Конгамато1932 онд Английн аялагч Фрэнк Мелланд “Африкт” хэмээх номондоо хамгийн анх Конгаматогийн талаар өгүүлсэн байна. Энэ нь нисдэг хэвлээр явагч амьтан бөгөөд Замби, Ангол болон Конго үндэстний домогт өгүүлэгддэг гэнэ. Тэрээр бичихдээ голын ойролцоо амьдардаг энэхүү амьтан түүний тав тухыг алдагдуулсан хүн болгон руу дайрдаг гэжээ. Зурагнаас харахад тэрээр pterosaur-тай төстэй юм байна хэмээн иргэд хэлж байв.
ИмпундулуИмпундулу буюу “Аянгат шувуу” нь Зулу болон Коса үндэстний домог гэнэ. Хүний биетэй ойролцоо хэмжээтэй энэхүү шувуу аймшигт аянга болон салхи шуургыг дэгдээх агуу хүчтэй аж. Заримдаа хүний дүрд хувирч шуламд тусалдаг гэнэ. Энэхүү шувуу нь цус сорогч бөгөөд хүний цусаар хооллодог боловч мөн анагаах асар их чадалтай хэмээн домогт өгүүлдэг юм байна.
АдзеАдзе нь Гана болон Тонго хүмүүсийн домгоос гаралтай цус сорогч амьтан юм. Тэрээр гэрэлтдэг бөгөөд хэрвээ та түүнийг барьж авах юм бол хүний дүрд хувирч таны багалзуураас хазах болно. Ийм үед түүнийг ялах боломж ч бас бий гэнэ. Харин хэрвээ тэр шавьж хэвээрээ байх юм бол хүнийг унтаж байх хооронд цусыг нь сорж ямар нэгэн халдварт өвчин халдаадаг. Ихэнхидээ Адзе өөрийн хохирогчдоор хүүхдүүдийг сонгодог бөгөөд хэрвээ хүүхдүүд амьд гарч чадвал мэргэч, зөн билигчид болдог гэнэ.
ИнканьямбаИнканьямба нь махчин аварга могой загас мэт амьтан бөгөөд Африкийн Зулу болон Коса үндэстнүүдээс гаралтай домгийн баатар юм байна. Домгоос харахад Инканьямба нь цаг уурын байдлыг удирдаж чаддаг гэнэ. Африкт могой загас маш цөөхөн байдаг бөгөөд бараг л хоёр метрийн урттай байдаг байна. Гэсэн хэдий ч домогт Инканьямбаг яаж гүйцэх билээ.
Били сармагчинАфрикийн олон домгууд үл мэдэгдэх сармагчингийн төрлүүдтэй холбоотой байдаг. Тэдгээрийн нэг бол Били сармагчингийн домог юм. Энэхүү сармагчин шимпанзетай төстэй боловч ааш авир нь гориллтай адилхан байдаг гэнэ. 1908 оны үед энэ төрлийн сармагчингийн 5 ширхэг тархины гавлыг Били тосгонтой ойролцоо эрдэмтэд илрүүлсэн бөгөөд Били сармагчин хэмээн нэрлэх болжээ. Үүнээс гадна маш олон үл мэдэгдэх сармагчингийн төрлүүд нээлтээ хүлээсээр байгаа биз ээ.
ГбахалиГбахали бол Либерийн аймшигт амьтан юм. Тэрээр матартай төстэй боловч арай богино хамартай, урт хөлтэй юм байна. Түүний урт нь ойролцоогоор 10 метр гэнэ. Хэдийгээр энэ амьтныг байдаг хэмээн эрдэмтэд тогтоогоогүй боловч Либерийн анчид түүнийг домог гэж үздэггүй байна. Анчдын зарим нь Гбахалиг барьж байсан бөгөөд энэхүү амьтан бодитоор оршин тогтнодог хэмээн хэлж байгаа аж. Анчдад ойролцоогоор 228-208 сая жилийн өмнө Хойд Америкт амьдарч байсан архозаврын төрөл болох постозухын зургийг харуулахад тэд мөн гэж баталсан бөгөөд энэ нь одоогийн Гбахали бололтой.
Нинки-нанкаНинки-нанка нь Гамбийн голд амьдардаг усны мангас юм. Тэрээр матар цээжтэй, морин толгойтой, анааш шиг урт хүзүүтэй бөгөөд өндөр нь 10-15 метр юм байна.
ПопобаваПопобава бол Занзибар болон Танзаны чөтгөр юм. Өдөр тэрээр энгийн хүн шиг байдаг бөгөөд шөнө болохоор духан дээрээ нэг нүдтэй, сарьсан багваахай мэт далавчтай болж түүнд итгэхгүй байгаа хүмүүстэй маш харгис харьцдаг гэнэ. Попобва эрэгтэй, эмэгтэй ямар ч хүмүүс рүү довтолдог байна. 1965 онд Пемба арлаас энэхүү амьтны довтолгооны талаар анхны мэдээлэл ирсэн байна. Үүнээс хойш хохирогчдын тоо нэмэгдсээр байсан гэнэ. Харин 1995 онд хохирогчдын тоо маш их байсан учраас түгшүүр зарлажээ.
ГрутслангГрутслангийг африкаас орчуулбал “аварга могой” гэсэн утгатай үг аж. Ийм нэртэй аймшигт амьтан Өмнөд Африкийн нэгэн агуйд амьдардаг гэнэ. Грустланг маш их хүчтэй байсан учраас бурхан түүнийг заан болон могой хэмээх хоёр хэсэгт хуваахыг зөвшөөрсөн хэмээх домог байдаг аж. Гэвч хоёр, гурван ширхэг аварга могой зугатаж чадсан бөгөөд үр удмаа хүртэл үлдээж амжжээ. Груслангын амьдарч буй агуйд маш их хэмжээний алмаз байгаа гэж үздэг боловч өдөр, шөнөгүй аймшигт амьтан хамгаалдаг учраас түүнд хэн ч хүрч, авч чаддаггүй гэнэ.
Мокеле-мбебеМокеле-мбебе нь Конгогийн Конгамато динозавртай их төстэй. Түүний нэр нь “голын урсгалыг зогсоогч” хэмээх утгатай юм байна. Олон тооны туршлага хийгдэж түүнийг олохыг эрмэлзсэн боловч гэрчүүдийн яриа болон том хөлний мөрний зурагаас өөр гэрчлэх баримт олдоогүй гэдэг.
ТиколошеТиколоше нь Зулус үндэстний бяцхан ууртай одой юм. Мэргэч өөрийн дайсныг айлгах зорилгоор Тиколошег илгээдэг бөгөөд заримдаа хүнд өвчин, үхэл зовлонг хүртэл айлгаж, үргээдэг байна. Түүнийг бяцхан үсэрхэг хүн мэт дүрсэлдэг бөгөөд чулуу идсэнээр харагдахгүй болж чаддаг өвөрмөц нэгэн аж.