Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Энд заримдаа 1.5 сая орчим фламинго цуглардаг бөгөөд арлын дагуу дэвссэн ягаан хивс мэт харагддаг байна.
Дэлхий дээр хамгийн их фламинго цуглардаг газар нь “Накуру” арал юм байна. Тэд арлын эргийн дагуу бууж, эргэн хөөрч ниссэнээр янз бүрийн хачирхалтай, гайхалтай хээ угалзыг үүсгэдэг аж.
Заримдаа фламингог “галт шувуу” гэдэг. Учир нь зарим нь үнэхээр тод өнгийн өдтэй байдагт оршино. Харин заримдаа “өглөөний гэгээ” хэмээн нэрлэдэг байна. Учир нь зарим фламинго усан ягаан өнгөтэй байдаг аж.
Мянга мянган фламинго.
Энэхүү нууранд байдаг замаг болон хавч хэлбэртэн нь фламингогийн хамгийн гол тэжээл нь болдог байна.
Фламинго урт хөлтэй, уян хүзүүтэй бөгөөд өнгө нь цагаанаас улаан хүртэл уусах өдтэй юм. Хэт махир хошуутай нь тэдний онцлог шинж юм байна. Энэхүү хошууныхаа тусламжтайгаар усан дотроос хоолоо авч иддэг гэнэ.
Хоолоо идэхдээ тэд толгойгоо нааш цааш хөдөлгөдөг нь усыг шүүж байгаа хэрэг аж. Түүний хошуу болон хэлэн дээр нь нимгэн хальс байдаг бөгөөд үүнийхээ тусламжтайгаар замаг, хавч хэлбэртэн амьтад болон усны бичил амьтдыг тогтоож барьдаг байна.
Фламинго ягаан эсвэл улаан байдаг учир нь тэдний идэж буй хавч хэлбэртэнгээс болдог байна. Хавч хэлбэртний биед буй будагч бодис хоолтой хамт фламингогийн биед орж будагч бодис нь шувууны өд рүү шингэдэг аж.
“Тэмээ 4 хөлт амьтдын дундаас хамгийн онцгой нь байдаг шиг фламинго ихэд онцлог шувуу юм” -хэмээн Оросын аялагч Г. С. Карелин бичиж байсан байна. Тиймээс ч фламингоны талаар маш олон домог байдаг аж.
Кени дахь Накуру арал нэлээд давстай. Зарим нэг хэт их давстай аралд сээр нуруутан амьтдаас зөвхөн фламинго л амьдарч чаддаг байна. Энэхүү өвөрмөц байдлыг Ч.Дарвин ажиглаад “Ийм их давстай газар амьд амьтан байна гэдэг” үнэхээр гайхалтай хэмээн хэлж байжээ.
Ихэнхидээ фламинго гүехэн устай газар амьдардаг гэнэ. Эдгээр шувууд төдийлөн нисэх дургүй бөгөөд аргагүйн эрхэнд ямар нэг аюул мэдрэх эсвэл тэжээлээ олохын тулд л нисдэг байна. Тэд маш удаан гүйж байгаад агаарт хөөрдөг аж.
Нисэж буй сүрэг фламингог харахад үнэхээр сайхан харгаддаг хэмээн Оросын профессор Н. А. Гладков хэлж байсан. Хөх тэнгэрийн хаяанд олон тооны улаан, ягаан шувууд нисэлдэх нь яг л гацуур модны гэрэл өнгөө сольж анивчиж байгаа мэт харагддаг. Заримдаа бөөнөөрөө сүлжилдэж буй нь өнгө уусч сэтгэл хөдлөм харагддаг гэнэ.
Фламингогийн хамгийн аюулт дайсан нь үнэг, чоно болон томоохон махчин шувууд аж. Эдгээр амьтад хааяа тэдний ойролцоо амьдардаг байна.
Аюул нүүрлэхэд тэд нисдэг бөгөөд сүрэг фламинго дундаас идшээ олж барьж авах нь махчин амьтдын хувьд их хэцүү байдаг гэнэ.
Яагаад фламинго нэг хөл дээрээ зогсдог вэ? Фламинго мэт урт хөлтэй бусад шувууд нэг хөл дээрээ зогсдог учир нь хэт их салхитай үед биеийнхээ дулааныг хадгалах зорилготой байдаг гэнэ. Тиймээс тэд хоёр хөл дээрээ ээлжлэн зогсож хөлөө дулаан өд дотор байрлуулдаг байна.
Нэг хөл дээрээ зогсох нь хэцүү мэт санагдавч фламингогийн хувьд ямар ч бэрхшээлгүй байдаг аж. Фламингогийн биед зохицсон зориудын чадвар нь тулгуур хөлийг нугалахгүй байлгаж чаддаг учраас ямар ч хүч зарцуулахгүйгээр зогсдог аж.
Эдгээр шувуудын амьдрах хугацааны талаар тодорхой баримт байдаггүй боловч ихэнхидээ 30-аад жил амьдардаг гэж үздэг байна. Энэ нь шувууны хувьд тийм ч богино нас биш юм.
Хэдийгээр жижигхэн биетэй ч эдгээр шувууд хүнд хэцүү нөхцөлд дасан зохицохдоо маш сайн гэнэ. Магадгүй үүнээс болоод археологчид 30 сая жилийн өмнөх фламингогийн олдворыг олсон нь одооны фламинготой бараг л ижил байсан гэнэ.