөлөн болж аманд ороод л хайлах бөгөөд бинтэй хольж идэж болно. Ингээд та сайхан амттай өдрийн хоолыг зооглох боломжтой боллоо. Энэхүү хоолны талаар тодорхой түүх үгүй боловч зарим нэг нь хэлэхдээ: “Эртний Мексикчүүд үхрийг нядалсны дараа түүний биеийн бүх хэсгийг ямарваа нэгэн зүйлд хэрэглэхийг эрмэлздэг байсан учраас гэдсийг нь хүртэл хэрэглэдэг болсон” гэнэ. Менудог та Мексикийн аль ч ресторанд орсон идэх боломжтой юм.



2. Кибуру (Танзань)
Энэхүү хоол нь Өмнөд Африкийн Килиманжаро уулын ойролцоо амьдрах Чагга үндэстний хийдэг хамгийн энгийн хоолны төрөл юм. Эдгээр үндэстэнгүүд ихэвчлэн газар тариалангийн хүчээр амьдардаг бөгөөд ихэвчлэн кофе болон гадилыг боловсруулахад ихэд анхаардаг аж. Чагга үндэстэнгүүд маш энгийн ард түмэн учраас мөн л энгийн хоол хийдэг байна. Кибуру хоолыг гадил, вандуй болон шавраар хийдэг гэнэ. Хоолонд хэрэглэгдэх бүх бүтээгдэхүүнийг хамтад нь усанд хийдэг бөгөөд үүнд навч хийж болно. Шавар нь хоолонд давсархаг амт оруулж өгдөг байна.



3. Супу (Танзань)
Супу нь Менудо хоолтой бага зэрэг төстэй гэнэ. Учир нь Супуг хийхэд маш олон төрлийн амьтны хэсгүүдийг ашиглаж хийдэг байна. Танзаны энэхүү хоолыг ихэвчлэн өглөөний хоолонд хийдэг бөгөөд орцонд нь бөөр, зүрх, уушги, элэг, ямааны тархи, үхрийн гэдэс, болон гэдэс дотрыг ашигладаг. Заримдаа хоолыг үхрийн шийрээр хийдэг байна. Харин ингэж хийсэн хоолыг "supu ya makongoro" гэж нэрлэдэг байна. Энэхүү хоолыг Танзанчууд өглөөний хоолондоо идэх дуртай бөгөөд мөн шарталтын эсрэг хамгийн сайн үйлчилгээтэй байдаг гэнэ.



4. Азарган тахианы төмсгөөр хийсэн хоол
Энэхүү хоол нь тахианы махаар хийсэн хоолтой адил боловч хамгийн гол онцлог нь үүнийг тахианы махаар бус харин азарган тахианы төмсгөөр хийдэг гэнэ. Төмсөг болон хүнсний ногоонуудыг бүгдийг нь нэг дор хийж чанана. Энэхүү төмсөгний дотор тал нь тослог талдаа боловч зайдас шиг хатуу хальстай байдаг гэнэ.

Зарим хүмүүс үүнийг кремний амттай чанасан өндөгтэй харьцуулдаг байна. Энэхүү хоол нь эмэгтэйчүүдийн нүүр царайг сайхан, толигор болгодог бол эрэгтэйчүүдийн бэлгийн чадавхийг дээшлүүлдэг гэнэ.



5. Шувууны үүрээр хийсэн хоол (Хятад)
Энэхүү хоол нь энэ жагсаалтын хамгийн үнэтэй хоолны нэг төрөл юм. Үүнийг шувууны үүрээр хийдэг бөгөөд зарим ресторанд энэхүү хоолны үнэ 30-100 долларын үнэтэй зарагддаг гэнэ. Нэг кг шувууны үүр ойролцоогоор 2000 долларын үнэтэй байдаг аж.

Хоолыг хийхэд хэрэглэж буй хамгийн гол зүйл нь шувууны үүрний шүлс юм. Үүр нь усанд уусч усыг зунгааралдсан өтгөн шингэн болгодог аж. Харин энэхүү хоолыг бүр эртний үеэс Хятад улсад хийж эхэлсэн байна.

Энэхүү шувууны үүрийг Collocalia шувууны эр нь засдаг бөгөөд ихэвчлэн агуй дотор засдаг аж. Нэг үүр засахад 35 хоног зарцуулдаг. Шувууд ялгаруулж буй шүлсээрээ үүрээ сүлждэг гэнэ. Хятадын иргэдийн хэлж байгаагаар энэ хоол хүний дархлааг сайжруулж, уушгины багтраа өвчнийг эмчлэхэд ихээхэн тустай гэжээ.



6. Бугын эхэсээр хийсэн хоол (Хятад)
Хятад улсын Шанхай хотын ресторануудуд хүний биед сайнаар нөлөөлөх бугын эхэсээр хийсэн хоолыг идэж болно. Энэхүү хоол нь бөөрийг эмчилж, нүүрний өнгийг сэргээж, амьдрах эрч хүч дүүрэн болгодог байна. Хоолны найрлагад мөөг, цэцэг, тахиа багтдаг бөгөөд хамгийн гол зүйл нь бугын эхэс юм. Энэхүү бугын эхэс нь нэлээд зууралдсан учраас удаан зажлах шаардлага гардаг байна.

Эхэс гэдэг нь ихэнхи хөхтөн амьтдын үр хөврөлийг эхийн умайд холбож өгдөг эрхтэн юм. Эхэс нь эхийн биеээс үр хөврөл рүү цус, хүчилтөрөгч, тэжээллэг бодис зэргийг дамжуулах үүрэгтэй аж. Зулзага нь төрсний дараа эхэс эхийн биеэс гадагш гардаг байна.



7. Сагамхай загасны дэлүүн хоол (Япон)
Энэхүү хоолыг сагамхай загасны дэлүүгээр хийдэг бөгөөд Япон үндэстэнгүүд маш их дуртай байдаг гэнэ. Дэлүү нь загасны үрийн шингэнийг агуулсан бяцхан уут бөгөөд шөлийг өтгөртөл уг дэлүүг чанадаг байна. Япон улсад энэхүү хоолыг “Ширако” хэмээн нэрлэдэг.

“Ширако” гэдэг нь “цагаан хүүхдүүд” гэсэн утгатай аж. Дээрх хоолыг ихэвчлэн өвлийн цагаар хийдэг бөгөөд тогтоосон хэсэг хугацаанд хэрэглэвэл бэлгийн чадавхийг сайжруулна гэж үздэг байна. Зарим ресторанууд үйлчлүүлэгчдийн анхаарлыг татаж тэднийг гайхшруулахын тулд энэхүү хоолыг хийдэг.



8. Сарьсан багваахайн хоол (Палау арал)
Хэрвээ энэхүү хоолны хамгийн гол найрлага болох сарьсан багваахайг арьс, үснээс нь цэвэрлэдэг бол тийм ч муухай хоол биш байх байсан болов уу. Номхон далайн Палау арал дээр идэж болох амьтад хомсхон байдаг учраас арлын иргэд сарьсан багваахайг иддэг байна. Арал дээр хэд хэдэн төрлийн сарьсан багваахай байдаг бөгөөд зарим нь шавжаар хооллодог, зарим нь жимсээр хооллодог гэнэ.

Жимсээр хооллодог сарьсан багваахайг кокосны сүү болон бусад амтлагчуудтай хольж хэдэн цагийн турш чанадаг байна. Зарим ресторанд эр, эм сарьсан багваахайны аль төрлөөр нь хоол хийлгэхийг хүсч байгаагаа сонгож болдог бөгөөд тэднийг амьдаар нь буцалсан усанд хийдэг аж. Энэхүү хоолыг амссан зарим хүмүүс хэлэхдээ: “Хэрвээ таваг дотор бүтэн сарьсан багваахай болон түүний үс нь байхгүй байсан бол идэхэд боломжийн л юм”- гэж хэлж байжээ.



9. Барын бэлэг эрхтнээр хийсэн шөл (Хятад)
Амьтдын бэлэг эрхтнээр хийсэн олон төрлийн хоол байдаг боловч энэхүү хоол нь хамгийн үнэтэй, хамгийн ховор нь гэнэ. Энэхүү хоолыг хийхэд дор хаяж нэг бар алах хэрэгтэй болох бөгөөд бар алсан тохиолдолд цаазлах ялыг оноодог байна. Тиймээс бар агнахдаа нэлээд болгоомжтой байх шаардлага гарч байгаа бөгөөд болгоомжгүй байсан тохиолдолд амь насаа ч алдах магадлалтай юм байна. Барын эрхтэнгээр хийдэг энэ хоол нь Ази тивээс гаралтай учраас Азид маш цөөн тооны бар амьдардаг байх магадлалтай юм.

Хоолыг хийхдээ барын эрхтэнг нь долоо хоногийн турш дэвтээж, дараа нь янз бүрийн амтлагч эсвэл барын ястай хамт нэг өдрийн турш чанадаг байна. Ийм хоолны нэг порц нь 400 долларын үнэ-д хүрэх аж. Хэдийгээр бар агнахыг хориглоод байгаа ч худалдааны газруудад барын зарим нэг зүйлсийг зарсаар л байгаа гэнэ. Харин заримдаа барын эрхтэн хэмээн зарж буй зүйл үхэр эсвэл бугын шөрмөс байдаг байна.



10. Цусан хоол (Вьетнам)
Энэхүү жагсаалтын хамгийн аймшигт хоол бол энэхүү хоол юм. Энэ нь Вьетнамын үндэсний хоол бөгөөд ихэвчлэн галууны цус, шувууны гэдэс, самар болон ногоонуудыг ашиглаж хийдэг байна.

Галууны цусыг түүхий чигээр нь хөлдөөж цусны царцмаг байдал арилахаас нь өмнө хөлдүүгээр нь иддэг аж. Хоолыг идсэн хүн болон хоолыг хийж байгаа хүн нь маш их тамир тэнхээтэй болдог гэнэ. Харин шувууны ханиад гарснаас хойш энэхүү хоолыг их хэмжээгээр хэрэглэхээ больсон боловч зарим нэг хүмүүс ханиаднаас үл айн хийж идсээр л байдаг байна.



Бонус. №5 шөл
№5 шөл нь мөн л дэлхийн хамгийн хачирхалтай хоолны төрөлд багтдаг. Зүүн Өмнөд Азийн үндэстэнгүүд энэхүү хоолыг сонгино, лууван, махны шөл болон үхрийн бэлэг эрхтэн, төмсгийг ашиглаж хийдэг байна. Энэхүү хоол нь мөн л бэлгийн чадавхийг сайжруулдагаараа алдартай болсон аж.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()